НЭГҮҮН МЭДЭЭ
НИЙСЛЭЛ ХОТОД ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙГАА ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ “СЭРЭМЖ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖИЛ

Нийслэл хотод зохион явуулж байгаа халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх “Сэрэмж” арга хэмжээний хүрээнд Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 224 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 159 нэгжээр буюу 41,5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Энэ долоо хоногт илрүүлсэн онцлог хэргээс дурьдвал: ОХУ-ын иргэн В.Н.А нь ченж нараас гэмт хэргийн замаар алдагдсан олон тооны гар утас худалдан авч улсын хилээр гаргах гэж байсан хууль бус үйлдлийг таслан зогсоож, мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан гар утаснаас шалгалтын явцад Нийслэл хотод 2025 оны 03 дугаар сард үйлдэгдсэн дээрэм, хулгайлах гэмт хэргийн замаар алдагдсан олон тооны гар утас болохыг тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

УИХ-ын гишүүдэд төсөв, мөнгөний бодлогын талаар сургалт зохион байгууллаа

УИХ-ын гишүүдэд төсөв, мөнгөний бодлогын чиглэлээр оновчтой болон ёс зүйтэй шийдвэр гаргалт, хяналт, хариуцлагын талаар мэдээлэл өгөх зорилгоор УИХ-ын Ёс зүй, дэгийн болон Төсвий н байнгын хороо , Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран өнөөдөр /2025.03.21/ сургалт зохион байгууллаа. Сургалтын чиглүүлэгч, УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар нээж үг хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагддаг нь төсөв, мөнгөний талаарх хяналт, тэнцэлийг хангах агуулга оршдог. Хууль тогтоох байгууллагын гишүүдийн улсын төсөв, мөнгөний талаарх, цаашлаад төсөв хэлэлцэх дэгийн талаарх хуулийн зохицуулалтын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, боловсронгуй болгох, Улсын Их Хурлын гишүүд сонгогчдын өмнө ажлын гүйцэтгэл, ёс зүйтэй байдлаа хариуцан тайлагнадаг тогтолцоог төлөвшүүлэн, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн, ёс зүйтэй, дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлэх хэрэгцээ шаардлага бидэнд бий хэмээн онцоллоо. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар улсын төсөв, мөнгөний бодлого болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг тусгайлсан дэгээр хэлэлцдэг мөн түүнчлэн дээрх төслүүдийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх болон тайлагнах гэсэн үе шатууд нь тасралтгүй үргэлжлэх цогц үйл ажиллагаа юм гээд сургалтыг зохион байгуулж буй ач холбогдлыг тодотгов. Тэрбээр, улсын төсөв, мөнгөний бодлогын талаарх шийдвэрийг макро түвшинд гаргахдаа ил тод, тогтвортой, үр ашигтай, шинжлэх ухаанч арга барилд тулгуурласан, ёс зүйтэй, улс төрөөс ангид, улс орны урт хугацааны тогтвортой хөгжил, хүн төвтэй, иргэдийн амьжиргааг дэмжих зарчмыг баримталж гаргахад мэдлэг, мэдээллээ байнга шинэчлэн ажиллах нь зүйтэй гэж үзээд энэхүү сургалтыг зохион байгуулж байна гэв. Түүний дараа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар “Макро эдийн засаг ба төсөв” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ макро эдийн засгийн үндсэн гурван үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, инфляц болон хөдөлмөр эрхлэлтийн талаар танилцуулсан. Мөн дэлхийн эдийн засаг буюу Д.Трампын эдийн засгийн бодлогын талаар өөрийн цуглуулсан мэдээлэлд суурилж мэдээлэл өгөөд олон улсын эдийн засгийн чухал мэдээлэл олж авах боломжтой эх сурвалжуудын талаар танилцууллаа. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “ Төсөв, мөнгөний бодлого ба санхүүгийн зохицуулалт” сэдвийн хүрээнд илтгэсэн юм. Тэрбээр, төсвийн бодлого гэж чухам юуг хэлэх вэ, түүний зорилго, арга хэлбэр, сорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулсны дараа төсвийн орлого, зарлага ба эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн судалгааны талаар ярьсан юм. Мөн цааш нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх арга хэлбэр, бодлогын шийдвэрийг тайлагнах, хяналт тавих талаарх мэдээлэл өгөөд төв банкны үүрэг, оролцоо хаашаа чиглэж буй талаар танилцууллаа. Мөн сургалтад Сангийн яамны газрын дарга М.Санжаадорж “Төсвийн бодлого ба санхүүгийн менежментийн зохицуулалт, уялдаа”, Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан “Эдийн засаг, төсөв, хөгжлийн бодлогын уялдаа, тулгарч буй сорилт” сэдвээр тус тус танилцуулга хийсэн юм. Тухайлбал, Сангийн яамны газрын дарга М.