НЭГҮҮН МЭДЭЭ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ОРОЛЦООГ ДЭМЖСЭН ТОХИОЛДОЛД НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТ ОЛГОНО

“Улс төрийн нам ба тэгш гараа” уулзалт, хэлэлцүүлэг ээр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Улс төрийн намын тухай хуулийн төслийг танилцууллаа. Тэрээр улс төрийн намын санхүүжилт, бүх орлого, зарлагыг ил болгох ёстой гэж үзэж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн тохиолдолд нэмэлт санхүүжилтийг олгодог болно. Намын санхүүгийн дэмжлэгийг зөвхөн УИХ-д суудалтай намуудад олгодог байдлыг өргөжүүлсэн. Нам бүх зардлын тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлэн хэрхэн санхүүжилт хуваарилах, санхүүгийн тайланд алдаа байна уу гэдэгт үндэслэж дараагийн санхүүжилтийг олгоно. Намын санхүүгийн үйл ажиллагаанд намын дарга захиран зарцуулах эрхтэйгээр оролцохыг хориглож нам болгон санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтан ажиллана. Тендерт ялахын тулд намд мөнгө хандив өгдөг байдлыг хязгаарлаж байгаа. Намд өгч буй иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн хандивыг хязгаарлах зохицуулалтыг хуульд оруулсан. Мөн тендерт оролцсон аж ахуйн нэгж дөрвөн жилийн хугацаанд намд хандив өгөх боломжгүй байхаар хуульчилсан. Ингэснээр авлигын асуудал буурна гэж үзэж байна хэмээв. Сонгуулийн тогтолцооны тухайд "Манай улсын сонгуулийн хувьд асар богино хугацаанд их мөнгө гаргасан нэр дэвшигч ялах боломжтой байдаг.Цаашид мөнгөний биш гарааны тэгш өрсөлдөөн бий болгохын тулд сонгуулийн зардал болон бусад зүйл дээр анхаарах нэр дэвшигч нарын хамгийн их мөнгө зардаг зүйл бол сэтгүүл хэвлэж тараах. Тухайн тойрогт нэр дэвшиж байгаа намуудад ижил хуудас зааж өгч болно. Нэг намд хоёр нүүр ч гэдэг юм уу. Ингээд адил зардлаар явуулах боломжтой. Сонгуулийн хугацааг тодорхой хэмжээгээр уртасгах боломж байгаа бөгөөд 14 хоног байхад шинэ нэр дэвшигч нар өөрийгөө таниулах боломж байдаггүй. Тиймээс сонгуулийг харьцангуй бага зардлаар, нэг гараанаас гардаг, дөрвөн долоо хоногийн хугацаатай зохион байгуулдаг болох хэрэгтэй. Үүнтэй МАН-ын өнөөгийн удирдлагууд ижил байр суурьтай байгаа гэлээ.

ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГҮҮД ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙГАА БӨГӨӨД ӨНӨӨДӨР 19 ХЭРЭГ СЭРГЭЭН ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Хөгжлийн банктай холбоотой материалыг Нийслэлийн прокурорын газраас хянаж байгаа талаар өмнө нь мэдээлэлж байсан. Улсын ерөнхий прокурорын газраас Хөгжлийн банк байгуулагдсан 2011 оноос хойш тус банктай холбоотой шийдвэрлэгдсэн хэрэг, материалуудыг хянаж, гарч байсан шийдвэрүүдийн үндэслэлийг танилцуулах үүргийг бүх нэгж прокурорын газруудад өгсөн. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, хаасан болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 50 орчим хэрэг, материалыг нэг бүрчлэн хянаж дууссан бөгөөд. Уг ажлын хүрээнд тус прокурорын газраас нийт 19 хэрэг, материалыг сэргээж, Авилгатай тэмцэх газарт шалгуулахаар хүргүүлээд байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Хөгжлийн банкнаас 2019, 2020 онд ирүүлсэн хүсэлтийн дагуу 8 зээлтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон байна. Тодруулбал, “Хөтөл” ХХК-ийн 61.2 сая ам.доллар, эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэгдсэн 50 орчим хэрэг, “Эрэл” ХХК-ийн 23 сая ам.доллар, 13 сая евро, “Бэрэн” группын 27.2 сая ам.доллар, ТОСК-ийн 57 сая ам.доллар, “Монгол драй милк” ХХК-ийн 14.9 сая ам.доллар, “Капитал” банкнаас дамжуулан зээлсэн 68.1 тэрбум төгрөг, “Бишрэлт групп” ХХК-ийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн” ХХК-иудын 30.3 сая ам.доллар, “Кью Эс Си” ХХК-ийн 71.3 сая ам.доллар, “Ган Хүдэр Орд” ХХК-ийн 5 тэрбум иенийн зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхэд прокурорыг оролцуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Эдгээрээс “Хөтөл” ХХК, “Бэрэн групп”, “Монгол драй милк” ХХК, “Бишрэлт групп” ХХК, “Ган Хүдэр Орд” ХХК-тай холбоотой хүсэлтүүдийг эрүүгийн журмаар шалгуулахаар холбогдох мөрдөх байгууллагад шилжүүлж, ТОСК-тай холбоотой хүсэлт нь төрийн байгууллага хоорондын маргаан, “Капитал” банктай холбоотой хүсэлт нь эрх хүлээн авагч төлбөрийг барагдуулах дараалалд багтсан үндэслэлээр тус тус прокурор оролцохоос татгалзжээ. Харин “Кью Эс Си” ХХК, “Эрэл” ХХК-ийн зээлтэй холбоотой иргэний хэрэгт прокурор төрийн эрх ашгийг хамгаалж оролцсоноос “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэл одоогоор шийдвэрлэгдээгүй байна. “Кью Эс Си” ХХК-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн тухайд Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, 192.6 тэрбум төгрөгийг тус компаниас гаргуулахаар болсон байна.

