НЭГҮҮН МЭДЭЭ
НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАР ЭТТ ХК-ЫГ ХАРИУЦСАН ЗГ-ЫН БЭТ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР НАРТ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

БОГИНЫН ТЭЭВЭР БУЮУ ЦАГААНХАД ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСЭЭС ГАШУУН СУХАЙТ -ГАНЦ МОД БООМТ ХҮРТЭЛХ ТЭЭВЭРТ ТЭЭВРИЙН ҮНЭЛГЭЭГ БУУРУУЛАХ ҮНЭ ӨГӨХ ӨРСӨЛДӨӨНИЙГ АНХ ЯВУУЛАХДАА УЛС ХООРОНДЫН “С “ЗӨВШӨӨРЛИЙГ ХӨШҮҮРЭГ БОЛГОСОН ТУХАЙД: Терминал талбайгаас 8км зайд ЭТТ ХК ийн өгсөн тааз үнэ 57.700₮ шалгарсан доод үнэ 3900₮ . Төсөвт мөнгөнөөс хэдэн төгрөг хэмнэгдэв ??? Энэ бол цаашдаа биржээр арилжагдсан нүүрсийг хүргэж өгөх тээврийн үнэлгээ шударга бус болох эхлэлийг тавьсан маш хортой жишиг болсон бйдаг. Мөн 2023.04 дүгээр сард ЭТТ ХК -ийн албанаас олон нийтэд гаргасан нэг мэдээлэлд дүгнэлт хийж үзье. 2023.03.03- ний өдрөөс биржийн 96000 тонн нүүрсийг хүргэж өгсөн. Энэ үеийн төсөвт мөнгө нь 1 тонн ачаанд 126.972 төг байсан бол үнийн өрсөлдөөнд 59.306 төг болж тээвэрлэгдсэн.... гэсэн байгаа. Энэ бол биржийн арилжаанд тооцогдсон тээврийн төсөвт өртгийн 60 орчим хувь нь төсөвт үлдсэн буюу тээвэрчдийн хөлснөөс сугалсан мөнгө гэдгийг харуулсан баримт. Зөвхөн энэ жишгээр бодож үзвэл 3 сая тонн *67.666/ 202.998.000.000 буюу 203 тэрбум төгрөг гэсэн багцаа тооцоо гарна. Саяхан ЭТТ ХК -иас нийт 24 удаагийн арилжаагаар 4 сая тонн нүүрс биржээр арилжиж 512 тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг олсон гэж мэдээлсэн. Дээрх байдлаар тээврийн хөлсний зөрүүгээр энэ мөнгийг төсөвт төвлөрүүлсэн үү гэж хардах үндэслэл байна. Тавантолгойн нүүрс тээвэрчид ТББ -ууд нүүрс хулгай, авилга хуйвалдаантай тэмцэж байгаа Ерөнхий сайдын дэмжиж байгаа. Тэгээд ч дээр дурьдсанаар 10 сарын турш хувьдаа хохиролтой ч өөрчлөлт шилжилтийн үр дүнг хүлээж ажилласан. Улс төржөөгүй жагсаал цуглаан хийгээгүй. Хэн нэгний төлөө хөлсний жагсаал хийдэг бүлэг ч биш. Онцгой байдлын 10 сар дуусан тул 362 тогтоолын зарим заалтыг эргэн харж борлуулалт ашиг орлого нэмэгдэхийн хэрээр иргэд тээвэрчдийн орлого нэмэгдэх, Монгол компани ААН -ийн боломж нэмэгдэх хөшүүрэг бодлого явуулахыг Ерөнхий сайдаас хүсч байна. Тавантолгойн 15 мянган тээвэрчид бидний ардаа 100 мянга хүрэх тооны хань ижил үр хүүхдээ тэжээдэг байтал ЭТТ ХК бүрдүүлдэг төсвийг ашигтай хэмнэлттэй болгохын төлөө хөдөлмөрөө шударга бусаар үнэлж, хязгааргүй доод үнэ өгөх өрсөлдөөнөөр тээвэр хийх ёсгүй. Цаашид иргэнийхээ эрх зүйн орчныг дээрдүүлсэн зохицуулалтыг хийх арга замыг ЭТТ сонгох ёстой. Ийм байдлаар тулгалт шахалтад тээвэрчдийг оруулж нүүрсний ашгийг нэмэгдүүлэх чиглэл, тийм онцгой эрхийг УИХ-аас БЭТ- д өгөөгүй. Дараах шаардлагыг ЭТТ ХК хариуцсан ЗГ-ын БЭТ, Сайд Ч.