НЭГҮҮН МЭДЭЭ
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулсан Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол өнөөдөр /2025.05.14/ гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ. Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан даргалсан юм. Тэрбээр сонсголыг нээж хэлсэн үгэндээ, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус нэг гишүүнийг Төсвийн байнгын хорооноос нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж томилно гэж заасны дагуу тус Байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаас олонхын саналаар нэр дэвшүүлсэн Б.Бат-Эрдэнэтэй нэр дэвшигчийн сонсгол хийхээр болсныг мэдэгдээд, сонсголын товыг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж, сонсголд иргэдийг нээлттэйгээр оролцохыг урьсныг дурдлаа. Мөн тэрбээр сонсгол явуулах дэг болон нэр дэвшигчийн талаар танилцуулав. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус нэг гишүүнд нэр дэвшигч Бөхбат овогтой Бат-Эрдэнэ нь 1985 онд төрсөн, 40 настай. 1993-2003 онд Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Далайван дунд сургууль, 2003-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавар, 2004-2010 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилгын инженер, архитектурын сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн, бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. 2008 онд"АПУ" ХК-д санхүүгийн мэргэжилтэн, 2008 онд хөрөнгө оруулалтын “Юу “Ти И Эй” ХХК-д судалгааны мэргэжилтэн, 2010 онд “Хера-Экуйпмент" ХХК-д борлуулалтын мэргэжилтэн, 2010-2011 онд Мэргэжлийн боловсрол сургалтын газарт мэргэжилтэн, 2012-2016 онд Худалдан авах ажиллагааны газарт худалдан авах үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, 2016 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт худалдан авах үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, 2016-2017 онд “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2018 онд “Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-т Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, 2018-2022 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Борлуулалт хариуцсан дэд захирал, 2023-2024 онд Барилга, хот байгуулалтын яаманд зөвлөх, 2024 оноос “Кибер жаал” ХХК-д санхүүгийн зөвлөх, 2025 оноос “Хөвсгөл мөнгөн од” ХХК-д санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байна. Нэр дэвшигчтэй холбогдуулан иргэд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, "Хөгжлийн санаачилагч" төрийн бус байгууллагын захирал О.Мөнгөнтуул, Нэр дэвшигч Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр сонгогдвол зээлийн өндөр хүүг бууруулах боломжтой талаар санаачилгатай ажиллана гэснийг дэмжиж байна гээд цаашид энэ асуудалд иргэний нийгмийн байгууллагатай хамтарч ажиллахыг хүсэв. Сонсгол гишүүдийн асуулт, саналаар үргэлжилсэн. Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, П.Ганзориг, Д.Батлут, П.Мөнхтулга, Д.Цогтбаатар, Х.Булгантуяа нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр банк бус санхүүгийн байгууллагаас олгодог зээлийн хүүг бууруулах нь чухал ч, хүү бууруулах, мөнгөний үнэ цэнэ, өртгийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах нь зохистойг лавлахын зэрэгцээ гадаадын банк оруулж ирэх асуудалд байр суурийг нь тодруулав. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, Банк бус санхүүгийн байгууллагын ашигт ажиллагаанд судалгаа хийе гэж төлөвлөж байна. Хэдийгээр зах зээлийн зарчмаар эрэлт, нийлүүлэлтэд тулгуурладаг ч зохицуулах салбарт ажиллах хүний хувьд зээлийн хүү нийгмийн тулгамдсан асуудал тул үүнийг зохицуулах боломжтой гэж үзэж байна гээд энэ асуудалд манлайлал үзүүлж ажиллана гэлээ. Мөн тэрбээр, зээлийн хямд эх үүсвэрийг татах нь зөв. Иймд гаднын банк орж ирээд зээлийн бүтээгдэхүүний хүүг бууруулбал үүнийг дэмжих нь зүйтэй хэмээв. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, нэр дэвшигч даатгалын компаниуд албан журмын даатгалаар багагүй орлого олдог талаар хөндсөнийг онцлоод энэ нь орлогынх нь хэдэн хувь байдгийг лавлав. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны онцгой анхаарах асуудал нь виртуал хөрөнгө, сэндбокс орчны зохицуулалт тул үүнд ямар бодлого баримтлах талаар лавласан. Нэр дэвшигч хариултдаа, Санхүүгийн зохицуулах хорооны онцгой анхаарах асуудал болох сэндбокс орчны зохицуулалт нь технологид суурилсан, шинэ бүтээгдэхүүнийг санхүүгийн зах зээлд гаргах гэж буй үйл ажиллагаа тул төрийн бодлогоор дэмжээд, Санхүүгийн зохицуулах хороонд нэгж байгуулаад ажиллаж байгаа. Иймд үүнийг цаашид хөгжүүлээд бодит нөхцөл дээр туршилт хийж, зах зээлд нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллана. Мөн олон улсад даатгалын салбар нь хөрөнгийн зах зээл хөгжих суурь нь байдаг. Даатгалын компаниудын 8 тэрбум төгрөгийн ашигт ажиллагааг хариуцлагатай даатгуулагчаа дэмжих чиглэлд хандуулахад уриалж ажиллахыг зорьж байна гэсэн тайлбарыг өглөө. Гишүүд нэр дэвшигчийн хариултад санхүүгийн салбарт тулгамдсан асуудалд тодорхой санал, шийдэл дутмаг байгааг онцлоод даатгалын салбарыг хөгжүүлэх нь чухал тул уг асуудал болон цаашлаад санхүүгийн салбар тунгалаг, эрүүл байх ёстойд анхаарч ажиллахыг хүслээ. Мөн зарим арилжааны банкууд охин компани байгуулах замаар банк бус санхүүгийн байгууллага, ломбард ажиллуулж үйл ажиллагаагаа иргэдээс мөнгө хүүлэхэд л чиглүүлж буйд анхаарах, нөгөө талаас иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа. Ингээд нэр дэвшигчийн сонсголын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Ж.Баясгалан, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу сонсголд оролцсон гишүүд сонсгол явуулснаас хойш хоёр өдрийн дотор хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана гэдгийг онцлон тэмдэглэв. Нэр дэвшигчтэй холбоотой сонсголын тайланг гаргахаар хуралдаан хаалттайгаар үргэлжиллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ОНЦЛОХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ/2025.05.13/

- Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн дэргэдэх хэлтэс, албадад 4 дүгээр сарын 29-ны шуурхай зөвлөгөөнөөр 11 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 81 хувьтай байна. -Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мэдээлэл, шийдвэрлэлтийн явцтай танилцлаа. -Насан туршийн суралцахуйн төвөөс “Үндсэн чиглэлийн сургалт”-ын талаар танилцуулга хийв.

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 0 5 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Е рөнхий аудитороор томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Дэлэгийн Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Монгол Улсын Е рөнхий аудитороор томилогдсон С.Магнайсүрэн өнөөдөр (2025.05.13) тамга а хүлээн ав ч, үүрэгт ажилдаа орлоо. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Үндэсний а удитын газрын удирдлагыг томилж, чөлөөлсөн тухай Улсын Их Хурлын тогтоолууд , шинээр томилогд сон Е рөнхий аудиторын намтар, УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Улсын Их Хурлын удирдлага, гишүүдээс гаргасан саналуудыг танилцуулав. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж , Монгол Улсын Е рөнхий аудитор С.Магнайсүрэнгийн намтрыг танилцуулж, Э рхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд буюу Тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил 5 сар ажилласн ыг тодотгосон. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу зохион байгуулсан нэр дэвшигчийн томилгооны сонсгол явуулсны дараа томилогдсон анхны Е рөнхий аудитор гэдгийг онцло од, чуулганы хуралдаан ы үеэр Улсын Их Хурлын дарга , гишүүдээс аудиторын байгууллаг ын удирдлагад хандаж хэлсэн саналуудыг товч танилцуулав. Тухайлбал, Төрийн аудитын байгууллагын хараат бус , бие даасан байдлыг хангаж, үйл ажиллагааг цахимжуулах, хиймэл оюун ухаан, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар төрийн аудитын байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх, мөн олон улсын аудитын байгууллагын туршлага, бүтцийг судалж гэрээгээр хамтран ажилладаг аудитын байгууллагыг сонгох, нягтлан бодох бүртгэлийн олон улсын аудитын стандарт, сахилга, ёс зүйтэй байдлыг үйл ажиллагаандаа баримтлах нь зүйтэй гэ сэн саналуудыг уламжилсан . Мөн эдийн засаг, нийгмийн олон талт харилцааг зохицуулдаг хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хийгддэг нийцлийн аудитын чанарыг сайжруулж, хэрэгжилтэд анхаарч ажиллах, бүх төрлийн аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, хэрэгжүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэ сэн саналууд гарсныг тодотгосон юм . Түүнчлэн гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжиж буй төслүүдийн ашиглалт, зарцуулалтад аудит хийхэд чиглэсэн эрх зүйн шинэчлэл хийх, төсөвт байгууллагуудын санхүүгийн байдалд иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн хяналтын аудит хэрэгжүүл ж ажиллахыг захиад, хуулийн хүрээнд Улсын Их Хуралтай үр дүнтэй хамтран ажил л ахыг хүслээ. Үүний дараа Монгол Улсын Е рөнхий аудитор асан Д.