ЭХЭМҮТ-ИЙН АЛДАА, АЙМШИГТ ҮР ДАГАВАРААР ЭХ, ХҮҮХДИЙН АМЬ НАС ЭРЛЭГТ ОЧИВ”

Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй ЭХЭМҮТ үндэсний хэмжээний төв эмнэлэгт мэргэжлийн бус, хүний санаанд багтамгүй алдаа удаа дараа гарч байна. Эдгээр алдааны улмаас Монгол Улсын эх, хүүхдийн эрүүл мэнд, амь нас эрсдэлд орж буй нь олон баримтаар нотлогдсоор байна.

 Баримт : 39 долоо хоногтой жирэмсэн 34 настай иргэн С эх, хүүхдээ эсэн мэнд төрүүлэх зорилготой хандсан. Гэвч төрөхөд дэмжлэг үзүүлэх савны базлалт тариаг сувилагч тун хэтрүүлэн тарьснаас түүний сав задарч, 3.3 литр цус алдсан байна. Эмч нар түүнийг аварсан хэдий ч, хэвлий дэх эрүүл ургийн тархинд цус харван тархины үхэлд хүргэсэн. Одоо тэр Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.

 Энэ төрлийг ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийн эрхлэгч удирдсан бөгөөд эмчийн хайхрамжгүй байдал, аюултай тариа хэтрүүлэн хэрэглэх нь эмэгтэйн амь нас, ургийн эрүүл мэндэд шууд заналхийлжээ. Мэргэжлийн алдаа гаргасан эмч хохирогчийг гүтгэж, асуудлаа нуун дарагдуулсан нь бусад эмч нарыг шоконд оруулсан юм. Эмч нарын үзэж байгаагаар иргэн С эрүүл саруул ирсэн бөгөөд мэргэжлийн алдаа нь шууд хохирол авчирсан гэдгийг баталж байна.

 Их хэмжээний цус алдсан өвчтөн амь аврагдсан ч, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хохирол учирсан. Хожим 5–10 жилийн дараа бөөрний дутагдал, бусад эрхтний гажуудал үүсэх эрсдэл өндөр бөгөөд өндгөвч аажим үхэх эрсдэлтэй гэж эмч нар анхааруулж байна.

 Хамгийн харамсалтай нь иргэн С хоёр охинтой бөгөөд дахин жирэмслэх боломжгүй болж, хүүгээ эсэн мэнд төрүүлэх боломжийг алджээ.

 Энэ явдал нь ЭХЭМҮТ мэт улсын хэмжээний том эмнэлэг эх, үрсийг аврах биш, эрүүл мэндэд нь бодит аюул учруулж байгааг харуулж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.