Хүрэлбаатар нарт хүргүүлж байна. Хил нөхцлөөр нүүрсээ борлуулахдаа төсөвт тооцсон тээврийн ханш хөлсийг танаж хасалгүй хүргэх байдлаар тээвэр зохицуулалтыг хийх буюу ЭТТ ХК биржийн дуудлага худалдаанд тооцсон тээврийн бодит ханшны 80 хувиас доошгүй хувийг тээвэрчдэд очих хувиар зохицуулалтыг хийх. Цөөнгүй туршилтаар тээврийг төрийн өмчит компани хариуцах нь эрх зүйн орчны хувьд хязгаарлагдмал зах зээлийн бус жишиг тогтох, тээвэрчдэд ААН д-д хохиролтой байх тул өөр зохицуулалт хийх төсөл санал боловсруулж тээврийн төлөөллийг оролцуулан хэлцүүлэх.. Өнгөрсөн хугацаанд биржээр арилжсан 3 сая тонн нүүрс ЭТТ ХК ийн нийт экспортын 10 орчим хувь болж байна. Иймд энэхүү 3 сая тонн нүүрсийг тээвэрлэхдээ доод үнээр өрсөлдүүлэх замаар тээврийн төсвөөс хэмнэлт хийж нэмэлт ашиг болгосон мөнгөний тоо хэмжээг олон нийтэд ил тод зарлах . “С” зөвшөөрлийг олон машинтай ардаа эзэдтэй хятад компани бүхий том худалдан авагч нарт ашигтай, цөөхөн машинтай дотоодын компани тээвэрчдийг шахах байдлаар хийж байгаа болон С зөвшөөрлийг давуу байдал болгож байгаа Өргөтгөсөн тээвэрийн асуудалд дүгнэлт гаргах. Хувь машинтай жолооч нарын нэгдлээс бүрдэж байгаа компани, хувь банкны зээл машинтай иргэддээ тооцсон квотоор С зөвшөөрөл олгодог зохицуулалт нэмж оруулах. Нийт монгол тээврийн компаниуд тээвэрчдийн паркийг бүрдүүлж байгаа задгай тээвэр давхар машинуудад ажил тээвэр гаргахын тулд Уурхай -Цагаанхад нөхцөлтэй биржийн арилжааг эхлүүлэх, нэмэгдүүлэх . Экспортын салшгүй хэсэг болсон нүүрс тээвэрчдийн амь нас эрүүл мэндийг хохироох эрсдэлд оруулж байгаа нүүрс ачилт буулгалт, зам засвар, хяналт шалгалт хариуцсан алба нэгжийн албан тушаалтан нарын ажил байдалд дүгнэлт гаргаж тээвэрчдийг хохироосон талаарх гомдлыг шалгах “ Тээврийн Хяналтын Зөвлөл” байгуулах. Тээвэрчдийн амь нас эрүүл мэндээр, цалин хөлсөөр хохирооход нөлөөлсөн шийдвэр гаргадаг, үл тоомсорлодог хуулийн цоорхойгоор хариуцлагаас мултарч үлддэг албан тушаалтнуудыг ШҮҮР-дэх хатуу арга хэмжээ авдаг болох эдгээр болно. БАЯНЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО. ТЭЭВЭРЧДИЙН ЗӨВЛӨЛ

