АТГ ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗАРЛАСАН 66 ЗЭЭЛДЭГЧИЙН МАТЕРИАЛД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙГАА ОДООГООР “ГОЛОМТ”-ЫН Д.БАЯСГАЛАНГ ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛЭЭ ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАСАН ГЭХ ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

АТГ Хөгжлийн банкнаас зээл авсан нэр бүхий эрхмүүдийн холбогдох хэргийг шалгалт хийж, зээл олголт болон зээлийн зарцуулалтыг судалж ажиллаж эхлээд байгаа билээ. Өнөөдөр “Голомт”-ын Д.Баясгалангийн “Цэцэнс майнинг энд энержи” ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 141 тэрбум төгрөг. Тус компани “Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг ил болон далд аргаар ашиглах” төсөл хэрэгжүүлэхээр 2018 онд зээл авсан ч дөрөв дэх жилдээ төслийн гүйцэтгэлийн хувь дөнгөж 10 хувьтай байгааг шалгалтаар тогтоогоод байна. Төслийн гүйцэтгэл хангалтгүй байгаа тул компаниас зээлийн хөрөнгийн зориулалт, зарцуулалтын баримт материалыг удаа дараа шаардсан ч ирүүлээгүй тул зээлийг зориулалтын бусаар ашигласан байх магадлалтай гэж үзэж. Уг асуудлаар Д.Баясгаланг хуулийн байгууллага шалгаж эхлээд байна.


Мөн Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний зээлийг өөрийн банкаар угаасан байх, зээл авахдаа хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн байх магадлалтай гэж үзэж шалгаж байгаа юм байна.
Хөгжлийн банканд хийсэн аудит болон ажлын хэсгийн дүгнэлтээр зээлийг зориулалтын бусаар ашигласан, хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн, зураг төсөл нь ч гараагүй төсөлд зээл олгосон зэрэг олон ноцтой баримтуудыг дурдсан байна. Энэ нь Хөгжлийн банкнаас олгосон зээл бүрийг нягталж шалгах хэрэгтэйг сануулж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.