Санжаадорж, Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, Засгийн газрын өрийн дарамтыг хэрхэн бууруулан ажиллаж буй талаараа онцлоод Монгол Улсын хөгжлийн бодлого, баримт бичгүүдийн уялдаа холбооны талаар танилцуулж, төсвийн тусгай шаардлага, нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн, төсөв санхүүгийн сахилга бат, төсвийн тэнцэл, төсвийн хөрөнгө оруулалтын ач холбогдол,үр өгөөж, гадаадын зээл тусламжаар хэрэгжих төслийн үйл ажиллагааны дараалал зэрэг асуудлуудын талаар мэдээлэл өгсөн юм. Эдгээр танилцуулга, мэдээллийн дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлэв. Сургалтыг хамтран зохион байгуулж буй Төсвийн байнгын хороог төлөөлж тус байнгын хорооны гишүүн Ж.Батжаргал үг хэллээ. Тэрбээр энэхүү сургалтын ач холбогдлыг үнэлээд улс орны эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч төсөв, мөнгөний бодлогыг талаарх эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд зөвхөн УИХ-ын гишүүд бус мэргэжлийн яамд, эрдэмтэн судлаачид, иргэдийн оролцоо чухлыг онцлов. Мөн 2025 оны төсвийн шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлж, цаашид хууль тогтоогчдод тодорхой сэдвээр мэдээлэл өгөх сургалтуудыг тогтмол зохион байгуулах нь зүйтэй гэдгийг онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

АЙЛЧЛАЛ БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Монголын парламентын ардчиллыг өндрөөр үнэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлал ын бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын гишүүд, Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх айлчлалын үр дүнгийн талаар байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Монголын парламентын ардчиллыг өндрөөр үнэллээ - Британийн Парламентын хүрээнд Монгол Улсын ардчиллыг өндрөөр үнэлж байна. Хоёр том гүрний дунд байгаа далайд гарцгүй орон ч гэлээ маш богино хугацаанд ардчиллыг баталгаажуулж, бэхжүүлж чадлаа гэж дүгнэж байна. Их Британийн хувьд ардчилал 1000 жилийн түүхтэй. Монгол Улс ардчиллыг богино хугацаанд бэхжүүлэхдээ парламентын ардчилал, парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоогоор Азидаа төдийгүй, дэлхийд дээгүүрт бичигдэхээр хэмжээнд байгааг Британийн Парламентын Нийтийн танхимын тэргүүн өндрөөр үнэллээ. Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх: Улсын Их Хурлын даргын хувьд албан ёсны урилгаар ирж буй анхны айлчлал гэдгээрээ онцлогтой - Монгол Улсын Их Хурлын даргын хувьд албан ёсны урилгаар ирж буй анхны айлчлал гэдгээрээ онцлогтой. Мөн парламентын засаглалтай хоёр улсын хувьд парламентын ардчиллыг бэхжүүлэх, харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, парламентын удирдлагын түвшинд яриа хэлэлцээ, айлчлалын давтамжийг хадгалах чиглэлээр өндөр үр дүнтэй айлчлал болж байна гэж дүгнэж байна. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Парламент хоорондын хамтын ажиллагаа сайжирснаар улс төр, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаа давхар сайжирдаг -Энэ айлчлал нь хоёр улс хоорондын өндөр дээд хэмжээний айлчлалуудын тоонд зүй ёсоор орно. Парламент хоорондын хамтын ажиллагаа сайжирснаар улс төр, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаа давхар сайжирдаг. Айлчлал бол хууль, эрх зүйн орчинд хоёр орны хамтын ажиллагааг сайжруулахын тулд цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр түлхүү анхаарч ажиллах ёстой. Энэ удаагийн айлчлал бидний хувьд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын парламентын спикертэй уулзлаа. Мөн Олон Улсын Парламентын холбооны энэ улс дахь бүлгийн даргатай уулзсан. Уулзалтаар тус улс дахь Найрамдлын бүлгийг байгуулах асуудлыг ярилцаж байна. Энэ нь хоёр орны хамтын ажиллагаанд түлхүү ач холбогдол үзүүлнэ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох хяналтын чиг үүргийг сайжруулах үр дүнтэй уулзалт боллоо - Парламентын ардчиллын эртний уламжлалтай, энэ парламентад ардчилал бэхжихийн тулд ямар түүх өрнөсөн, парламентын ардчилал удаан оршин тогтнох, үр дүнтэй ажиллахын тулд яаж ажилладаг зэрэг олон туршлагуудыг харж байна. Монгол Улсын ардчилал байгаагийн гол утга нь парламентын ардчилал учраас түүнийг бойжуулах, тэр дундаа хууль тогтоох хяналтын чиг үүргийг сайжруулах чиглэлийн үр дүнтэй уулзалт болж байна. УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Парламентын үйл ажиллагааг цахимжуулах талаар