Загджав тамга , холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгч, шинэ эр томилогдсон Е рөнхий аудитор С.Магнайсүрэнд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг амжилттай хэрэгжүүлэхийг хүслээ. Ерөнхий аудитор С.Магнайсүрэн ил тод, нээлттэй ажиллах зарчмыг хангаж, мэдээлэл технологийн дэвшлийг бүрэн ашиглаж ажиллана хэмээсэн . Мөн аудит хийх явцад илэрсэн зөрчил, хууль тогтоомжоос давсан дүрэм, журмуудын талаарх мэдээллийг нэгтгэж, УИХ-д танилцуул на хэмээн мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллэв.

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн форумын ээлжит уулзалт маргааш болно

Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхийг хамгаалах, сурталчлан таниулах чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын тай хамтарч ажиллах, тодорхой асуудлаар парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ зөвлөлдөх, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүний эрхийн боловсролыг түгээхэд хамтран ажиллах талаар санал солилцож байхаар Хүний эрхийн дэд хорооноос сар бүр Хүний эрхийн форумын төлөөлөлтэй уулзалт хийж байгаа юм. Энэ удаагийн уулзалт “ Гэр бүлийн хүчирхийлэл, асуудал ба шийдэл” сэдвийн хүрээнд маргааш (2025.05.14) Төрийн ордонд болно. Энэ удаагийн уулзалтад “ Хөөрхөн зүрх” ТББ-ын кейс менежер Ц.Баасаннямбуу “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогч/даван туулагчдад үзүүлж буй нийгэм-сэтгэлзүйн үйлчилгээний тулгамдаж буй асуудал ба шийдэл” илтгэл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-ын захирал Н.Арвинтариа "Монгол Улс дахь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал: Асуудал ба шийдэл" сэдэвт илтгэл танилцуулна. Эдгээр илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд, Хүний эрхийн форумын гишүүн байгууллагуудын төлөөлөл хэлэлцүүлэг өрнүүлнэ. Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүдийн хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хийдэг дөрөв дэх уулзалт “ Байгаль орчны холбогдох хууль тогтоомж дахь хүний эрх хэрэгжилт” сэдвээр болж байсан бол гурав дахь уулзалт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нийслэлийн ерөнхий боловсролын 110 дугаар сургууль дээр болж байсан юм. Хүний эрхийн дэд хорооны зүгээс иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай иргэдийг соён гэгээрүүлэх, мэдээлэлжүүлэх, мэдэх эрхийг хангах чиглэлд хамтарч ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

БСШУСБХ: Нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулсан уулзалт-хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.05.12/ зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгийг тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нээж үг хэлсэн. Тэрбээр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны “Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төсөл”-д дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж, өнгөрсөн 04 дүгээр сард Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зарим сумдад ажиллаж, төслийн явц, үр дүн, ашиглалтын байдалтай газар дээр нь танилцлаа. Өнөөдрийн байдлаар нийт 17 аймгийн 294 сумын нийт 548 объект орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болоод байна. Мөн 72 сумын 196 объектод ариун цэврийн байгууламж барих ажил үргэлжилж байна. Хариуцлагагүй хандаж, ажлыг удаашруулсан аж ахуйн нэгжүүд ч байна. Эдгээр компаниудад хариуцлага тооцож, гэрээг цуцалж байгаа бөгөөд 4 аймгийн 10 сумын 26 объектод дахин гүйцэтгэгч шалгаруулахаар ажиллаж байна. Эдгээр объектуудад дараагийн шатны арга хэмжээг