НЭГҮҮН МЭДЭЭ
ДЭЛХИЙН САНХҮҮ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЙТУУД МОНГОЛЫН "GGCM КРИПТО ТӨСӨЛ"-ИЙГ ОНЦОЛЖ ЭХЭЛЛЭЭ

Дэлхийн томоохон санхүү хөрөнгө оруулалтын finance.yahoo.com, investing.com, marketwatch.com, benziga зэрэг сайтууд Монголын крипто төсөл болох GGCM-г онцолж эхэллээ. Тэд GGCM төслийг дараагийн үеийн дижитал хөрөнгө хэмээн тодорхойлсон бол тус салбарын 150 гаруй томоохон сайтууд хамгийн үр дүнтэй өсөх ирээдүйтэй крипто төслүүдийн нэг болох нь дамжиггүй гэж үзжээ. Турк улсын Истанбул хотод төвтэй Монголын GGCM баг нь богино хугацаанд чамгүй амжилттай ажиллаж олон улсад гарах бэлтгэлээ базааж дуусчээ. Иймд GGCM LLC компанийн Гүйцэтгэх захирал Ц.Алтайбаяртай холбогдоход : "Энэ сардаа багтаж IEO хийхээр төлөвлөж байгаа бөгөөд дэлхийд тэргүүлэх 25 биржтэй гэрээ хэлцэл хийсэн хэмээлээ. Улмаар тэд сарын хугацаанд 200 мянган дагагчтай болсон ба энэ тоогоо нэг саяд хүргэж дэлхийн хэмжээний томоохон төсөл болгохоор зорьж байгаа аж. Монгол залуус олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон компани болох цаг ойртож байгаагийн нэгэн жишээ GGCM төслийн багийн залуус ажээ.

НМХГ-ЫН ДАРГА Б.БАТШАГАЙ НЬ УИХ-ЫН ГИШҮҮН С.РАДНААСЭДИЙН МЕНЕЖЕР БАЙЖЭЭ

Олон нийт гарал үүсэл нь тодорхойгүй, элдэв төрлийн бодис хольсон байж болзошгүй хэмээн хаагдсан үйлдвэрүүдийн ард ямар нэг улс төрчид байх магадлалтай хэмээн үзэж буй.Тэгвэл, "Монгол эко мах" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Цагаанбаатарын хувьд Алтайнхөх сэрх, Тарлан хайрхан трейдинг, Шимт өгөөж трейд ХХК гэдэг гурван компаний захирал аж. "Монгол эко мах" ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 19-нд мах экспортлох эрхийн гэрчилгээг нь МХЕГ–ын дарга асан /одоо УИХ-ын гишүүн/ Ш.Раднаасэд гардуулж байсан гэх мэдээллийг SOLONGONEWS.MN сайт нийтэлж байжээ. Мөн махны асуудлуудын ард нэр холбогдон нотлогдох төрийн алба хаагчид тэр дундаа НМХГ-ын Б.Батшагай нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн сонгуулийн компанит ажилд менежер байсан бөгөөд менежерээс НМХГ-ын Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын даргаар ажиллаж байгаад одоо ийнхүү НМХГ-ын даргаар томилогдоод буй аж. НМХГ-ын Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын газрынхан эхнээсээ оймсондоо мөнгө чихэж баригдаад байсан нь ч энэхүү махны бизнестэй холбоотой аж. Мөн УИХ-ын гишүүн С.Раднаасэдийн хүргэн Бат-эрдэнэ гэгч нь одоо ХУД-ийн МХГ-ын даргаар ажиллаж буй.

“NEGUUN.MN”-ИЙН Л.БАЯРЖАРГАЛ: ТӨРӨӨС МАХНЫ АСУУДАЛ ДЭЭР ТОДОРХОЙ ШИЙДВЭР ГАРГАЖ, ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ АРД ТҮМЭНТЭЙ НИЙЛЭЭД ТЭМЦЭНЭ