энэ улсаас суралцах зүйл их бий -Парламентын ардчиллын 1000 жилийн түүхтэй энэ улсаас сурах зүйл маш их бий. Тэр дундаа орчин үеийн технологийг ашиглаад парламентын үйл ажиллагааг цахимжуулах тал дээр Их Британи Улс сонирхолтой зүйл их хийж байна. Манай Улс 2022 онд иргэдийн оролцоог цахимаар хангах D-Parliament талбарыг нэвтрүүлсэн. Үүнийгээ бид тухайн үед Их Британийн парламентын иргэдийн өргөдөл гомдол, хуулийн төсөлд санал авдаг цахим системийг олон үлгэр жишгийн нэг болгон авч үзсэн байдаг. Хоёрдугаарт, кибер аюулгүй байдлын асуудал эдүгээ онцгой чухлаар тавигдаж байна. Бид Их Британийн энэ асуудлыг хариуцсан, үүнтэй холбоотой хүмүүстэй уулзаж, мөн цуврал хурал зөвлөгөөнд оролцож, мэргэжилтнүүдээс дэмжлэг авах, туршлага хуваалцах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо монгол судлаачидтай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Оксфорд хотод ажиллав. Энэ үеэр Оксфордын и х с ургуулийн ерөнхийлөгч Уильям Хейг, Газарзүй, байгаль орчны сургуулийн захирал, профессор Жайлс Вигс нар бараалхлаа. Монгол Улсын боловсролын салбарт тавьж буй зорилтууд, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн болон цаашид хамтран ажиллах боломжтой судалгааны чиглэлийн талаар санал солилцов. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфордын их сургуулийн Газарзүй, байгаль орчны сургуулиас 7 дахь удаагаа зохион байгуулж буй “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д оролцож б айгаа монгол судлаачидтай уулзаж, тэдний судалгааны ажилтай танилцлаа. Монгол судлаачдын хийж буй судалгаа, шинжилгээ нь хэл шинжлэл, у тга зохиолын салбараар хязгаарлагдах бус газар зүй, уур амьсгалын өөрчлөлт, дэвшилтэт технологи гээд маш олон чиглэлд хөгжиж байна. УИХ-ын даргын зүгээс Монгол судлаачдын гаргаж буй судалгаа тооцооллыг төрийн бодлого шийдвэрт ашиглах нь нэн чухал гэдгийг уулзалтын үеэр онцоллоо. Оксфордын их сургууль нь боловсрол, судалгааны салбарт дэлхийд тэргүүлдэг бөгөөд 45 коллеж, эрдэм шинжилгээний тэнхим, судалгааны төвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ .

ХУУРАМЧ ХАЯГААР “ГАЛЗУУРАГСАД”

Монгол Улсын иргэд фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа тэргүүлж байна. Гэвч зүй зохистой хэрэглээ гэж ярьвал дутуу дулимаг. Ганцхан жишээ хэлэхэд, Монгол Улсад 2.5 сая фэйсбүүк хэрэглэгч байгаагаас 1.5 сая нь хуурамч хаягтан юм. Ялангуяа хавар болохоор тэд жинхэнэ галзуурч эхэлдэг. Дуулна. Бүжиглэнэ. Жүжиглэнэ. Хараана. Ерөөнө. Хүний хийж болох, болохгүй бүхнийг хийж, заавал нэг сенсаци үүсгэнэ. Сошиалын галзуурлыг үзсээр хаврын туршид ярианы сэдэвтэй л өнгөрдөг. Саяхан гэхэд хуруу, гараараа дүүрэн алтан бөгж, бугуйвч зүүчихээд “Би ядуу хүн, амьдрал хэцүү байна” гэж хашгирч, уйлж, орилж лайв хийгээд л байсан. Бас нэг нь машинаараа гүүрний хаалтыг мөргөчихөөд хажууд нь зогсоод бүжиглээд л байсан. Шинээр гарч байгаа “Ододтой бүжиглэе”, “Тэнгисийн эрэг” шоунд оролцогчдыг хичнээн сайн, сайхан байсан ч яаж ийж байгаад л шүүмжилнэ. Улс төрд нэг юм болохоо байлаа, нэг дуулиан гарлаа. Шүүмжлээд л байдаг. Бид өөрсдийгөө шүүмжлэгч ард түмэн ч гэж нэг талаар өмөөрдөг. Гэхдээ энэ байдал хэрээс хэтэрч, хот айл, улс үндэстнээ сүйтгэж ч мэдэх хэмжээнд хүрлээ. Мэдээллийн үнэ цэн, цензур гэж алга. Сошиалд олигтой хязгаарлалт алга. Галзуурагсдад авч байгаа зохицуулалт, хуулийн хариуцлага ч гэж алга. Тэд улам бүр галзуурсаар. Түүнийг нь дагаж монгол хүний үнэлэмж унасаар. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргисоор. Энэ байдал энэ хавар, дараа жилийн хавар, түүний дараагийн хавар. Хавар ч гэлтгүй Монголын жилийн дөрвөн улирлаа тойрч эргэлдсээр даамжирсаар. Монгол Улс буурай хөгжилтэй орон байхаа болж, ОУБ-аас тусламж авахыг нь зогсоолоо Монгол таван хүн тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай ч болчихлоо. Саяхан Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5875 ам.долларт хүрснээр Монгол Улс хөгжил буурай орноос урагшилж, олон улсын байгууллагуудаас зээл, тусламж, дэмжлэг авахааргүй ахисан хөгжилд хүрлээ. Гэтэл улсын хөгжлийг түүчээлэгч хүн амынхаа хөгжлөөр бол ухарч байна. Хүн амын хөгжлийг хойш татаж, Монголдоо ч төдийгүй дэлхий дахинд биднийг сошиалаар “муухай” харагдуулж байгаа галзуурагсад, хуурамч хаягтай улс орныхоо болж бүтээж байгаа ажил бүрийг харлуулж, муулагсдыг хууль журмын дагуу хязгаарлаж, шийтгэх хэрэгтэй байна.

Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний талаарх цахим уулзалт-хэлэлцүүлэг эхэллээ

Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний талаарх Монгол Улсын Их Хурал болон Олон улсын парламентын холбооны хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэг өнөөдөр (2025.03.20) болж байна. Цахим уулзалт-хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны дэд ерөнхийлөгч О.Номинчимэг нар ажиллаж байна. Энэ хүрээнд Хүний эрхийн төлөв байдлын ээлжит тайлан, хэлэлцүүлэг (UPR-Universal Periodic Review)-ийн үйл явц дахь Монгол Улсын Их Хурлын оролцоо, гишүүн орнуудаас хүлээн авсан зөвлөмжүүдийн хэрэгжилт, тэдгээрийг хэрэгжүүлэхэд парламентын оролцоог хангах талаарх асуудлын талаар хэлэлцэх юм. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар уулзалт-хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улс Үндсэн хуульдаа хүний эрхийн асуудлыг нэн тэргүүнийх хэмээн эрэмбэлэн тусгасан бөгөөд хэрэгжилт нь олон улсын түвшинтэй харьцуулахад зохих ёсоор байгаа эсэхийг бид олон улсын хамтын нийгэмлэгтэй нээлттэй ажиллаж байж мэдрэх боломжтой гэв. Энэ үүднээсээ ОУПХ Монгол Улсыг дэмжин, энэхүү цахим уулзалт-хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж буйд талархал илэрхийллээ. Хүний эрхийн асуудал дээр иргэний нийгмийн байгууллагууд чухал оролцоотой байдаг гэдгийг тэрбээр тодотгохын зэрэгцээ хэвлэн нийтлэх эрхийн хэрэгжилт нь хүний бусад эрхийн хэрэгжилтийн бодит хэмжүүр байдаг гэдгийг дурдсан. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан 9 дэх Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зарчмыг баримтлахаа илэрхийлсэн гэдгийг Д.Цогтбаатар гишүүн хэлээд “Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлалыг хэрэгжүүлэхээр манлайлал үзүүлэн ажиллаж байгааг бүх түвшиндээ дэмжин ажиллах болно” хэмээлээ. Мөн тэрбээр 2024 онд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болсон ОУПХ-ны 149 дүгээр чуулга уулзалтын үеэр тус холбооны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны 3 гишүүнийг сонгох сонгуульд Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нь 8 гишүүн орны 9 парламентчтай өрсөлдөн, сонгогдсон гэдгийг дурдаад баяр хүргэв. Монгол Улсын Их Хурал болон Олон улсын парламентын холбооны хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Олон улсын парламентын холбооны төлөөлөл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл, Улсын Их Хурлын Тамгын газрын мэргэжилтэн, судлаачид оролцож байна. ОУПХ-ны Хүний эрхийн хөтөлбөрийн менежер Рожиер Хуйзенга энэхүү хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн юм. Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулахаар хамтран ажиллаж буй Монгол Улсын Их Хуралд тэрбээр талархал илэрхийлээд, хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн тэгш байдлыг эрхэмлэсэн стратегийг 2024-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөгөөгөө амжилттай баталсанд баяр хүргэв. Монгол Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбоо хооронд байгуулсан Харилцан ойлголцлын Санамж бичгийн хугацааг сунгаснаар хамтын ажиллагааны бат бөх байдлыг илэрхийлж, цаашдын үйл ажиллагааны хөдлөшгүй суурь болно гэдгийг онцлов. Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг буюу UPR нь НҮБ-ын гишүүн 192 орны хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцэх цоо шинэ механизм гэдгийг дурдаад, " Парламент нь хүний эрхийн төлөв байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг бидний энэхүү хэлэлцүүлгээс харж болно. Парламент нь ардчилсан засаглалын үндэс, ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл болдог утгаараа хүний эрхийг хангах зорилтуудыг хууль тогтоомжид тусган, бодит үр дүн болгоход чухал үүрэг оролцоотой байдаг. Хууль тогтоох, төсөв батлах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд хүний эрхийг үндэсний хэмжээнд ханган, хамгаалахад парламент чухал нөлөө үзүүлдэг. Монгол Улсын Их Хурал нь UPR-ын үйл явцад идэвхтэй оролцсоноор олон улсын өмнө хүлээсэн хүний эрхийн талаарх үүрэг амлалтуудаа үндэсний хэмжээнд биелүүлэж, хариуцлагатай тогтолцоог төлөвшүүлэх үр дүнтэй" гэв. Энэхүү хэлэлцүүлгээр Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдалд