АЛБАН БЛАНК СОЛИГДОЖ, УИХ-Д ОГЦРУУЛАХ ХӨДӨЛГӨӨН ХУРЦДАВ

УИХ-ын доторх "огцруулах фронт" эцсийн байдлаар хүчээ үзэж эхэллээ. Гуравхан хоногийн өмнө Д.Энхтүвшингийн бланк дээр эхэлсэн гарын үсэг цуглуулалт өнөөдөр шинэ дүр зурагтайгаар УИХ-д хүрч, улс төрийн дунд хүчний тэнцвэрт хүчтэй цохилт өглөө.

 

Д.Энхтүвшингийн нэрээр эхэлсэн бичиг баримтыг шууд солиж, З.Мэндсайханы бланкаар гарын үсэг цуглуулсан нь улс төрийн "шатрын" хөдөлгөөн мэт хүчтэй мэдэгдэл болов. Өнөөдөр уг баримтыг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барьснаар МАН-ын 34, АН-ын 31, бусад намын хоёр гишүүн нийт 67 гишүүн шууд дэмжлэг үзүүлжээ.

 

Энэ алхам шуудхан хэлэхэд зүгээр нэг маяг биш. УИХ-ын даргыг огцруулах гэсэн хүчний ажиллагаа нууц биш, харин ил тод, дайрмаг үйлдэл болон хувирч байна. Өмнө нь “MCS-ийн хүн” гэж нэрлэгдэж байсан Д.Энхтүвшингийн бланк ашиглалтыг шууд сольж, улстөрийн хүчний байр суурийг гэнэтхэн өөрчлөх ийм алхам УИХ-д шуугиан дэгдээж буй нь маргаангүй.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.