ЕРӨНХИЙ САЙД ХӨГЖЛИЙН БАНКНЫ 20 ГАРУЙ АЛБАН ТУШААЛТНЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ҮҮРЭГДЭВ

Одоогоор Хөгжлийн банкны захирлаар Н.Мандуул ажиллаж байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус банкны удирдлагуудтай уулзан төлөөлөн Удирдах Зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөн хэрэгжилтийг Засгийн газрын хуралд танилцуулахыг үүрэгдлээ .

“ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР 2022” ӨВЛИЙН НААДАМ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ГУРАВДУГААР САРЫН 5-7-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Өмнөговь аймагт "Түмэн тэмээний баяр-2022" өвлийн наадам ирэх гуравдугаар сарын 5-7-ны өдрүүдэд 23 дахь жилдээ зохион байгуулагдахаар болжээ. "Уламжлалт тэмээний баяр ” нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх Монголын анхны эвентүүдийн нэг бөгөөд . Цар тахлын улмаас хоёр жил тасраад байсан ч энэ удаад илүү өргөн хүрээг хамруулахын тулд аймгийн төвд хийхээр болсон тухай албаныхан онцолж байгаа юм. Уг уралдааныг өмнө нь Өмнөговь аймгийн Булган суманд зохион байгуулагддаг байсан бол энэ жил ийнхүү аймгийн төв дээр болохоор болоод байгаагаараа илүү онцлогтой өргөн цар хүрээтэй болох юм байна . Энэ үеэр тэмээн поло, тэмээтэй буухиа уралдаан, гоё тэмээтэй сайхан хос, тайлаг тэмээний бооцоотой уралдаан болохоос гадна. Атан тэмээ болон тором / 2 настай /-ны уралдаан болох юм байна .

ӨНӨӨДӨР "ХӨГЖЛИЙН БАНК"-ЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

"Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдахаар боллоо. Ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж нар багтсан. Тэд "Хөгжлийн банк"-нд хийсэн хяналт, шалгалтын дүнгээ ирэх гуравдугаар сарын 5-нд нээлтээ хийх хаврын ээлжит чуулганаас өмнө гаргаж, парламентад тайлагнах үүрэгтэй бөгөөд энэ долоо хоногийн сүүлчээр нээлттэй сонсгол зохион байгуулна.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙХДАА УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН НЭР БҮХИЙ ГИШҮҮДЭД ЗЭЭЛ ОЛГОСОН УУ???

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргах талаар мэдээлэл тараад байгаа билээ. Үүний учир шалтгаан нь: УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийн эрх мэдлээ давуулан ашиглаж УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Энэ нь хууль зөрчсөн байх магадлалтай тул эдгээр гишүүдэд АТГ Эрүүгийн хэрэг үүсгэж шалгахаар болжээ. Гэвч тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрх мөрдөн шалгах үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа тул Нийслэлийн Прокурорын Газраас УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-ын даргад тун удахгүй өргөн барихаар бэлтгэж байгаа юм байна.

Баянгол дүүргийн шилдэг 10 багш өөрийн мэдлэг оюунаараа өрсөлдөж Солонгос улсын боловсролын инноваци, сургалтын арга зүй, шилдэг туршлагаас суралцах “БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛАЛ-д /100% тэтгэлэг/ оролцох ЭРХИЙН БИЧГЭЭ гардлаа.