Улсын Их Хурл ын оролцоо, хүрсэн үр дүн, ололт амжилт, ахиц дэвшлийг онцлон тэмдэглэх, улмаар холбогдох зөвлөмжүүдийг бодлогын баримт бичгүүд, хууль тогтоомжид тусгах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг тодотгох зорилготой болохыг ОУПХ-ны Хүний эрхийн хөтөлбөрийн менежер Рожиер Хуйзенга тодотгож байв. Өнөөдрийн хэлэлцүүлгээр UPR-ын үйл явцад хувь нэмэр оруулсан бусад улс орны парламентуудын шилдэг туршлагыг сонсох болно гээд "Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол Улсад хүний эрхийг хамгаалах ажлыг урагшлуулах, ахиц дэвшил гаргахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна" хэмээгээд хэлэлцүүлэгт амжилт хүссэн. Ийнхүү цахим уулзалт-хэлэлцүүлэг “ UPR механизмын талаарх ойлголт” сэдвийн хүрээнд эхэлж, ОУПХ-ны Хүний эрхийн хөтөлбөрийн менежер Рожиер Хуйзенга илтгэл танилцууллаа. Тэрбээр UPR дэлхий даяар хүний эрхийг хамгаалах чухал механизм болох талаар, UPR-ын зөвлөмж боловсруулах, хэрэгжүүлэхэд гүйцэтгэх үүрэг, Монгол Улсын UPR-ийн үйл явц дахь оролцоо, үндсэн үе шатууд, хүлээсэн үүрэг амлалт, дараагийн тайланг хянан хэлэлцэх товын талаарх танилцуулга, Монгол Улсын хүний эрхийн ахиц дэвшил, тэгүүлэх чиглэлүүдийн талаарх мэдээллийг хуваалцсан юм. Монгол Улс хүний эрхийн төлөв байдлын талаарх тайлангаа 4 дэх удаагаа хүргүүлж, хэлэлцүүлэхээр зэхэж байгааг тэрбээр илтгэлдээ дурдав. Зарим улс оронд Засгийн газар нь Хүний эрхийн төлөв байдлын ээлжит тайлангаа эхлээд парламентдаа танилцуулж, хэлэлцүүлдэг жишгийн талаар ОУПХ-ны Хүний эрхийн хөтөлбөрийн менежер Рожиер Хуйзенга илтгэлдээ дурдаж байв. Түүнчлэн парламент холбогдох зөвлөмжийн хэрэгжилт, тайлангийн боловсруулалтад оролцох боломж байдгийг жишээ татаж байлаа. Монгол Улсын Их Хурал болон Олон улсын парламентын холбооны хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэг “Монгол Улс ба UPR-ын үйл явц ”, “ UPR үйл явц дахь парламентын үүрэг ” сэдвийн хүрээнд үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар Солонгосын Хөгжлийн агентлагийн судлаачидтай санал солилцов

Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар өнөөдөр (2025 . 03 . 20) Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөгжлийн агентлаг (KDI) -ийн ахлах зөвлөх Хан Хон тэргүүтэй Мэдлэг хуваалцах хөтөлбөр (KSP)- ийн судлаачдыг хүлээн авч уулзлаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Солонгосын Хөгжлийн агентлагаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулах судалгааны төслийг хэрэгжүүлж байна. Өмнө нь “Монгол Улсад үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх стратеги /хүнд үйлдвэрт анхаарах нь/” сэдэвт судалгааг 2022-2023 онд хийж, бодлогын зөвлөмж боловсруулсан бөгөөд уг зөвлөмжийг Улсын Их Хурлаас 2024 онд баталсан “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг боловсруулахад харгалзан үзсэн юм. Байнгын хорооны дарга С.Ганбаатар Монгол Улс шилжилтийн хүнд хэцүү үеийг даван туулах, монгол иргэд ажил эрхэлж, амьжиргаагаа залгуулахад Солонгосын ард түмэн тусалсныг онцгойлон тэмдэглэж, талархал илэрхийллээ. Манай улсын бизнес эрхлэгчид, аж үйлдвэрлэгчдэд эдүгээ юуны өмнө арга туршлага судлах, гадаад зах зээлд гарах эрэлт хэрэгцээ байгааг тэрбээр дурдаж, энэ талаарх Солонгосын менежмент, технологи, ноу-хаугаас суралцсаны үндсэн дээр шийдлийг гаргах, хүний нөөцийг бэлтгэх шаардлагатайг тэмдэглээд, эдгээрийг шийдвэрлэсэн байхад хөрөнгө оруулалт, санхүүжилт татах асуудал хүндрэл багатай хэрэгжих боломжтой гэсэн юм. Мөн тэрбээр Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо Солонгосын төрийн худалдан авах ажиллагаа буюу тендер шалгаруулалтын дижитал системийг нэвтрүүлсэн арга туршлагаас суралцах чиглэлээр нэн тэргүүнд хамтран ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгааг тэмдэглэж, хоёр орны хамтын ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, төсөл, хөтөлбөрүүдийн өгөөжийг нэмэгдүүлэхэд хаа хаанаа анхаарал тавьж ажиллах нь зүйтэй гээд, энэ талаар судлаачидтай санал солилцож, илэн далангүй ярилцлаа. Солонгосын Хөгжлийн агентлагийн ахлах зөвлөх Хан Хон тус агентлагийн болон Мэдлэг хуваалцах хөтөлбөрийн талаар тодорхой