ТЭЭВЭРЧДИЙН ХҮҮХДҮҮДИЙН ТАЛХНААС ТӨР БОЛОВСНООР МӨНГӨ ДЭЭРЭМДСЭЭР УДЛАА , ЦААШИД ТЭВЧИХГҮЙ

Уул уурхайн экспорт нь нэмэгдэж ЭТТ ХК -ийн боруулалтын орлого 22 сая ам доллар давсан ба 10 сарын дотор олсон нэмэлт мөнгө нь 512 тэрбум болж нэмэгдсэн байхад нүүрс зөөдөг тээвэрчдийнх нь цалин орлого 50 хувь буурч өрийн нүх улам гүнзгий болчихов. Яагаад !!! ЗГ -ын 362-р тогтоолоор ЭТТ ХК-ийн зүгээс хил нөхцлөөр нүүрс зарах, тээвэр хүргэлтийг хариуцан явуулах болсоноор эхлээд компаниудыг тендер шалгаруулалтад оруулав. / 2022 оны 12-р сарын 19 өдөр, 2023 оны 03 сарын 10 өдөр зохион байгуулсан нүүрс тээвэрлэгч сонгон шалгаруулалт. Эрдэнэс тавантолгой хувьцаат компанийн нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах цахим тендер гэж зарлагдсан. 377 компани орж 177 компани хасагдсан. Үүнд : ЭТТ ХК зах зээл дээр хил нөхцөлтэй хүргэхээр төсөвлөж шингээсэн нүүрс тээврийн тааз үнэлгээнээс хэмнэлт гаргаж, тээвэрчдийг доод үнийн саналаар өрсөлдүүлж байгаа нь буруу гэж бид үзэж байна. Жишээ: Бирж дээр нүүрсийг 130 ам доллараар үнэлээд дээр нь хил хүртэл тээвэрлэх тээврийн хөлс бусад хүргэлттэй холбоотой тооцсон зардалд 50 ам доллар нэмсэн дүнгээр арилжина. Ингээд амнаас 130 ам доллар байсан нүүрсийг 180 ам доллар хүргэж чадлаа гэж мэдээлдэг. Харин эргүүлээд тээвэрт өгөхөөр төсөвт тооцож нэрлэсэн 30 ам долларыг дотроо мөн танаж, ажилгүй цөхөрсөн компани тээвэрчдийг хооронд нь доод үнээр өрсөлдүүлэн 10 ам доллараар зөөлгүүлээд 20 доллар зөрүү ашгаа хэн авч үлдэж байна. ??? ЭТТ ХК төсөвт авч үлдэнэ. Энэ бол тээвэрчдийн хүүхдийн талхнаас боловсноор дээрэмдэж байгаа мөнгө. Уурхай олборлогч, борлуулагч тал тээврээ хариуцах болсноор монгол тээвэрчдээс тээврийн доод үнээр алалцуулаад нэмэлт ашиг гаргаад авчихдаг арга амжилттай туршигдсан гэж хардаж байна. “Монгол тээвэрчид” хэмээн онцлохын учир нь хятадын хөрөнгө оруулалттай олон машинтай худалдан авагч нарын хамаарал бүхий компаниуд энэ биржийн нүүрс зөөх хямд үнийн өрсөлдөөнд орж ачаа авахгүй . Өргөтгөсөн тээвэр нэрийн дор шууд уурхайн амнаас болон терминалаас тээврээ саадгүй хийсээр л байгаа юм. Энэ ачаанд орсон манай тээвэрчдийн хөлс үнэлгээ ханш мөн унасан ба 230 км уртын тээвэрт 70 юань хүрэхгүй болсон. Энэ бол 2019 онд түлш 1300 төгрөг байхад хасахтай гардаг байсан тийм бага хөлс. БАЯНЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО. ТЭЭВЭРЧДИЙН ЗӨВЛӨЛ

АЛБА ХААГЧАА ЗОДСОН БГД-ИЙН ЦАГДААГИЙН II ХЭЛТСИЙН ДЭД ДАРГА АСАН О.ОЧИРБАТЫГ ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Төр, түмэндээ хоёргүй сэтгэлээр, цаг наргүй зүтгэж буй цагдаагийн алба хаагчдын нэр хүнд, урам зоригийг маш цөөн хүн сэвтээдэг билээ. Тэдний нэг нь БГД-ийн цагдаагийн II хэлтсийн дэд даргаар ажиллаж байсан О.Очирбат болж байна. Тэрбээр 2023.09.16-ны өдөр алба хаагчдыг лагерт дуудан ирүүлж, архидан согтуурсан байна. Улмаар хэд хэдэн алба хаагчид гар хүрч, “Чи надад таалагдахгүй байна” гэж ямар ч шалтгаангүйгээр нэг алба хаагчийг зодсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас албаны шалгалт хийсэн бөгөөд албаны шалгалтын хариу 2023.09.19-ны өдөр гарсан. Тодруулбал , Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Дэд дарга, цагдаагийн ахмад О.Очирбат нарын гаргасан сахилгын зөрчилд албаны шалгалт хийж, О.Очирбатад Цагдаагийн албаны тухай хуулийн 84 дүгээр зүйл, Алба хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авсан юм. Албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ О.Очирбатад авагдаагүй удсан бөгөөд тэрбээр БГД-ийн цагдаагийн II хэлтсийн дэд даргаа хийсээр байжээ. Улмаар олны хэл амнаас айсан уу саяхан түүнийг Экологийн цагдаагийн албанд ахлахаар шилжүүлсэн ажээ. Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагаа явагдаж байгаа.

