ТӨРИЙН ЁС ЗҮЙГ УНАГАСАН Ү.ТӨМӨРХУЯГ ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦООЧ, ЕРӨНХИЙ САЙДАА!!!

Төрийн албыг нэр нүүргүй болгож байгаа хүмүүсийн нэг бол ДЦС-4-ийн захирал Ү.Төмөрхуяг. Тэр зөвхөн албан тушаалаараа аархахаас гадна иргэдийн эрх ашгийг уландаа гишгэж, шуналынхаа төлөө хууль, шүүхийн байгууллагыг ашиглаж яваа нь ил тод болжээ.

Дорнодын 300 гаруй иргэн орон сууцныхаа ордергүй гудамжинд гарах дээрээ тулсан нь Төмөрхуягийн хууль бус, ёс зүйгүй ажиллагааны шууд үр дагавар. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй, татвараас бултсан байж болзошгүй тэрбум гаруй төгрөгөө эхнэрийнхээ нэрээр зугтаалгаж, дараа нь уг хөрөнгөө амь оруулж ашиг хайсан үйлдэл нь төрийн албан тушаалтанд байж болохгүй үлгэр жишээ.

Шуналаа дарахын оронд дахин “аврагч” компанийнхаа 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шүүхэд өгч дарамталсан нь хүний мөс чанаргүй, төрийн ёс суртахуун гэж юу байдгийг үл тоосон хэрэг.

Тэр зөвхөн иргэдийг биш, өөрийнхөө ажилчдыг ч үл хүндэтгэж, “Тэвчээр тасарлаа” гэсэн үйлдвэрчний эвлэлийн шаардлагыг хав дараад өнгөрөөсөн. Энэ бүхэн нь төрийн албан тушаалтны хувьд ёс зүйгээс бүрэн гажсаныг харуулж байна.

Ерөнхий сайд аа, төрийн албыг өөрийн эрх мэдлийн зэвсэг болгосон ийм хүмүүсийг хамгаалж үлдэх үү, эсвэл хариуцлага тооцож төрийн нэр хүндийг аварч үлдэх үү гэдэг асуултын өмнө та туллаа.












Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.