НЭГҮҮН МЭДЭЭ
“АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН”-ЭЭР ШАЛГАРСАН МАЛЧИН Б.ГАНЗУЛ ГЭРГИЙ Б.ДУЛМАА НАР ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар нар “Алтан унаганы эзэн”-ээр шалгарсан Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин Б.Ганзул гэргий Б.Дулмаа нарт “Алтан унаганы эзэн” хүндэт шагналыг нь гэрт нь хүрч очин, гардууллаа. Монголын радиогийн санаачилсан Таван эрдэнэ нэвтрүүлгийн хүрээнд жил бүр тодруулдаг “Алтан төлийн эзэд”-ийг энэ жил 44 дэх жилдээ тодруулсан бөгөөд, энэ жилээс Жендэрийн үндэсний хорооны санаачлагаар МҮОНРТ хамтран “Алтан төлийн эзэд”-ээр шалгарсан малчин эмэгтэй, эрэгтэйг гэр бүлээр нь шагнадаг болсон юм. Үр хүүхдээ төрүүлэх, өсгөх, ар гэрийн өдөр тутмын ажлуудыг амжуулахаас гадна, төл мал өсгөх хүнд хүчир ажилд хамгийн их хүч хөдөлмөрөө зарцуулдаг гэргий нарын хөдөлмөрийг ийнхүү үнэлж, хамтад нь шагнаж урамшуулан, хөдөлмөрийн тэнцвэртэй үнэлэмжийг бий болгож буйд малчин эмэгтэйчүүд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байна.

Л.ЭНХ-АМГАЛАН САЙД САЙД ЧАНАРГҮЙ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ХААХААР БОЛЖЭЭ

2000 оноос улсын болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд борооны дараах мөөг шиг олширсон. Үүнийг дагаад хүн бүр дээд боловсрол эзэмших нь нээлттэй болсон ч чанаргүй боловсролыг олгож эхэлсэн. Нийгэм дэх эрэлтээсээ давсан чанаргүй сэхээтнүүдийг хөдөлмөрийн зах зээл рүү нийлүүлээд өдгөө 20-иод жилийн нүүрийг үзээд байна.Гадны улс орнуудтай харьцуулахад манай улсын хүн амд ноогдох их, дээд сургуулийн тоо хэдэн арав дахин их.Манай улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулийн 18 нь төрийн өмчийнх, үлдсэн 75 хувь нь хувийн хэвшлийн зургаа нь коллежид багтдаг байна. Одоогоор магадлан итгэмжлэгдээгүй 14 сургууль үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байгаа аж. Боловсролын чанарыг сайжруулж хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдсан мэргэжлээр төгсгөх тал дээр анхаарах нь зүйн хэрэг.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР БАЙРАА ХУРААЛГАХ БОЛСОН 31 НАСТАЙ ИРГЭН АМИА ХОРЛОСОН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ.

Баянзүрх дүүргийн 16-р хороонд амьдардаг /31 настай эрэгтэй/ амиа хорлосон байдалтай нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийн газрын үзлэгээр талийгаач доошоо харан хэвтэж, их хэмжээгээр цус алдсан бөгөөд цогцосны хажууд хутга байжээ. Талийгаачийн хүзүү орчимд хутгаар зүссэн шарх үүссэн байсан бөгөөд. Эх сурвалжийн мэдээллээр талийгаач орон сууцаа барьцаанд тавьсан байсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас байрыг нь хураах мэдэгдэл ирсэн, их хэмжээний өртэй байсан зэрэг шалтгаантай байжээ. Хэрэг гардаг өдөр талийгаачийн ээж рүү ШШГЕГ-аас албан ажилтан холбогдож, "байр хураах" асуудлаар мэдэгдсэн бөгөөд ээж нь энэ талаар хүүдээ хэлэхэд ямар нэгэн хариулт өгөхгүй байсан аж ээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Ийнхүү эрдэнэт хүний алтан амь насаа алдсан харамсалтай хэрэг өр зээлийн асуудлаас болж дахин бүү гараасай.

