НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛДӨГ БОДИСЫГ ХУУЛЬ БУСААР АШИГЛАСАН 3 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 2 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 254 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 624 даалгавар бичгээр өгсөн бөгөөд.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 19 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 25 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2993 хэрэгт хяналт тавьж, 305 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 173, 

Өмчлөх эрхийн эсрэг 79,

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 29, Хүрээлэн байгаль орчны эсрэг 6,

Авилгын 4,

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3 хэргийг шүүхэд тус тус шилжүүлсэн байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.