ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ХЭВИЙН ОЛГОЖ БАЙНА

Энэ онд зургаан хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг 700 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

2022 оны нэгдүгээр сард 50 тэрбум төгрөгийг Монголбанк болон арилжааны банкны эх үүсвэрээр хуваарилсан. Үүнээс 43,3 тэрбум төгрөгийн зээлийг 545 зээлдэгчид олгоод байна. Хоёрдугаар сард 52 тэрбум төгрөг хуваарилсан. Хоёрдугаар сарын 18-ны байдлаар 154 өрхөд 12,3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна. "КОВИД"-н хуулийн хүрээнд 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн 26 сарын турш эргэн төлөлт хойшлуулж, 3,4 их наяд төгрөгийн зээл үлдэгдэлтэй байна. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл 67,2 тэрбум төгрөгийн үндсэн зээл болон 96,1 тэрбум төгрөгийн хүүний төлөлт хойшлуулсан. 

Зээлийн дундаж хэмжээ 66 сая төгрөг. Сарын дундаж төлөлт 649 мянга төгрөгтэй тэнцэж байна. 2021 онд 17478 сууц ашиглалтад орсноос 14184 нийслэл хотод баригдсан бол 3294 нь орон нутаг ашиглалтад орсон. 2022 онд 95 төслийн 16495 айлын орон сууц ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа аж.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.