ЕСДҮГЭЭР САРЫН 16-18-НД ТӨВ ТАЛБАЙД ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР БОЛНО

Жил бүрийн намар, хаврын цагт нийслэлийн төв талбайд зохион байгуулдаг Үндэсний номын баярын тов гарчээ.Энэ оны эхний буюу 32 дахь удаагийн номын баярыг есдүгээр сарын 16-18-нд зохион байгуулах аж.Үндэсний номын баяраар ховор, хуучны номын болон шинэ, шилдэг уран бүтээлийг худалдаалдаг. Мөн энэ жилийн номын баярын зохион байгуулалтыг сайжруулахаар олон нийтээс судалгаа авч эхэлжээ.Номын баярт дунджаар 50,000 хүн зорин ирдэг байна. Үүний 50 хувь нь залуус байдаг бол 30 хувь нь багачууд, 20 хувь нь ахмадууд байдаг юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.