хугацаа алдалгүй авч ажлыг хэрэгжүүлэх, ашиглалтад орсон болон цаашид үргэлжлэн ашиглалтад орох ариун цэврийн байгууламжуудыг зөв зохистой ашиглаж хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал байна. Учир нь Дэлхийн зөн, "Мобиком" корпорац зэрэг байгууллагуудын хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хийгдсэн ариун цэврийн байгууламжуудын ашиглалт хангалтгүй, цоожлоод орхисон зэрэг дутагдлууд байгааг давтах ёсгүй. Иймд зураг төслийн болон барилга угсралтын ажилд шалгарч хамтран ажилласан бүхий л аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээндээ сэтгэл гарган хамтран ажиллаж, гүйцэтгээд хүлээлгэж өгөөд орхих бус ашиглалтын явцад дэмжлэг үзүүлж, ашиглалтыг жигдрүүлж, байнгын ажиллагаатай болох хүртэл анхааран ажиллах хэрэгтэй байгаа тул өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм гээд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм. Түүний дараа УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, С.Эрдэнэбат нар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, төслийн үйл ажиллагаанд олон асуудал тулгарч байна. Төрийн бодлогоор барьж байгуулсан энэхүү бүтээн байгуулалтыг урт удаан хугацаанд үр дүнтэй ашиглахын тулд хариуцах байгууллага тодорхой байх шаардлагатай байна. Орон нутгийн өмчит Нийтийн аж ахуйн газрын мэргэжлийн байгууллагад хариуцуулах нь оновчтой хувилбар юм гэв. Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн өнөөдрийн ажлын явцын талаар Боловсролын яамны Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир танилцууллаа. Тэрбээр, төсөл 4 үе шаттай хэрэгжиж буй агаад 294 суманд 795 ариун цэврийн байгууламжийг барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийт 21 аймгийн 80,9 хувьд, 330 сумын 313 буюу 94,8 хувьд төсөл хэрэгжиж байна. Байнгын ашиглалтад оруулах 202 сумын 54 8 объект, комисс ажиллахад бэлэн болсон 1 0 сумын 25 объект, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа 72 сумын 196 объект, гэрээ цуцлагдаж байгаа 4 аймгийн 10 сумын 26 объект байна гэх зэргээр төслийн үйл ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн талаар болон хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний ач холбогдлын талаар танилцуулав. Мөн цаашид а риун цэврийн байгууламжийн хэрэглээг зөв хэвшүүлэх, багш, суралцагчдад чиглэсэн дадал хэвшил олгох сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах, засвар үйлчилгээ хариуцах сум дундын нэгжийг бий болгох, үйлчилгээний ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэн ариун цэврийн байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, шаардлагатай тохиолдолд орон тоог нэмэгдүүлэх, гадна нүхэн жорлонг ариутгал хийж буулгах, ашиглагчийн урсгал /цахилгаан, цэвэр, бохир ус, засвар үйлчилгээ хийх гэх мэт/ зардлыг нэмэгдүүлэх, шаардлагатай сумдыг цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах машинтай болгох зэрэг анхаарах асуудлуудыг танилцуулсан юм. Барилгын хөгжлийн төвийн ерөнхий инженер З.Энх-Оргил төсөлд хэрхэн хяналт тавьж ажилласан талаараа илтгэв. Тэрбээр төсөл хэрэгжиж буй аймаг бүрт тулгамдаж буй болон анхаарах асуудлын талаар танилцуулав. Тухайлбал, т үлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээнүүд нь батлагдсан зураг төсөвгүй хийгдсэн нь хөрөнгө оруулалт нэмэгдэх шалтгаан болж байна. Мөн төсөл арга хэмжээ гэрээний хугацаандаа ашиглалтад ордоггүй, зохиогчийн хяналтын гэрээний дагуу хяналт хэрэгжүүлдэггүй, шийдэл гаргахгүй уддаг талаар танилцуулаад, цаашид төслийг гүйцээн хэрэгжүүлэхийн тулд ажлын тоо хэмжээг магадлалаар баталгаажуулах, батлагдсан зураг төсвийн дагуу гүйцэтгэх, төсөл арга хэмжээг норм дүрэм, стандартын дагуу гүйцэтгээгүй, технологийн зөрчил удаа дараа гаргаж байгаа гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, гүйцэтгэгчээс шалтгаалан олон жил удааширсан бол “Хар жагсаалт”-нд бүртгэх, тусгай зөвшөөрөл нь дууссан эсвэл үйл ажиллагаа нь зогссон зохиогчийн эрхийг шилжүүлдэг болох хэрэгтэй байна гэв. Мөн Боловсролын ерөнхий газрын зөвлөх инженер Г.Цэрмаа, цахилгаан тасарсан тохиолдолд яах вэ, өвлийн улиралд хөлдөх нөхцөл ямар арга хэмжээ авах, цэвэрлэгээг хэрхэн хийх вэ зэрэг бага оврын цэвэрлэх байгууламжийн ашиглалтын үеийн зөвлөмжийг танилцуулав. Хэлэлцүүлэгт тус т өслийн 1, 2, 3, 4 дүгээр ээлжид зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэж буй гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөл оролцож тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд тус Байнгын хорооны дарга Ч.Ундрам, төслийн үйл ажиллагаанд гарч буй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар онцлоод, цаашид хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд хэрхэн ажиллах тухайгаа танилцууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ .

