НЭГҮҮН МЭДЭЭ
Ж.БАТБАЯСГАЛАНГИЙН ТОМИЛГОО ЦАГДАА НАРТ “ГАЙ Л БОЛОВ”

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тогтоолоор "Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл"-ийн дэргэдэх Иргэний олон нийтийн зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталжээ. Тус олон нийтийн зөвлөл нь долоон гишүүнтэйгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд цагдаагийн байгууллагаас хийж буй үйл ажиллагаанд хяналт тавих, хамтарч ажиллах, иргэдийг соён гэгээрүүлэх зорилготой. Тэгвэл НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг нь нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбарын зөвлөлийн даргаар ажилладаг учраас тэрээр НИТХ-аар дээрх асуудлыг хэлэлцүүлж, баталсан байна. Түүний баталсанаар олон нийтийн зөвлөлд : НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн зөвлөх асан н.Биндэръяа гэх залуу Ийгл телевизийн сэтгүүлч Ж.Төгсжаргал Сэтгүүлч Г.Гэрэл Мисс Д.Долгион “Эра” загварын төвийн захирал, загвар өмсөгч, мисс Д.Эрдэнэтуяа Эдийн засагч н.Дөлгөөн Уул, уурхайн инженер н.Жаргалсайхан нар багтжээ. Дээрх хүмүүсийг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсвөөс цалинжуулж байгаа. Уг ажилд жилд 1.2-1.5 тэрбум төгрөг төсөвлөдөг.Гэтэл тус зөвлөлийн долоон гишүүн нь хуулийн мэдлэг, мэдээлэл нимгэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллаж байгаагүй хэрнээ цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож төвөг, чирэгдэл учруулж эхэлжээ.Эх сурвалжийн мэдээллээр дээрх гишүүд нь цагдаа нарыг юу хийж байна ажлаа хянуул гэх зэргээр загнах болсон нь мэргэжлийн байгууллагын ажилчдад хүндрэл учруулж эхэлжээ. Дашрамд мэдээлэхэд дээрх гишүүд нь бүгд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалантай хамааралтай гэх мэдээлэл ч бий.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР ГУРВАН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТАВИЛГА АВАХ ТЕНДЕР ЗАРЛАВ

Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд хоёр тендер зарлажээ.Үүнд "ҮБХИС-ийн номын сангийн барилгын тавилга хэрэгсэл"-д 758 сая 605 мянга 200 төгрөг, "ҮБХИС-ийн Удирдлагын академийн барилгын тавилга хэрэгсэл"-д 2 тэрбум 294 сая 111 мянга 800 төгрөгийг тусгаж зардлыг "Улсын төсөв"-өөс гаргахаар болжээ.Харин тендер шалгаруулалтыг гуравдугаар сарын 14-ний өдөр явуулна.

АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛИЙГ ХУУЛЬЧЛАХ ХҮРТЭЛХ ХЭМЖЭЭНД АВААЧСАН Ц.МӨНХЦЭЦЭГ ГИШҮҮНД ЯМАР АШИГ СОНИРХОЛ БАЙНА ВЭ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг охидод ариун цэврийн хэрэгслийг үнэгүй олгохоор хуульчлах хэрэгтэй талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Тэгвэл тус асуудал нийгэмд нэлээдгүй маргаан дагуулж, нэг хэсэг нь хүний эрхийн наад захын хэрэгцээ шүү дээ гэж байхад нөгөө тал нь охидын ариун цэврийн хэрэгслийг төр даах юм гэнэ, хийх ажлаа олж ядсан юм хэмээн эрс буруушаав. Тэгвэл сургуулийн орчинд охидын ариун цэврийн хэрэглэлийг төрөөс бодлогоор зохицуулж үнэ төлбөргүйгээр тараах хуультай болохдоо тулахад татвар төлөгчдийн даатгалын мөнгөөр тус ажлыг хийнэ. Монгол улсын хэмжээнд 10-18 насны 220 мянга гаруй охид байна. Тэгвэл сард нэг удаа ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгоход 10 мянган төгрөгөөр тооцвол улсын төсвөөс ганцхан сард л гэхэд 2 тэрбум 200 сая төгрөг төсөвлөх шаардлагатай гэсэн судалгаа гаргажээ. Харин нэгэн багш цахим орчинд ангийн "Хүүхдүүдээсээ 3000 төгрөг хурааж аваад, 2 төрлийн ариун цэврийн хэрэгсэл, хурууны лент зэргийг аваад шүүгээндээ хийчихдэг. Хэрэгтэй нь авч, боломжтой үедээ нөхөж хийдэг. Хэнд ч хичээл таслах гэх мэт асуудал гараагүй" хэмээн бичсэн байв. Энэ бол бас нэгэн шийдэл мөн. Өөр талаас нь хараад үзвэл хэтэрхий халамжийн бодлого руу чиглээд байх шиг. Хувь хүний өөрийн зохион байгуулалт, эцэг эхийн хараа хяналт, өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарал халамжийг тэр бүр төр хариуцаад явна гэдэг нэг бодлын хэтэрхий туйлширсан асуудал юм. Дашрамд мэдээлэхэд УИХ-ын гишүүн хууль санаачлан батлуулснаар 20-30 сая төгрөг авдаг нь ариун цэврийн хэрэглэлийг хуульчлах хүртэл хэмжээнд аваачсан байж болзошгүй гэж олон нийт ч хардаж эхлэх болжээ.

ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ КОМПАНИУД АВТО БЕНЗИНИЙ ҮНЭЭ ДАХИН НЭМЛЭЭ

Шатахуун импортлогч компаниуд авто бензиний үнээ дахин нэмж, АИ-92 авто бензин литр тутамд 2285-2290 төгрөгийн үнэтэй болов. Монголбанкнаас экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг компаниудыг дэмжих зорилгоор репо санхүүжилт олгож эхэлсэн. Энэ зээлийн зориулалтыг өөрчлөн, инфляцын өсөлтийг хязгаарлах зорилгоор өнгөрсөн онд шатахуун импортлогч ААН-үүдэд нийт 300 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ингэхдээ Төв банк УУХҮЯ-нд шатахууны үнийг тогтвортой байлгах шаардлага тавьсан ч биелсэнгүй. Шатахуун импортлогчид өнгөрсөн сард АИ92 шатахууны үнийг литр тутамд 20, АИ95-ын үнийг 50 төгрөгөөр нэмсэн. АИ92 нэг литр нь 2240 төгрөг болсон. Импортлогч аж ахуйн нэгжүүд үнээ нэмэхгүй бол шатахууны хомстол үүсэх эрсдэлтэйг анхааруулсаар ирсэн юм.

"АЛАГ ХАЙРХАН БУГАТ"ХХК -ИАС БОЛЖ ХОХИРСОН ИРГЭД ОРЦОНД ХОНОГЛОЖ БАЙНА

“Алаг Хайрхан Бугат’’ ХХК нь нэг байран дээр давхардсан олон тооны захиалга авч иргэдийг хохироосон үйлдэл гаргалаа.Анх захиалга өгснөөс хойш дөрвөн жилийн хугацаанд иргэд мөнгө санхүү, сэтгэл санаагаараа хохирон өдийг хүрч арга мухардсандаа захиралынх нь гэрээ гадаа өлсгөлөн зарлан хаалга дэрлэн хэвтэнэ. [video= ]

ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ ЗЭЭЛДЭГЧ ААН БОЛОН, ЗЭЭЛ ГАРГАХАД ОРОЛЦСОН ИРГЭДИЙН ХӨДЛӨХ БОЛОН, ҮЛ ХӨДЛӨХ 186 ХӨРӨНГИЙГ БИТҮҮМЖИЛЖ, 13 ДАНС ХААЖ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХИЙГ НЬ ХЯЗГААЛСАН БАЙНА

Хөгжлийн банкнаас олгогдсон зээлүүд холбогдох хууль тогтоомжуудад нийцсэн эсэх , эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан , хээл хахууль авсан эсэх , улмаар төрд хохирол учруулсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хяналт шалгалт хийж . Мөрдөн шалгалтын явцад нийт 186 үл хөдлөх хөрөнгө , 124 тээврийн хэрэгсэл , нэг үйлдвэрийн барилга , 13 дансыг битүүмжилж , захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан бол 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байгааг тогтоожээ

ХӨВСГӨЛ АЙМАГТ ГУРАВДУГААР САРЫН 3-4 ХООРОНД “ХӨХ СУВД” МӨСНИЙ БАЯР УЛАМЖЛАЛТ ЁСООРОО БОЛНО

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр 20 дахь жилдээ болох гэж байна. Уг баяр нь энэ оны гуравдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд тэмдэглэхээр аймгийн Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэсэн байна. Энэ жил Хөвсгөл нуурт “Хөх сувд” зохион байгуулагдах болсонтой холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан зохих шийдвэрүүдийг гаргасан бөгөөд Тухайлбал: БОАЖЯ-наас Нуурын мөсөн дээр авто машин, техник зогсоохгүй байх. Машин зогсох талбайг тусгайлан өөр газар бэлдэх. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан (био 00) гэх мэт ажиллууд зохион байгуулах шийдвэр гарчээ .

1 ... 267 268 269 270 271 272 273 274 275 ... 317