УБТЗ-ын экспортын тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 46,1 хувиар өсжээ

Энэ онд төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж байгааг УБТЗ-ын тээврийн үзүүлэлт нотолж байна. 2023 оны эхний 9 сарын байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН 23,7 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 22,7 хувиар илүү байна. Тэр тусмаа экспортын тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 46,1 хувиар илүү байгаа нь манай улсын валютын орлого нэмэгдэхэд чухал үүрэгтэй уул уурхайн түүхий эдийн тээвэрлэлт өссөнийг харуулж байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн хэмжээ өссөн нь Замын-Үүд – Эрээн, Сүхбаатар-Наушки боомтын галт тэрэг солилцоо нэмэгдсэнтэй шууд холбоотой юм. УБТЗ-ын зүгээс галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд энэ оны 2 дугаар сард хуралдсан хөрш орнуудын хилийн төмөр замуудын зөвлөгөөнөөр хятад болон оросын талтай сүүлийн 7 жилд тохирч чадахгүй байсан хилийн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхээр тохирсон юм. Энэ нь манай улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх таатай боломжийг олгожээ.

“ЦАВЧАА НОГООН” АВТОБУСНЫ НАЙМААГ ГАРДАН ГҮЙЦЭТГЭСЭН ДУНД ШАТНЫ АЛБАН ТУШААЛТНУУДЫН АРД ХЭН БАЙГАА ВЭ...

Алдарт ногоон автобусны дуулиан Хотын сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нарыг чөлөөлснөөр асуудал намжих учиргүй. Өчигдөр Хотын дарга асан Д.Сумъяабазар “Ногоон” автобусны худалдан авалттай холбоотой асуудалд би оролцоогүй. Нийслэлийн Засаг даргынхаа хүрээнд л захирамж гаргасан гэдгийг удаа дараа хэлсэн. Мөн дунд шатны алба хаагчдын алдаа дутагдлын өмнөөс уучлал хүсье гэсэн. Тэгэхээр ногоон автобусыг худалдан авахад нууцад оруулах ажил нь бүр дээрээс эхлэлтэй, харин алдаа завхрал, цавчааг нь дунд шатны албан тушаалтнууд гардан гүйцэтгэсэн нь тодорхой харагдаж байгаа юм. Тодруулж хэлбэл алдарт ногоон автобусны тендэрийг шууд худалдан авалт болгох нөлөөлөл Ж.Сүхбаатарт байхгүй, Д.Сумьяабазарт ч байхгүй. Үүнд нөлөөлсөн гол хүн нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар байх магадлал тун өндөр байгаа юм. Автобусыг хүлээж авах хотын бүтцийг харахад яалт ч үгүй Х.Нямбаатарын хүмүүс гардаж байна. Яагаад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ногоон автобусны асуудалд хамааралтай байх вэ? - Автобусанд хяналт тавьж хүлээн авах үүрэгтэй Нийслэлийн Тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар нь Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байхад нь тус дүүргийн Замын цагдаагийн дарга байсан бөгөөд цагдаагаас тэтгэвэрт гарсан хурандаа. Тэрбээр “Тоо, үсэг хязгаартай байдаг болохоор 30 жилийн хугацаанд арлын дугаар нь давхцаж болно гээд хээв нэг ярьж, бидний оруулж ирсэн автобус нь шинэ” гэж ярьж зогссон. -Нийслэлийн өмчид бүртгэж авах ажлыг гардан гүйцэтгэгч Нийслэлийн өмчийн газрын дарга Ч.Сайханбаяр нь СХД-ийн Засаг дарга асан бөгөөд Х.Нямбаатарыг СХД-ийн ЗДТГ-т хөтөлж, анх төрийн албанд оруулж байсан “Ачтан” нь гэдэг. Ийнхүү алдарт ногоон автобусны ар талын найруулга хийсэн ургийн мод нэг иймэрхүү. Гэвч Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-аа авч үлдэн, Хотын даргын суудлаа золионд гаргаснаар өндөрлөж буй бололтой.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БАГА НАСНЫ ЭГЧ ДҮҮС ЦОНХООР УНАЖ АМИА АЛДЖЭЭ