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн , Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн Ж.Баярмаа өнөөдөр /2025.05.12/ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай нийгэм- эдийн засгийн бүх салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байгааг онцоллоо. Европын Холбоо, түүний гишүүн улсууд Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийг тууштай дэмжиж, туслалцаа үзүүлж ирсэн бөгөөд Монгол Улс Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг цохон тэмдэглэв. Элчин сайд Марчюлёните Европын холбоо, Монгол Улсын харилцаа нь нийтлэг үнэт зүйлс болох ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсонд суурилсан болохыг дурдаж, цаашид хүний эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн 2025 оны 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Европын Холбоо, Монгол Улс хоорондын анхдугаар “Бизнес ба хөрөнгө оруулалтын форум”-ын талаар мэдээлэл өглөө. Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, үгхэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах тал дээр Европын Холбоо анхаарал хандуулж, цаашид хамтран ажиллахыг хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор байгуулсан Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс өнөөдөр /2025.05.12/ ээлжит хуралдаанаа хийлээ. Сонгон шалгаруулах комиссын энэ удаагийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах шаардлага хангасан оролцогчидтой “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд ярилцлага хийж байна. Ташрамд дурдахад, тус комисс 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Төрийн албан хаагчийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн зургаан иргэний материал, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагаа, мэдээлэлтэй танилцаж, шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзээд, оролцогч Д.Баатарсайхан, Л.Санжрагчаа, Х.Ган-Очир, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг сонгон шалгаруулалтад оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

"ДУГУЙТАЙ-УЛААНБААТАР МАРАФОН 2025" ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР НИЙТИЙН ТЭЭВРИЙН 42 ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

"Дугуйтай Улаанбаатар 2025" өдөрлөг маргааш буюу энэ сарын 10-ны өдөр болно. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00–13:00 цагийн хооронд болох тул доорх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орж байна. Үүнд: • Их тойруугаар явах чиглэлүүд: Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолоор, • Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд: Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолоор, • Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолоор, • Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын үндэсний төв гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ. Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд болох Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчлэх ба орой 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.05.09/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан. Энэ талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хийв. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсныг дурдаад нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан хуулийн үйлчлэх хугацааг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс гэж өөрчлөх саналыг хуулийн төсөлд нэмж тусган, хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэснийг онцлов. Хуулийн төслийн эцсийн найруулгатай холбогдуулан Улсын Их Хурлын Ө.Шижир, О.Цогтгэрэл, Б.