Боловсролын салбарыг дэмжих, Боловсролын жишиг дүүрэг болох зорилтын хүрээнд “БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛЛЫН ТЭТГЭЛЭГТ УРАЛДААН”-ыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн хэмжээнд эхлүүлсэн юм. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл дүүргийн ЕБС, СӨБ-ын байгууллагад ажилладаг нийт 200 гаруй багшаас “Дүүргийн хөгжилд багшийн оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд эсээ хүлээн авч, шүүгчдийн бүрэлдэхүүн эхний шатны шалгаруулалтыг хийгээд байв. Харин өнгөрөгч амралтын өдрөөр нийт оролцогчдоос /2022-02-19/ хамгийн оновчтой илэрхийлэлтэй 80 багшийн эсээ бичлэгийг батламжлан, хоёрдугаар шатанд шалгарсан 20 багш илтгэлээ хэлэлцүүлж, шүүгчдийн баг шилдэг 10 багшийг сонгон шалгарууллаа. Илтгэлийн уралдаанаас шалгарсан 10 багш Солонгос улсын боловсролын инноваци, сургалтын арга зүй, шилдэг туршлагаас суралцах “БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛАЛ-д /100% тэтгэлэг/ оролцох ЭРХИЙН БИЧГЭЭ гардаж авлаа. Үүнд: 1. Ерөнхий боловсролын 28-р сургууль-Ц.Одгэрэл 2. Ерөнхий боловсролын “Гурван тамир” сургууль-А.Хишигням 3. СӨБ-ын 141-р цэцэрлэг-Г.Отгонтуяа 4. Ерөнхий боловсролын 93-р сургууль-О.Сарантуяа 5. Ерөнхий боловсролын “Сэтгэмж” цогцолбор сургууль-О.Мөнхзаяа 6. Ерөнхий боловсролын “Оюуны ундраа” цогцолбор сургууль-Ч.Мягмардаш 7. Ерөнхий боловсролын 113-р сургууль-А.Дэлгэрмаа 8. Ерөнхий боловсролын 20-р сургууль Б.Цагаанцэцэг 9. СӨБ-ын 40-р сургууль-Э.Ичинхорлоо 10. СӨБ-ын 77-р цэцэрлэг-Б.Үнэнжаргал нартаа халуун баяр хүргэе. Боловсролын жишиг дүүрэг болох зорилт тавин ажиллаж буй Баянгол дүүргийн ИТХ, Ажлын алба хамт олны оролцоог дэмжин, хамтарч ажилласан JUMP академи, БНСУ-ын Ханбад Их сургуулийн хамт олонд талархал илэрхийлье. Шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох, JUMP академийн захирал Д.Тунгалагсэлэнгэ, Нийгмийн зөвлөх үйлчилгээ хүрээлэнгийн тэргүүн, АШУҮИС-ийн НЭМ-ийн багш Б.Цэвэлмаа, Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл, Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Оюунбилэг, Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Ч.Гажиддулам нартаа талархал илэрхийлье. Баянгол дүүргийн ИТХ-аас энэхүү тэтгэлэгт уралдаанаа жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.

АВТО ЗАМЫН АЧААЛАЛ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР ДАРААХ 59 СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ ЭХЛЭХ БОЛОН ТАРАХ ЦАГУУДАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ

Нийслэл хотын түгжрэлд нөлөөлж байгаа төвийн бүсийн байршлуудад оршдог төрийн болон, хувийн хэвшлийн 59 сургуулийн хичээл эхлэх болон тарах цагийг өөрчлөх зохицуулалт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Сурагчдын хичээлийн цагийг өөрчилснөөр эцэг, эхчүүдийнх нь ажлын цагийн хуваарьт мөн уян хатан хандахыг нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвлөмж болгоод байгаа билээ. Тодруулбал, хүүхдийнх нь хичээлийн цаг өөрчлөгдсөн бол эцэг, эхчүүдийн ажилдаа ирэх цагийг 07:00-10:00, тарах цагийг 16:00-19:00 гэх мэтчилэнгээр албан байгууллагууд ажиллын цагийн уян хатан болгож, зохицуулахыг зөвлөөд байгаа бөгөөд. Эдгээр арга хэмжээг авснаар түгжрэлийг 12.5 хувиар бууруулна хэмээн тооцож. Уг зохицуулалт зөвхөн энэ хичээлийн жил дуустал мөрдөгдөх юм. Хичээл эхлэх цаг нь өөрчлөгдсөн сургуулиуд ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ 07:45 ЦАГ / 13:15 ЦАГ 84-р сургууль 33-р сургууль 1-р сургууль 31-р сургууль 45-р сургууль 2-р сургууль Монгол Улсын Консерватори МУБИС - ЕБС 5-р сургууль 23-р сургууль 18-р сургууль 52-р сургууль 130-р сургууль 08:15 ЦАГ / 13:45 ЦАГ 21-р сургууль 48-р сургууль ӨЗБЛАСургууль 6-р сургууль Байгаль эх лицей сургууль 50-р сургууль 24-р сургууль 15-р сургууль 75-р сургууль 09:00 ЦАГ 11-р сургууль ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ 07:45 ЦАГ/ 13:15 ЦАГ И-Эс-Эм Оюунлаг Шинэ монгол Гёте Логарифм Сант Олонлог эгзэ Шинэ Монгол Харумафүжи сургууль 08:15 ЦАГ /13:45 ЦАГ Төгсдэлгэрэх Үй цай Улаанбаатар элит Шинэ үе Кинг кидс Оюут 09:00 ЦАГ Кириллица Уудам монгол Шилдэг Их засаг лицей Эрхэм баян эрдэм Оюуны-Оньс Эрдэмтөгс Сэлбэ Дойче шуле Эрдмийн уурхай Хаан эрдэм Тусгал Олонлог Орчлон сургууль Хобби сургууль Оргил сургууль Монгол билиг оюун сургууль Орхон Хасү сургууль Бритиш сургууль Сакура сургууль Солонго Эс Эф сургууль Жет тэмүүлэл сургууль