танилцуулж, Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулах судалгааны төслийн тайланг энэ оны есдүгээр сард гаргахаар ажиллаж байгаагаа мэдээлсэн юм. Зөвхөн Солонгосын Хөгжлийн агентлагийн шугамаар бус Монгол, Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд урьд өмнө хэрэгжүүлсэн нийт төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, алдаа оноонд дүн шинжилгээ хийж, цаашдын хамтын ажиллагааг илүү өгөөжтэй болгох талаар хувийнхаа зүгээс хяналт тавьж ажиллахаа тэрбээр илэрхийлэв. Уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Аж үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат, Солонгосын Хөгжлийн агентлагийн төслийн менежер Сон Ён Кван, Ха Жин Хёк, На До Сунг болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Монгол Улсын Их Хурал болон Олон улсын парламентын холбооны хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэг болов

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Олон улсын парламентын холбоо, Улсын Их Хурлын Тамгын газар "Парламентын институцыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд хамтран зохион байгуулж буй Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний талаарх Монгол Улсын Их Хурал болон Олон улсын парламентын холбооны хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэг (2025.03.20) үргэлжилж байна. “ UPR механизмын талаарх ойлголт” сэдвээр эхэлсэн уулзалт-хэлэлцүүлэг “Монгол Улс ба UPR-ын үйл явц ” сэдвээр үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд илтгэл танилцуулсан юм. Эхлээд Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-т Монгол Улсын үүрэг оролцооны талаар танилцууллаа. Монгол Улс Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-т хүний эрхийг хангах хамгаалах талаар дараах баримт бичигт үндэслэн олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтуудаа хэрхэн биелүүлж байгаа талаар тайлагнадаг юм. Одоогоос 15 жилийн өмнө 2010 онд НҮБ-ын Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-т Монгол Улс анх удаа оролцож, эхний илтгэлээ хэлэлцүүлсэн бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нийт 129 зөвлөмж өгсөн. Тухайн үед Засгийн газар 126 зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг, амлалт авч байсан байна. Удаах илтгэлээ 2015 онд хэлэлцүүлж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нийт 190 зөвлөмж өгснөөс Засгийн газар 150 зөвлөмжийг хэрэгжүүлэхээр үүрэг, амлалт авч байсан. III илтгэлээ 2020 онд хэлэлцүүлж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нийт 190 зөвлөмж өгснөөс Засгийн газар 170 зөвлөмжийг хэрэгжүүлэхээр үүрэг, амлалт авсан юм. Энэ онд буюу 2025 оны арван нэгдүгээр сарын 04-ний өдөр Монгол Улс ээлжит буюу IV илтгэлээ хэлэлцүүлэхээр, бэлтгэл ханган ажиллаж байгааг С.Эрдэнэболд гишүүн танилцуулав. Үүний өмнө Монгол Улсын Их Хурал болон Олон улсын парламентын холбоо (IPU) хамтран Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний үйл явцын талаар ийнхүү хэлэлцэж байгаа нь дээрх бэлтгэл ажлын чухал хэсэг гэдгийг онцлон тэмдэглэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсаас UPR-ийн тайланг дөрвөн жил тутам хэлэлцүүлэх, Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний тайланг бэлтгэх, UPR-аас өгсөн зөвлөмж, үүрэг амлалтуудыг хэрхэн биелүүлж байгаа талаар, парламентын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх зорилтын хүрээн дэх Монгол Улсын Их Хурлын үүрэг, оролцоо, эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Монгол Улсын Их Хурал UPR-ийн зөвлөмжийг үндэсний хууль тогтоомжид тусгах, хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг мөн танилцуулав. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2001-2024 онд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцүүлэхдээ Монгол Улсын Их Хурлаас шийдвэр гаргуулахаар 466 санал, зөвлөмжийг хүргүүлж, үүнээс 275 санал, зөвлөмжийг тусгасан Улсын Их Хурлын 7 тогтоол, Хууль зүйн байнгын хороо 10 тогтоол гаргаж, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжих чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг, даалгавар болгосон байдаг байна. С.