Түвшин, Б.Хэрлэн, Б.Батбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл сүүлийн 30 жил хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн бодит нөхцөл байдлыг дүгнэн цэгнэх цаг болсныг тодотгоод, эл салбарт бодлогын томоохон өөрчлөлт хийхэд салбарын яам ямар байр суурьтай байгааг лавласан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хариултдаа, сүүлийн 30 жил Монгол Улс уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн бодлогыг явуулж, өрөөсгөл бүтцийг бий болгосон. Үүний эрсдэлийг ч бид амсаж байгаа. Уул уурхайгаас ангид эдийн засгийн гол тулгуур нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар байдаг. Аливаа улс орон үйлдвэрлэлээ хөгжүүлж байж хөгждөг. Монгол Улс хэрэглэгч орон болсон нь дэлхий нийтэд тархсан “КОВИД-19” цар тахлын үеэр тодхон харагдсан. Иймд “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Улсын Их Хурлаас бодлого гарган, үйлдвэрлэгч улс болох зорилго тавин ажиллаж байна гэж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нүүдлийн мал аж ахуй, газар тариалан, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байж эдийн засаг бэхжих тул улаан буудай үйлдвэрлэгчид тариалсан буудайгаа асуудалгүйгээр худалдах ложистикийн тогтолцоонууд бэлэн эсэх, нөгөөтээгүүр бүтээгдэхүүний үнийг зохион байгуулалттайгаар өсгөдөг асуудлыг хэрхэн зохиуцуулахыг лавлахын зэрэгцээ шатахуун, тээврийн зардлаас үүдэн алс баруун бүс нутагт гурилын үнэ өсөж байгаа тул тухайн бүс нутагт тодорхой хэмжээнд гурилыг импортын татвараас чөлөөлөх талаар санал хэлж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлттэй зээл, урамшуулал дэмжлэг туслалцааг илүү хариуцлагатай үр ашигтай болгоход бодлогын өөрчлөлт хийж буй эсэхийг тодруулаад хөдөө аж ахуйн чиглэлээрх эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах замаар ургамлын бордоо, хортон шавж устгах зэрэг бодисуудаа дотооддоо үйлдвэрлэдэг болох, олон улсын чанар стандартад нийцсэн лабораторитой болоход хөрөнгө оруулалтыг чиглүүлэх нь чухал гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов. Хуралдааны төгсгөлд баталсан хуулийн эцсийн найруулгыг сонслоо. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэсний дагуу Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонсов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.09) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Ш инэчилсэн найруулга/ -д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Ш инэчилсэн найруулга/ болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолоор тодорхой чиг үүргийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэх болон дагаж мөрдөхөөр заасан. Мөн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэдгээрээс нэр дэвшүүлж томилогдсон Засаг дарга нь 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл харьяалах хотын Зөвлөл, Захирагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан. “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолоор Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй 6 хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот, дагуул 4 хотыг байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн тогтоолын 11 дэх заалтаар хот шинээр байгуулсантай холбогдуулан улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, дагуул хотын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх, харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч, хөрөнгө, төсөв, байгууллагын бүтэц, орон тоог чиг үүрэг нь шилжиж байгаа хотод хууль тогтоомжийн дагуу шилжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Гэвч хотуудын эдэлбэр газрын хэмжээг тогтоох, чиг үүрэг нь шилжиж байгаа хотод өмч, хөрөнгө, төсөв, байгууллагын бүтэц, орон тоог шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, орон нутагтай зөвшилцөх болон бусад асуудлыг шийдвэрлэхэд хугацаа шаардагдахаар байгаа тул Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Ш инэчилсэн найруулга/ болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолын дагаж мөрдөх хугацааг 1 жилээр тус тус хойшлуулахаар хуулийн төсөлд тусган боловсруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

1 ... 40 41 42 43 44 45 46 47 48 ... 370