ГУРВАН НАСТАЙ ХҮҮХДЭЭ ГАНЦААРАНГ НЬ ОРХИСОНЫ УЛМААС 8 ДАВХАРААС УНАЖ ОСОЛЛОО

Баянгол дүүргийн наймдугаар хороонд байрлах .... дугаар байрны найман давхрын цонхоор гурван настай охин унасан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал:Гурван настай охиноо ганцааранг нь үлдээж, эгч нарыг нь сургуульд хүргэж өгөхөөр явсан хойгуур охин нь цонхоороо унаж, хүнд бэртжээ. Одоогоор охины биеийн байдал маш хүнд ГССҮТ-д эмчлүүлж байгаа аж. Иймээс цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг гэрт нь заавал асран хамгаалагчтай үлдээхийг, цонхны хамгаалалт хийж аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН”-ГАА 31 ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООД ХУГАЦААНДАА ИРҮҮЛСЭНИЙГ ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНООС БАТАЛСАН МАЯГТ, ЗААВРЫН ДАГУУ ПРОГРАММ СИСТЕМД ОРУУЛЛАА

Нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн тайлангийн мэдээлэл ЖЭТБХТХуульд нутгийн захиргааны байгууллагад ажиллагсдын хүйсийн тэнцвэртэй байдлын тайлан, Үндэсний статистикийн хорооноос баталсан маягт, зааврын дагуу Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайланг тус тус Жендэрийн үндэсний хороонд ирүүлэхээр заасан байдаг. Энэ хүрээнд Хорооны ажлын албанаас 2021 оны 12 дугаар сарын 22-ны 03/218 тоот албан бичгээр дараах тайлан мэдээг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхээр 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн жендэрийн салбар хороодод хүргүүлсэн. Үүнд: 1.Нутгийн захиргааны байгууллагад ажиллагсдын хүйсийн тэнцвэрт байдлын тайлан; 2. “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүн (Б-ЖЭТБ-4)-гийн тайлан (Үндэсний статистикийн хорооноос баталсан маягт, зааврын дагуу программд оруулсан); 3. Орон нутгийн жендэрийн статистик үзүүлэлт болон хяналт-шинжилгээ, үнэлгээ хийгдсэн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тайлан; 4. Хорооны 2021 оны онцлох болон нийтлэг үйл ажиллагааны төлөвлөгөө (2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 03/49 тоот албан бичгээр хүргүүлсэн) болон УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаас гаргасан зөвлөмжийн хэрэгжилт (2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 03/71 тоот албан бичгээр хүргүүлсэн)-ийн тайлан, мэдээлэл; 5. Нутгийн захиргааны байгууллагын дэргэдэх Хороо, зөвлөл, комиссын бүрэлдэхүүний хүйсийн тайлан; Дээрх дурдсан хугацаанд 31 жендэрийн салбар хороод тайлан, мэдээгээ ирүүлж, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайланг Үндэсний статистикийн хорооноос баталсан маягт, зааврын дагуу программ системд орууллаа. Түүнчлэн орон нутгийн жендэрийн үндсэн үзүүлэлт (60 үзүүлэлт)-ийг 2022 оны 3 дугаар сард 2021 оны статистик мэдээлэл нэгтгэгдэн эцэслэгдсний үндсэн дээр Хорооны ажлын албанд ирүүлэхийг даалгасан болно.

1 ... 260 261 262 263 264 265 266 267 268 ... 317