Эрдэнэболд гишүүн илтгэлийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын хяналт болон иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Монгол Улсын Их Хурал бодлогын шийдвэр гаргахдаа хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах, тухайлсан үйл явдлууд дээр парламент хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд зөвлөлдөх, холбогдох хэлэлцүүлгийг парламентын түвшинд тогтмол зохион байгуулах, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүний эрхийн боловсролыг түгээхэд хамтран ажилладаг юм. Мөн Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаг иргэний нийгмийн 57 төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Хүний эрхийн форумтай ээлжит чуулган болон, чуулганы завсарлагааны үеэс үл хамааран тогтмол сар бүрийн 2 дахь долоо хоногт уулзалт зохион байгуулж, Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, UPR-ийн тайлангийн талаар санал солилцож, холбогдох арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байгааг тэмдэглэсэн. Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхий дэд хорооны дарга С.Эрдэнэболдын танилцуулсан Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-т Монгол Улсын үүрэг оролцооны талаарх илтгэлийн хүрээнд цахим уулзалт-хэлэлцүүлэгт оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчид сэдвийн хүрээнд сонирхсон асуултаа асууж, хариулт, мэдээлэл авсан юм. Цахим уулзалт-хэлэлцүүлэг “ UPR үйл явц дахь парламентын үүрэг ” сэдвийн хүрээнд үргэлжилж, чиглүүлэгчээр Монгол Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны дэд ерөнхийлөгч О.Номинчимэг ажилласан юм. 2020 онд UPR-ийн ажлын хэсэг 36 дахь чуулганыхаа үеэр Монгол Улсын тайланг хэлэлцсэн бөгөөд Хүний эрхийн Зөвлөлийн 50 дугаар чуулганаар гишүүн улсуудын зүгээс 190 зөвлөмж өгсний 170-ыг нь хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар амалсан юм. Хүний эрхийн төлөв байдлын талаарх (UPR)-т IV илтгэлээ хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар О.Номинчимэг гишүүн дурдаад “ IV илтгэлээ хэлэлцүүлэхээр бид тал бүрдээ бэлтгэл хангаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Монгол Улсын Их Хурал, ОУПХ-той хамтран хүний эрхийн төлөв байдлын үнэлгээг хийж, тайлагнахад парламент ямар оролцоотой байх, хяналт шалгалтыг хэрхэн хийх талаар хэлэлцэж байгаа юм” хэмээлээ. Гадаад харилцааны яамны Гэрээ эрх зүйн газрын захирал Ж.Соёлмаа “Монгол Улсын UPR-ийн тайлангийн үр дүн, хүлээн авсан гол зөвлөмж, хүний эрхийн тулгамдсан асуудлууд болон Засгийн газрын хүлээсэн үүрэг, амлалтууд” сэдэвт илтгэл танилцуулав. Х үний эрхийн асуудал нь НҮБ-ын анхаарал хандуулдаг хамгийн чухал сэдэв гэдгийг тэрбээр илтгэлийнхээ эхэнд тодотгоод, UPR-ийн талаарх ерөнхий мэдээллийг танилцуулсан. Монгол Улс хуваарийн дагуу 2025 оны наймдугаар сард ээлжит тайлангаа хүргүүлээд, арван нэгдүгээр сард хамгаална. 2021 онд НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар, хатагтай Мишель Бачелетаас ирүүлсэн захидалд Монгол Улс ээлжит тайлан хэлэлцүүлэгт үр дүнтэй оролцсоныг тэмдэглээд, тодорхой ахиц гарсныг дурдсан байсныг хэлж байлаа. Тус захидалд, ХЭҮК-ын бүрэлдэхүүнд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмыг бий болго н, Х үний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсныг, шүүхийн хараат бус байдал, мэдээлэл авах эрх, хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийг баталгаажуулахад чиглэсэн хууль тогтоомжоо боловсронгуй болгосныг сайшаасан байна. Үүний зэрэгцээ анхаарах шаардлагатай зургаан зөвлөмж өгч байжээ. Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх III илтгэлээ хэлэлцүүлсний дараа Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэхээр амалсан 170 зөвлөмжийн агуулгыг тэрбээр танилцуулсан. Тодруулбал, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхтэй тэмцэх ; шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах ; гэр бүл болон женд э рт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх ; хүүхдийн эрхийг хамгаалах ; хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх; үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах ; шүүхийн бие даасан , хараат бус байдлыг бэхжүүлэх ; хувь хүний нууцыг хамгаалах зэрэг 16 салбар т хамаарах 170 зөвлөмж юм. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар холбогдох тогтоол баталж, дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гаргасныг, түүний хэрэгжилтийн талаар Ж.Соёлмаа захирал дэлгэрэнгүй танилцуулсан. Дараа нь Гүржийн парламентын Хүний эрхийн хорооны дарга асан, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны дэд дарга, Европын зөвлөлийн Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үл тэвчих байдлын эсрэг Европын комиссын гишүүн Софи Киладзе UPR-ийн зөвлөмжүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх болон хянахад парламентын үүрэг, оролцоо хэр чухал талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн дотоодын хууль тогтоомжоо олон улсын хүний эрхийн үүрэг амлалтуудтай нийцүүлэх, UPR-ийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлж буй Засгийн газрын үйл ажиллагаанд парламент хяналт тавихтай холбоотой арга механизмууд, түүний ач холбогдол, үр нөлөөний талаар хуваалцлаа. Үүний зэрэгцээ бусад улс орны парламентуудын энэ чиглэлээрх сайн туршлагуудаас уулзалт-хэлэлцүүлэгт оролцогчдод сонирхуулсан. Үүний дараа цахим уулзалт-хэлэлцүүлэгт оролцогчид дээрх хоёр илтгэлийн илтгэлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, сонирхсон асуултаа асууж, илтгэгчдээс хариулт, мэдээлэл авав. Ийнхүү Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний талаарх Монгол Улсын Их Хурал болон Олон улсын парламентын холбооны хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэг өндөрлөв. Хүн бүрийн тусын тулд улс орнуудын хүний эрхийн нөхцөл байдлыг газар дээр нь сайжруулах зорилготой НҮБ-ын гишүүн орнуудын энэхүү механизмд парламентын үүрэг, оролцоог сайжруулах чиглэлээр дэмжин ажиллахдаа таатай байгаагаа ОУПХ-ны Хүний эрхийн хөтөлбөрийн менежер Рожиер Хуйзенга илэрхийлсэн. Монгол Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны дэд ерөнхийлөгч О.Номинчимэг цахим уулзалт-хэлэлцүүлгийг хааж үг хэллээ. Тэрбээр Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хангах, дээшлүүлэх чиглэлээр ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг дурдаад “Парламентад өргөн мэдүүлж буй хууль, тогтоолын төсөлд хүний эрхийн үнэлгээ хийж байх зохицуулалтыг хуульчлахаар ажиллаж байна. Энэ нь Монгол Улсын Их Хурлын гаргаж буй шийдвэрүүд нь хүн төвтэй, хүний эрхийн мэдрэмжтэй байхад томоохон хөшүүрэг болно хэмээн үзэж байна. Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо иргэний нийгмийн байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж байна. Засгийн газрын боловсруулж буй Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх IV илтгэлд парламент ямар оролцоотой байх, цаашид хэрхэх талаар зөвлөлдснөөрөө энэхүү уулзалт-хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой байлаа” хэмээсэн. Төгсгөлд нь Монгол Улсын парламент хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахын төлөө тасралтгүй анхаарал тавьж ажиллах болно гэдгийг илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫН СПОРТ НААДАМ 2025 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 12,13 ӨДРҮҮДЭД УЛААНБААТАР ХОТ, МУБИС-ИЙН СПОРТ ЗААЛАНД БОЛНО.

Багт амжилт хүсье Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын спорт наадам 2025 оны 04 дүгээр сарын 12,13 өдрүүдэд Улаанбаатар хот, МУБИС-ийн спорт зааланд болно. 2025 оны спорт наадам "ДӨЛ" сонины 80 жилийн ойн нэрэмжит болон зохион байгуулагдах гэж байна. Сагсан бөмбөг ( Эрэгтэй, Эмэгтэй 5х5) Волейбол - Холимог Дартс- баг Тэмцээний удирдамжийг 2025 оны 03 дугаар сарын 25 өдөр мэдээлнэ.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫН СПОРТ НААДАМ 2025 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 12,13 ӨДРҮҮДЭД УЛААНБААТАР ХОТ, МУБИС-ИЙН СПОРТ ЗААЛАНД БОЛНО.

Багт амжилт хүсье Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын спорт наадам 2025 оны 04 дүгээр сарын 12,13 өдрүүдэд Улаанбаатар хот, МУБИС-ийн спорт зааланд болно. 2025 оны спорт наадам "ДӨЛ" сонины 80 жилийн ойн нэрэмжит болон зохион байгуулагдах гэж байна. Сагсан бөмбөг ( Эрэгтэй, Эмэгтэй 5х5) Волейбол - Холимог Дартс- баг Тэмцээний удирдамжийг 2025 оны 03 дугаар сарын 25 өдөр мэдээлнэ.

1 ... 52 53 54 55 56 57 58 59 60 ... 370