Өчигдөр орой Баянзүрх дүүрэгт байрлах Алтай хотхоны 9 давхраас 7 болон 5 настай эгч дүү хоёр унаж амь насаа алдсан хэрэг бүртгэгджээ. Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Ийм харамсалтай хэрэг гарсан" нь үнэн. Гэрийнхэн нь хүүхдүүдийг гаднаас нь цоожлон үлдээсэн. Гэртээ харгалзах хүнгүй байсан байна. Одоогоор цагдаагийн байгууллага шалтгаан нөхцөлийг тогтоогоор ажиллаж байна. гэв

"ЭРДЭМ ТРАНС" ХХК 135 АВТОБУСНЫ АРЛЫН ДУГААРЫГ СОЛЬЖ, МӨНГӨ УГААСАН

АТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЖИЛТАН, КОМИССАР Н.ТЭМҮҮЛЭН : -АТГ, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨГЧДИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ НИЙТИЙН ТЭЭВЭРТЭЙ ХОЛБОГДОХ ХЭРЭГТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЖ БАЙНА. АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДААД ХЭДХЭН ХОНОЖ БАЙНА. ЭНЭ ХУГАЦААНД "ТЭНҮҮН ОГОО" ХХК-ИЙН НИЙЛҮҮЛСЭН ГЭХ НИЙТИЙН ТЭЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХҮНИЙ ТАВАН ОБЪЕКТЕД НЭГЖЛЭГ ХИЙСЭН. МӨН УГ ДӨРВӨН ЭТГЭЭДИЙГ 48 ЦАГИЙН ХУГАЦААНД БАРИВЧЛАХ АЖИЛЛАГААГ ПРОКУРОРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ХҮРЭЭНД ЯВУУЛСАН. МӨРДӨХ БАЙГУУЛЛАГЫН ЗҮГЭЭС ДЭЭРХ ДӨРВӨН ХҮНИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ АВАХ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГЭЖ ҮЗСЭН. ПРОКУРОРООС АТГ-ЫН САНАЛЫГ ҮНДЭСЛЭЛТЭЙ БАЙНА ГЭЖ ҮЗВЭЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ЭСЭХИЙГ ШҮҮХ ШИЙДНЭ. АЖИЛЛАГАА ДУУСААГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА ГЭДГИЙГ ОНЦОЛМООР БАЙНА. БНСУ-ЫН "DAEWOO" КОМПАНИЙН ХОЛБОГДОХ ХҮМҮҮСИЙГ МӨРДӨН ШАЛГАЖ БАЙГАА БӨГӨӨД ТУХАЙН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД МЭДЭГДЭЖ МЭДҮҮЛЭГ АВАХ ЗЭРЭГ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЖ БАЙНА. ДЭЭРХ ХЭРЭГТЭЙ ХОЛБОГДУУЛАН САНХҮҮГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА БОЛОН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ГАДААД УЛСЫН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА. ТИЙМЭЭС БНСУ-ЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР БОЛОН ВЬЕТНАМ УЛСЫН НИЙГМИЙН АЮУЛААС ХАМГААЛАХ ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА. "ТЭНҮҮН ОГОО" ХХК-ИЙН НИЙЛҮҮЛСЭН АВТОБУСААС ГАДНА "ЭРДЭМ ТРАНС" ХХК НЬ БНСУ-Д ҮЙЛДВЭРЛЭСЭН HYUNDAI АВТОБУСЫГ ИМПОРТЛОН ОРУУЛЖ ИРЭХДЭЭ НАСЖИЛТ УРТАСГАХ ЗОРИЛГООР НИЙТ 135 АВТОБУСЫН АРЛЫН ДУГААР, ОНЫГ ЗАСВАРЛАХ БАЙДЛААР БҮРТГҮҮЛЭН ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭН ЗАЛИЛАН МЭХЭЛЖ, ХУУЛЬ БУСААР УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖИЛТ АВЧ МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ТОГТООГДСОН.

УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ

09 дүгээр сарын 29-ний байдлаар 28.6 мянган га-гаас 37.9 мянган тонн үр тариа, үүнээс 26.4 мянган га-гаас 34.8 мянган тонн улаанбуудай, 9.2 мянган га-гаас 82.2 мянган тонн төмс, 6.6 мянган га-гаас 72.9 мянган тонн хүнсний ногоо, 20.0 мянган га-гаас 35.8 мянган тонн тэжээлийн ургамал, 9.0 мянган га-гаас 3.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна. Төмсний хураалт 50.7 хувь, хүнсний ногооны хураалт 48.9 хувьтай байна.

ЯАГААД ТӨРИЙН НУУЦАД ХАМААРУУЛЖ, ТӨРИЙН МӨНГӨӨР АВТОБУС АВАВ.

ХУУЧИН АВТОБУС НИЙЛҮҮЛСЭН АСУУДАЛД ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ВЭ ? Сүүлийн үед нийгэмд шуугиан тариад буй сэдвийн нэг нь ногоон автобус. Өөрөөр хэлбэл, хуучин автобусыг шинэ гэж нийлүүлсэн хэрэг ч гарсан. Тодруулбал, “Эрдэм транс” ХХК нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлэх 135 автобусыг БНСУ-аас оруулж ирэхдээ арлын дугаар болон оныг нь засварлаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн улсын төсвөөс мөнгө авсан нь тогтоогдсныг хуулийн байгууллага шалгаж буй. Уг асуудал намжаагүй байхад дахин шинэ үү, хуучин уу гэх маргаан дэгдэв. Автобусыг төрийн нууцын зэрэглэлд оруулж байгаад худалдаж авсан нь ийнхүү олны анхааралд өртсөн юм. Арлын дугаарын маргаан, загвар нь актлагдсан гээд маш олон эргэлзээтэй зүйл байгааг иргэдийн төлөөлөл ярив. НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаярын ярьснаар “нийслэлд 18 компани нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд хоёр нь нийслэлийн өмчит компани юм. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хувьд 2006 оноос хойш нийслэлийн нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 4 бааздаа 500 орчим автобусны багтаамжтай. Одоогоор 240 автобустай бөгөөд дийлэнх нь насжилт нь дууссан гэнэ. “Нууц”-ын тамгатай улсын төсвийн мөнгөөр 810 автобус шинээр авсны 600 нь дизель хөдөлгүүртэй, 160 нь цахилгаан, 50 нь дунд оврынх юм байна. Өмнө нь нийслэлийн төсвөөр харьцуулалтын арга нэрийн дор 224 автобус оруулж ирсэн нь одоогийн нийтийн тээвэрт явж байгаа “Голден драгон” гэх улаан автобус гэв. Харин ногоон 100 автобусыг “Тэнүүн-Огоо” компанийн автобаазад байгаа гэх мэдээллийн дагуу П.Наранбаяр төлөөлөгч Ж.Сүхбаатар сайд болон Нийтийн тээврийн газарт хүсэлт тавиад, мэргэжлийн хүмүүсийн хамт өөрийн биеэр очиж үзсэн талаараа өчигдөр тайлагнав. -Мэргэжлийн инженерүүд айгаад ирээгүй гэлээ- А.Отгонбаяр: Би инженер мэргэжилтэй, техник сонирхдог хүн. Тиймээс автобусыг дээгүүр доогуур нь харж, барьж үзлээ. Хувь хүний үүднээс шинэ хуучны дүгнэлт гаргахад үнэхээр хэцүү байна. Аливаа машин техникийг угсрахдаа нэг мм-ийн зөрүү гаргахгүйн тулд зураг гаргадаг. Зургийнхаа дагуу бүх ажлыг хийдэг. Харамсалтай нь, ногоон автобусыг төмөр дээрээ хүчээр гэрэл, цахилгаан гээд бүх зүйлээ суулгачихаад сүүлд нь будчихсан мэт сэтгэгдэл төрсөн. Тийм зүйл ч ажиглагдсан. Будаг хийхэд ашигладаг цааснууд нь хэвээрээ байгаа төдийгүй гэр холбосон деталиуд нь зөрүүтэй, будгийн ажлууд нь маш дутуу хийгдсэн мэт санагдлаа. Гүйцэтгэлийн хувьд үнэхээр тааруу гэж хэлж болно. Мотор, кроп, явах эд ангиуд шинэ байгаа ч угсралтын гүйцэтгэл үнэхээр муу харагдлаа гэв. Хуульч Дөлгөөн: Daewoo” компанийг “Юнан” компани худалдаж авсан байдаг. Одоогийн нэр нь “Чай Тэү бус...” гэх компани 2022 оны 11 дүгээр сараас татан буугдаад хөрөнгөө зарж байна гэх мэдээлэл байна. Цаашид энэ компани үнэхээр дампуурсан уу, эсвэл ... судлах хэрэгтэй байгаа юм. ХҮН-ын Т.