ШАТАХУУН БОЛОН, ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ, БАНКНЫ БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛДДОГГҮЙГЭЭС БОЛЖ, АРД ИРГЭД “ББСБ” БОЛОН ӨНДӨР ХҮҮТЭЙ ӨДРИЙН ЗЭЭЛ АВЧ ТАРЧИГХАН АМЬДРАХ ҮНДЭС НЬ БОЛЖ БАЙНА

МҮЭХ-ны Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаас мэдээлэл хийж шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр болжээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбаатар: Хэлэхдээ Хөгжлийн банкаар хязгаарлагдахгүй маш олон зээлийн асуудал бий. Эгэл жирийн аж ахуй нэгжүүд өндөр хүүтэй зээл авдаг. Гэтэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, ажлын байр бий болгодоггүй том компани, эрх мэдэлтнүүд хамгийн бага хүүтэй зээлийг авч, мөнгө хүүлж байна. Үүнийг дамжсан маш олон авилга, хээл хахуулийн асуудал үүсэж байгаа. Тийм учраас МҮЭХ-ны олон мянган гишүүд бүх шатны сангуудын төлөөлөн удирдах зөвлөл, хяналтад иргэн, аж ахуйн нэгжийг оруулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Бид шударга бус зүйлтэй эвлэрэхгүй. МҮЭХ иргэдийн цалин, хэрэглээний зээлийн хүүг нэг оронтой тоонд багтаах, дээд тал нь 10 хувь болгохыг шаардаж байна гэлээ. Иргэд ББСБ-аас эсвэл, өндөр хүүтэй мөнгө хүүлэгч нараас өдрийн зээл авч байгаа нь бага хүүтэй банкны зээл нь олдохгүй байгаатай холбоотой. Цалин нь амьдралд хүрэлцэхгүй байгаа учир тэд цалингаа зээл авч байна. Цалингийн зээлийг иргэдийн данснаас шууд татаад авчихдаг. Тийм учраас эргэн төлөлт өндөр хувьтай байгаа. Зээлээ төлөөгүй тохиолдолд шүүхээр асуудлыг нь шийддэг. Гэтэл зарим нь тэрбум, тэрбумаар нь зээл авчхаад эргэн төлөөгүй хууль, хяналтын байгууллага нь шалгаж тогтоодоггүй шударга бус зүйл байсаар байгаа нь хууль эрх тэгш үйлчлэхгүй байгаагийн тод жишээ юм.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК БОЛОН, ХӨГЖЛИЙН БАНК ХОЁРЫН ДУНД 27 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ШАХАА БАЙГААГ НУУН ДАРАГДУУЛСАН УУ???

