ХӨГЖЛИЙН БАНКНЫ АСУУДЛААР "АЛТАЙ ГРУПП" ХХК-Н ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТ-ЭРДЭНИЙГ ЦАГДАН ХОРИЛОО

"Алтай групп" ХХК-ийн ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ нь гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн үндэслэлээр цагдан хорих санал ирүүлснийг шүүхээс үндэслэлгүй хэмээн үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзан, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Х.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /албан тушаалын байдлаа урвуулан ашигласан/, 18.6 дугаар зүйлийн /мөнгө угаах/ 2.2 дахь хэсэгт /байнга, тогтвортой үйлдэж/ заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан.

2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс яллагдагч Х.Бат-Эрдэний тухай баримт нотолгоонуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй гэж үзэн  нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авлаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.