Золбоот: “Daewoo” 2002 онд гаргасан “ би эс-106” гэсэн загвартай яг ижил байгаа юм. Гэхдээ урдаа нью гэх тодотголтой болсон бөгөөд автобусны ард болон урд “Daewoo” лого нь байгаа юм. Цонхны шил ч “Daewoo bus” гэж байгаа юм. Дотор эд ангиуд нь ч шинэ харагдсан. Гэхдээ тоёота, ниссаны үйлдвэртэй танилцаж байсан хүний хувьд угсрах явцад үнэхээр эргэлзэхээр харагдаж байсан. Тухайн компанийн хэлснээр бүх эд ангиудыг Солонгосоос оруулж, Вьетнамд угсарсан гэж байсан л даа. Э.Золзаяа: Нэгдүгээрт, яагаад төрийн нууцад хамааруулж, төрийн мөнгөөр автобус авав гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа учраас үүнийг хөндөөд байгаа юм. Үнэхээр шинэ автобус уу, капитал засварт орсон уу гэдэгт ч иргэд эргэлзэж байсан учраас бид татвар төлөгч, хэрэглэгчийн үүднээс очиж үзсэн. Татвар төлөгчдийн мөнгөөр авч байгаа автобус нь 2002 оны хуучны загвар байгааг Монголд засаад сурчихсан учраас авсан гэх тайлбартай угтсан нь үнэхээр утгагүй байлаа. Дэлхий дахинд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобус үйлдвэрлэлээр манай урд хөрш толгой цохиж байхад яагаад Вьетнамаас ийм автобус авсан юм бэ гэдэг үнэхээр эргэлзээ төрүүлж байна. Бид татвар төлөгч иргэдийн хувьд хардах эрхээ л эдэлж байна. Тиймээс яагаад энэ компанийг сонгов, ямар шаардлага тавьж авсан бүтээгдэхүүн бэ гээд олон асуулт гарч байна. Дизель хөдөлгүүртэй автобус нэг бүрийг 336 саяар авсан бол цахилгаан хөдөлгүүртэйг 625 сая төгрөгөөр авсан байна. -Төрийн нууцад оруулбал хугацаа хожих юм байна гэдэг саналаар шийдсэн гэв- Нийтийн тээвэрт парк шинэчлэлийн талаар хотын дарга, "318 тэрбум төгрөг бол нийслэл биш, улсын төсөвт суусан мөнгө. Эрх шилжин орж ирж, нийтийн тээврийн парк шинэчлэлийг яаралтай зохион байгуулах үүрэг өгсөн. Энэ дагуу хуулийн багийнхан ажиллаж, төрийн нууцад оруулбал хугацаа хожих юм байна гэдэг санал оруулснаар ийм шийдэл гаргасан. Бид хууль зөрчөөгүй, хуулийн дагуу ажиллаж, автобуснуудыг хурдан оруулж ирэх шийдлийг сонгосон. Үнийн хувьд “Daewoo” маркийн “Euro 5” дизель хөдөлгүүртэй их багтаамжийн автобус 336 сая төгрөг, “Skywell” маркийн цахилгаан их багтаамжийн автобус 625 сая төгрөг, “Hyundai County” маркийн дизель хөдөлгүүртэй дунд багтаамжийн автобус 228 сая төгрөгийн үнэтэйгээр нийлүүлэгдэж байгаа" гэж ярьсан. Нийтийн тээвэр нэгтгэлийн ашиглалтын инженер н.Бат-Оргил: Цахимд гараад байгаа ногоон өнгийн автобус нь DAEWOO үйлдвэрийнх. DAEWOO Bus компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэр буюу угсралтын үйлдвэртэй. Монголд орж ирсэн ногоон автобуснуудын бүх эд анги нь Өмнөд Солонгосын DAEWOO үйлдвэрийнх. Угсралт нь Вьетнамд хийгдсэн гэсэн үг. Шинэ техник хэрэгсэл гэдгийг батлах бүхий л бичиг баримт, хуулга бий. -Иргэд эсэргүүцэж жагсана гэв үү- Тэгвэл ногоон автобусанд шалгалт хийсэн иргэдийн төлөөлөл хуучин байх магадлал өндөр байгааг хэллээ. 2002 онд үйлдвэрлэж байсан автобус шиг л харагдаад байна даа 2019 оноос нь авчихгүй дээ 400-аад тэрбумдаа хэмээн шүүмжлэх иргэд олон байна. Харин хамгийн сонирхолтой нь тус компани нь 2022.07.12 сард татан буугдсан компани гэх ч яриа гарав. Нууцад оруулж хүчээр шахсан автобуснууд хуучин гэдэг нь илт харагдаж байна. Зэвтэй төмрийг будхаар ийм заваарсан юм болдог. Давснаас хамгаалсан түрхлэг гэж тайлбарлаад байгаа албаны хүмүүсээ хусаад үз нэл зэв гарч ирнэ гэдгийг иргэд хэлэв. Тоноглолын хувьд, өвөл хүйтэнд явна гэдгийг бодолцож сайн хийсэн байна гэдгийг шалгалт хийсэн хүмүүсийн төлөөлөл онцлов. Ийнхүү ногоон автобусыг нүдээр харж шалгалт хийсэн иргэдийн төлөөллийн байр суурийг сонссон иргэд ихээхэн бухимдаж жагсах тухай ч яриад байна.

