ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙСАН Ц.УУГАНБАЯРТ ШҮҮХЭЭС 1САР ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХААР БОЛСОН БАЙНА

Ц.Ууганбаяр нь МУ еранхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр олон жил ажиллаж Хөгжлийн банкны хоёр дахь томоохон зээлдэгч болох ТОСК болон “Нью Яармаг хаусинг прожект” компани  нь 2015 онд “Шинэ Яармаг” орон сууцны хороолол барихаар 142 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.


Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ц.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…" гэмт хэрэгт яллагдагчаар татаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан /өөрийн      амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй /үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга    хэмжээ авах санал ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ц.Ууганбаярт 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гарчээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.