Монголчууд бид хүнсэндээ эрүүл мах хэрэглэж чадаж байна уу. Эмээлтийн үйлдвэрүүдээс гарч ирж буй тэр айхтар махнуудыг арай бид хүнсэндээ хэрэглэж байгаа юм биш биз. Идэж буй хоолны минь махыг арай тийм махаар хийсэн биш байгаа. Ойрын өдрүүдэд энэ асуулт хүн бүхний толгойд эргэлдэж, ихээхэн эргэлзээ төрүүлж байна. Цайныхаа цагаар хоолонд орохоос ч цэрвэж, цээрлэж байгаа хүн олон. 67 сая малтай монгол түмэн ингэж суугаа нь үнэндээ эмгэнэл. “Neguun.mn” сайт Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн үнэн төрхийг илчилж, бид хүнсэндээ мах хэрэглэж байна уу, хор идэж байна уу гэдгийг анх дэлгэж, цуврал сурвалжилга бэлтгэж хөндсөөр буй нь нийгэмд бүүм тарьлаа. Сенсаци дэгдээсэн гэхээс илүү нийгэмд, махны үйлдвэрүүдэд бугшсан асуудал, идээ бээрийг шахаж гаргалаа гэж тодотговол илүү тохирно. Эмээлтэд бэлтгэж буй махны эрүүл, аюулгүй байдлын асуудлыг анх хөндөн, сурвалжилж буй “Neguun.mn” сайтын захирал Л.Баяржаргалтай сайтаас авсан ярилцлагыг бүрэн эхээр нь дараах холбоосноос унших боломжтой.

МУ-ЫН ИРГЭН , АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙНХЭЭ ТАЛААРХИ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ БЭЛТГЭН ХҮРГЭХ , СУРТАЛЧИЛАН ТАНИУЛАХАД МАНАЙ РЕДАКЦИ БЭЛЭН

Монгол хүний эрүүл, аюулгүй аж төрөх, амьд явах баталгааг хангах эхний асуудал стратегийн гол бүтээгдэхүүн болох мах бэлтгэл, ханган нийлүүлэлт махны экспортыг Монгол улсын иргэд болон Монгол иргэдийн хөрөнгө орууллалттай дотоодын аж ахуй нэгжүүддээ хариуцуулан өгье. Биднийг мянга мянган жил тэжээсэн гол хүнс “Мах”-аа Хятадуудаас бүрэн салгаж авья. Дотоодын болон экспортын мах бэлтгэлийн ашиг шим нь Монгол хүнд, МОНГОЛ УЛС-д үлдэх ёстой Иймд МУ-ын иргэн Аж ахуй нэгжүүдийнхээ талаархи мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэх сурталчилан таниулахад манай редакци бэлэн.

Д.СУМЪЯАБАЗАР: НИЙСЛЭЛИЙН 118 БАЙРШИЛД 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ БАЙГУУЛНА

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд өнөөдөр болж, шилдгүүд тодорлоо. Тэмцээнд нийт 768 багийн 3264 тамирчин оролцжээ. Энэ жилийн хувьд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос найман тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн юм. Хотын спортын гол төрөл хэмээн олон улсад нэрлэгддэг, олимпын наадмын албан ёсны төрөл болох 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнийг Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 16-наас эхлэн стандартын дагуу зассан талбайд зохион байгуулж дууслаа. Тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Цаашдаа энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Иймд нийслэлийн зүгээс хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбайг шинээр байгуулж, залуусаа дэмжих болно. Тэдгээрээс 59-ийг нь энэ ондоо барьж дуусгахаар ажиллаж байна. Энэ удаагийн тэмцээнийг хамтран зохион байгуулсан хувийн хэвшлийн байгууллагууддаа талархал илэрхийлье. Монгол залуус минь улсынхаа нэрийг өндөрт өргөж, Олимпын аварга, Дэлхийн аварга болохыг ерөөе” хэмээсэн юм. Жил бүр энэ тэмцээнийг зохион байгуулбал хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, бие бялдрын хувьд ч хөгжих боломжтой. Иймээс цаашид тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах хэрэгтэй хэмээн тамирчид онцолж байв. “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шилдгээр шалгарч, шагнал хүртсэн баг, тамирчдыг танилцуулъя. Эмэгтэй төрөлд: Тэргүүн байр – Баянгол дүүргийн “Kobe” баг Дэд байр – Баянзүрх дүүргийн Багш нарын шигшээ баг Гутгаар байр – Хан-Уул дүүргийн “Тамир” баг Эрэгтэй төрөлд: Тэргүүн байр – Баянзүрх дүүргийн “Tescoma” баг Дэд байр – Хан-Уул дүүргийн “Molten” баг Гутгаар байр – Сүхбаатар дүүргийн “МУИС – Шонхорууд” баг Шилдэг эмэгтэй тоглогч – Баянгол дүүргийн “Kobe” багийн тамирчин У.Уянга Шилдэг эрэгтэй тоглогч – Баянзүрх дүүргийн “Tescoma” багийн тамирчин Ш.Очир-Өлзий НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

1 ... 222 223 224 225 226 227 228 229 230 ... 334