400 ОРЧИМ САЯЫН ҮНЭТЭЙ ЦОО ШИНЭ ГЭГДЭХ НОГООН АВТОБУС НЬ ЗАСАЖ, ЯНЗАЛСАН ХУУЧИН АВТОБУС БАЙЖЭЭ

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр болж 2022,2023 онд нийт 224 шинэ автобусыг үйлчилгээнд гаргасан. Харин хоёрдугаар ээлжийн 80 автобус 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатарт орж ирсэн бөгөөд тус автобус нь БНСУ-ын Young An корпорацын ZYLE Daewoo Bus компанид үйлдвэрлэдэг, 2023 оны шинэ загвар болох Евро-5 стандартынх хэмээн Зорчигч тээврийн нэтгэлээс мэдээлж байв. Гэвч 2023 оны цоо шинэ гэгдэх уг автобус нь засаж, янзалсан хуучин автобус байжээ. Тодруулбал, автобусны хэд хэдэн хэсэг халцарч, будаг нь хуурсан. Хуучирч, элэгдсэн хэсгийг дээрээс нь будсан. арлын дугаарыг гагинаж, дугаарыг нь илүү гаргаж цохьсон болон тоо нь бүдэг байгаа нь хуучин автобус гэдгийг илтгэнэ. Хамгийн гол нь энэхүү ногоон автобусны арлын дугаарыг хөөж үзэхэд 30 жилийн өмнөх зорчигч тээврийн автобус байна. Харин албаныхны хэлж буйгаар Монголд орж ирсэн ногоон автобуснууд бүх эд анги нь БНСУ-ын DAEWOO үйлдвэрийнх. Угсралт нь Вьетнам улсад хийгдсэн. Шинэ автобус гэдгийг нь батлах бүхий л бичиг баримт, хуулга бүрэн. 2009 онд үйлдвэрлэгдэж Монголд парк шинэчлэлтээр ирж байсан автобуснуудтай харьцуулахад энэ удаагийн автобуснууд лед гэрэлтэй" хэмээн тайлбарлав. Захиалгаар 600 ширхэгийг оруулж ирэх ав ав тобусны нэг бүрийн үнэ 400 орчим сая төгрөг юм.

1 ... 79 80 81 82 83 84 85 86 87 ... 317