ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛТЭЙ ААН-Н ДАНСЫГ ЦАРЦААНА

УИХ-аас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг  байгуулаад байгаа. 

Ажлын хэсэг Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчныг сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд бүх зээлийн зарцуулалтыг газар дээр нь очиж нэг бүрчлэн шалгаж үзэх шаардлагатай хэмээн үзжээ. Барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоохын тулд мөрдөн шалгах баг үүсгэн чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлүүдийн компаниудын эцсийн өмчлөгчийг тогтоон, шаардлагатай бол дансыг нь царцаах аж.Мөн тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөнө. Одоогийн ажлын хэсгийг хянан шалгах түр хороо болгон өргөтгөх саналаа  УИХ-ын чуулган ирэх сард нээлтээ хиймэгц өргөн барьж хяналтын сонсгол зохион байгуулахаар болжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.