Төр, төрийн үйл ажиллагаанд хяналт үгүй болж, төрийн өмч хөрөнгө, төсөв санхүүг зүй бусаар зарцуулагчдад хүлээлгэх хариуцлагын тогтолцоо үгүй болсноос төсөв эрх мэдэлтнүүдийн гарын аясаар урссаар байна. Татвар төлөгчдийн мөнгөөр туйлсан шахааны бизнесийг төр дэмжиж байгаа олон жишээний нэг нь Хөгжлийн банкны эргэн тойронд өрнөөд байгаа асуудлууд билээ. Тэгвэл Хөгжлийн банкны байр нь өөрөө маш ноцтой асуудал дагуулсан нь ил боллоо. Худалдаа хөгжлийн банк нь одоогоос долоон жилийн өмнө Хөгжлийн банканд 27 тэрбум төгрөгөөр буюу нэг метр квадратыг нь 8,3 сая төгрөгөөр үнэлж оффиссын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдаалсан нь шалгалтаар тогтоогдоод байна. Тодруулбал 2015 оны долдугаар сарын 06-ны өдөр "Хөгжлийн банк" нь "Худалдаа хөгжлийн банк"-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийжээ. Ингэхдээ Худалдаа хөгжлийн банк нь Хөгжлийн банканд тус байрыг худалдаалжээ. Худалдаа хөгжлийн банк нь одоо "Хөгжлийн банк"-ны байрлаж байгаа 11,12 давхрын оффисын зориулалттай 3 240 м2 талбайг худалдахдаа нэг метр квадратыг нь 8,3 сая төгрөгөөр үнэлж, 27 тэрбумаар, мөн тус байрны В1 давхарт байрлах 10 ширхэг автомашины зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн тухайн үед худалдаалсан байна. Ийнхүү нийтдээ 27 тэрбум 775 сая төгрөгөөр "Хөгжлийн банк" байртай болсон байдаг. Гэхдээ Худалдаа хөгжлийн банк нь 14 давхар барилга бариулсан өртгөөрөө л хоёрхон давхрыг нь төрд худалдаж, зардлаа нөхөн бас ч үгүй 775 сая төгрөгийн ашиг харсан наймаа хийсэн байна. Тус байрыг Худалдаа хөгжлийн банкны захиалгаар 14 давхар барилгыг 27 тэрбумаар "Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын "Өндөр буянт" ХХК бариулсныг УИХ-ын ажлын хэсэг шалгалтаар тогтоож нэр бүхий гишүүд "Худалдаа хөгжлийн банк" нь 27 тэрбум төгрөгөөр бариулсан 14 давхар байрныхаа хоёрхон давхрыг Хөгжлийн банканд 28 тэрбум төгрөгөөр шахсан нь дээрэм гэж үзэж Худалдаа хөгжлийн банканд байрных нь хоёр давхрыг буцааж өгөөд 27 тэрбум төгрөгийг олж авах үүргийг УИХ-аас "Хөгжлийн банк"-ны удирдлагуудад тухайн үед өгсөн байдаг. Хөгжлийн банкны удирдлагууд энэ асуудлаар Худалдаа хөгжлийн банканд хандаж, наймаагаа буцаах асуудлыг ярилцаж...талуудын аль аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж үүргийг дуусгавар болсон байна. Иймд, танай банкнаас ирүүлсэн албан бичигт дурдсанчлан бүрэн хэрэгжиж дуусгавар болсон гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл байхгүй болохыг үүгээр уламжилж байна" гэх хариуг өгчээ. Хоёрхон давхрыг бүхэл бүтэн 14 давхар барилга бариулсан өртгөөр худалдаж авсан "Хөгжлийн банк" аргаа барахдаа тус байрыг түрээслүүлэхээр сонинд зар өгч үзсэн байна. Гэвч үр дүнд хүрээгүй аж. Тийм өндөр үнэтэй оффисыг түрээсэлдэг, худалдаж авдаг аж ахуйн нэгж, байгууллага гэж хаа байхав. Төр л төсвөө үрж, ядсандаа л тийм өндөр үнэтэй оффисыг худалдаж аваа биз. Хоёр талын байгуулсан гэрээнд Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж тус банкны гүйцэтгэх захирал асан Б.Мэдрээ, холбогдох орлогч захирлууд гарын үсэг зурсан бол Хөгжлийн банкийг төлөөлж тус банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат гарын үсэг зурсан нь дээрх баримтаас харагдаж байна. Ямартай ч Хөгжлийн банкны энэхүү хэрэг дээр АТГ ажиллаж, тус байрны хоёр давхар, граж нь 27,7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үү, үгүй юу гэдгийг дахин үнэлэхээр болсон ч өнөөдрийг хүртэл дарагдаж яваа учир нь чухам юм бол үүгээр ч үл барам Худалдаа хөгжлийн банк ны тус байрны 11, 12 давхарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн өдрөөсөө эхэлж СӨХ-д сар бүр 20 сая төгрөгийг төлдөг байж. Харин шинэ удирдлагууд нь 20 сая төгрөг их байна хэмээн үзэж сар бүр 9 сая төгрөгийг СӨХ-нд тушаадаг болсон гэх мэтчилэн татвар төлөгч ард түмнийхээ төсөвт төвлөрүүлдэг мөнгийг хэн нэгний бизнесийг дэмжих зорилгоор улаан цайм дээрэмдэж байгаа нь туйлын харамсалтай.

МУ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛАГ ӨӨРИЙН ЗӨВЛӨХИЙНХӨӨ БАРЬЦААНД ТАВЬСАН ҮЛ ХӨДЛӨХҮҮДИЙГ НЬ ЧӨЛӨӨЛҮҮЛСЭН ҮҮ???

Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын 25 хувь нь бодит барьцаагаар баталгаажаагүй нь асуудал дагуулахтай зэрэгцээд зээлийн барьцаа хөрөнгөө чөлөөлүүлээд эхэлсэн нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргэж төлөхгүй гэж байгаа бололтой. Хөгжлийн банкны томоохон, чанаргүй зээлдэгч нартай холбоотой асуудлууд ар араасаа ил тод болоод байгаа нэг нь жишээ нь экс ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр 10 гаруй жил ажилласан Ц.Ууганбаяр гэх энэ эрхэм юм. Тэрээр "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК захирал бөгөөд. Тус компани Хөгжлийн банканд нийт 117.9 тэрбум төгрөгийн өртэй бөгөөд тус компани Хөгжлийн банкны барьцаанд тавьсан 21 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлсэн байна. Зээлээ авсан бол төлөх ёстой, авсан зээлээ төлөхгүй бол барьцаа хөрөнгийг нь худалдаалан борлуулах замаар олгосон зээлээ нөхөх төлөх нь ёс зүйн асуудал байтал зээлээ төлөхгүй ийнхүү унжиж, башир арга хэрэглэж байгаа нь тухайн компаниудын барьцаа хөрөнгийг чөлөөлөөд эхэлсэн нь хууль шүүхийн байгууллага хэний талд үйлчилж байна вэ? гэж хардахад хүргэж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн тогтоолоор, Монгол Улсын Хөгжлийн банк, "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК-ийн хооронд байгуулсан 2015.09.23-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2016.02.19, 2016.11.22-ны өдрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэж, нийт 21 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлсэн байгаа юм. Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тогтоолыг 2019 оны зургадугаар сарын 25-ны өдөр шийдвэрүүдийг гаргажээ. Зээлээ төлөхгүй, чанаргүй зээлдэгч нарын жагсаалтыг үргэлжлүүлж шүүхэд шилжээд байгаа тус компанийн барьцаа хөрөнгийг чөлөөлөх хүртэл шийдвэрийг гаргасан нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.

МАН-ЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО МАРГААШ ХААЛТТАЙ ХУРАЛДАЖ ХӨГЖЛИЙН БАНК БОЛОН БУСАД АСУУДЛААР НЭР ХОЛБОГДСОН ГИШҮҮДИЙН ТАЛААР ХУРАЛДАНА

МАН-ын хяналтын ерөнхий хороо маргааш 11.00 цагаас хаалттай хуралдахаар болсон бөгөөд. Уг хурлаар ёсзүйн асуудал гаргасан гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах юм байна. Тодруулбал, Хөгжлийн банкнаас зээл авсан, чанаргүй зээлдэгч нарт хариуцлага тооцох, намын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргах юм байна. Мөн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа зарим нэг гишүүдийг намаас хөөх асуудал ч мөн яригдаж байгаа гэв.

БАРИЛГЫН ЦАХИЛГААН ШАТНЫ ХОНГИЛООС /52 НАСТАЙ ЭРЭГТЭЙ/ ХҮНИЙ ЦОГЦОС ОЛДЖЭЭ

Өчигдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын цахилгаан шатны хонгилоос 19:20 минутанд хүний цогцос олдсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус барилгын захиалагч компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гипсэн хавтангийн бригадын ажилтан, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн /52 настай, эрэгтэй/ Ц -ын цогцос цахилгаан шат хийхээр бэлдсэн 4.2 метр гүнтэй нүхэнд нас барсан байдалтай олджээ . Цогцсыг гарган авч тус дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.

ТАТВАР ТӨЛӨЛГЧДИЙН 150 САЯ ТӨГРӨГӨӨР ХООЛОНД ОРСОН ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН “ИТХ БОЛОН ЗДТГ”-ЫН ТАНСАГЛАЛ

Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын баг хамт олон 2020 оны орон нутгийн сонгуулийн дараа “Иргэдийн төлөөлөгчдийн хоёрдугаар хуралдаан” ажлаа танилцуулсан үйл ажиллагаанд ТӨСВИЙН мөнгөнөөс 150 саяыг зарцуулсан баримт ил болоод байгаа юм. Тодруулбал Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын Шилэн дансны мэдээлэлд дурдсанаар “ИТХ-ын хоёрдугаар хуралдааны үйл ажиллагаанд ороцлсон ЗДТГ-ын алба хаагч болон, хурлын төлөөлөгчдийн хоол” гэсэн агуулгатайгаар 150 сая төгрөгийн зарлагыг бичсэн байгаа юм. Мөн дээрх агуулга бүхий утгаар тус тус 222 мянга 312 төгрөгийг олон удаагийн давтамжтай гүйлгээгээр гаргажээ. Ингэснээр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилчид 150 сая 222 мянган төгрөгийг нэг өдрийн хоолны зардалд хэрэглэсэн энэхүү мөнгө нь татвар төлөгч бидний халааснаас гарсан байж таарах нь. Мөн төсвийн мөнгийг дан ганц хоолонд ороход хэрэглээд зогсоогүй байна. Тухайлбал зэргэлдээх Дундговь аймгийн Засаг дарга болон албаны дарга нарыг хүлээж авахад 276 мянган төгрөг, 00-04ГСА гэх аймгийн Засаг даргын тамгын газрын даргынхаа авто машины засварт нэг сая 429 мянга, 40тн контейнер 14 сая 500 мянган төгрөгөөр худалдан авсан, Ерөнхийлөгчийн шагнал гардуулахад үйл ажиллагаанд 181 мянга 900 төгрөг, аяга, уутны үнэнд 4 сая 765 мянган төгрөг, Хүний эрхийн комиссын гишүүдийг хүлээн авахад 250 мянга, Дорноговь аймгийн алба, хэлтсийн дарга нарын уулзалтын зардалд 180 гаруй мянга, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, албаны хүмүүсийг хүлээн авах зардалд 495 мянга 100 төгрөг гэх мэтээр зарцуулалт хийж татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий зүйлд үрэн таран хийсэн нь илт байна. Энэ мэтчилэн хичнээн дарга нар татвар төлөгч иргэдийн мөнгөөр тансаглаж байгаа нь тодорхой.

О.БААСАНХҮҮ: МАН ХӨГЖЛИЙН БАНКНЫ АСУУДЛААР ЖҮЖИГ ТОГЛОСООР

Ардчилсан намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү: "Хөгжлийн Банкнаас зээл авсан хүмүүсийг гурван хэсэгт хувааж үзье. Эхнийх нь төрийн үргүй зээл. Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станц, дүүжин тээвэр гэх мэт төслийн зээлүүд орно. Зээл өгч, авсан төрийн албан хаагчид хариуцлага үүрэх ёстой. Зориулалтын бусаар зээл авсан аж ахуйн нэгжүүд мөн хуулийн хатуу хариуцлага хүлээх хэрэгтэй. Харин зориулалтын дагуу зарцуулаад цар тахлын хүндрэлээс шалтгаалаад зээлийн төлөлт удааширсан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж байгаа мэт дарамт үзүүлж болохгүй. Яагаад гэвэл үндэсний хэмжээний бүтээн байгуулалт хийсэн аж ахуйн нэгжүүд бий. Монголбанк тасралтгүй олон жил үнэмлэхүй байдлаар төр барьж байна. Буруутай, зээлтэй хүмүүст хариуцлага тооцох эрх нь тус намд байгаа. Хөгжлийн Банкны зээлийн асуудлыг МАН зохион байгуулалттай гаргаж ирсэн бөгөөд олон нийтийн өмнө жүжиг тоглож байна. Сонгуулиас өмнө өөрсдөө цэвэрхэн хүмүүсийн дүрд тоглох гээд байна. Тэд өмнө нь ч бас ЖДҮ, концессын дуулианыг гаргаж ирсэн ч юу ч шийдэгдээгүй. Үүнтэй адил Хөгжлийн Банкны зээлийн асуудлыг гаргаж ирсэн ч хэнийг ч шийтгэхгүй. АН төрийн эрх бариагүй учир уг асуудлыг төрийн хуулиар шийдэх боломж алга. Зээл авсан буруутай хүмүүсээ намын гишүүнээс чөлөөлсөн" хэмээв.

1 ... 261 262 263 264 265 266 267 268 269 ... 317