ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ ӨНӨӨДРӨӨС “E-Mongolia” ЦАХИМ БҮРТГЭЛД “ОЮУТАН ЦЭРЭГ” СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Батлан хамгаалахын яамтай хамтран хэвлэлийн бага хурал хийж Оюутан цэргийн бүртгэлийн “e-Mongolia” платформоор дамжуулан цахимаар хийх болсон талаар мэдээллээ.

Хэвлэлийн хурлын үеэр БШУЯ-ны Цахим бодлого статистикийн хэлтсийн дарга Ю.Алтантуяа хэлэхдээ “Оюутан цэрэг” сургалтын бүртгэлтэй холбоотойгоор бүх их, дээд сургуулийн оюутнуудын суралцаж буй сургуулийн мэдээлэл, оюутны сурлагын голч дүн зэрэг мэдээллийг цахимжуулах ажлыг Боловсролын мэдээллийн технологийн төвийнхөн хийж, гүйцэтгэлээ гэсэн бол.

Батлан хамгаалах яамнаас “Цахим Үндэстэн” зорилтын хүрээнд өнөөдөр хоёр дахь үйлчилгээгээ цахимжуулж байгаа бөгөөд. Эхний хийсэн ажил нь “Цэргийн бүртгэл”-ийг бид “e-Mongolia” платформоор бүртгэлтийн ажлыг амжилттай зохион байгууллаа. Энэ бүртгэл маань амжилттай болсон тул өнөөдрөөс оюутан цэрэг сургалтын бүртгэлийг “e-Mongolia” платформоор хийхээр болжээ.

Оюутан цэрэг сургалтад жилдээ 5000-7000 хамрагдах хүсэлт ирдэг байна. Гэхдээ батлагдсан төсвийнхөө хүрээнд хүүхдүүдээ шалгаруулж авдаг гэлээ. Цар тахалтай холбоотойгоор тус хөтөлбөр хоёр жил завсардсан бөгөөд. Үүнтэй холбоотойгоор 2 болон 3 дугаар курст суралцаж буй хүүхдүүд хамрагдах боломжгүй юм байна. Энэ жил ойролцоогоор 300 хүүхэд залуусыг элсүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.

Оюутан цэрэг сургалтад хамрагдах хүсэлтэй залуус сургуулийнхаа сургалтын албанаас тодорхойлолт болон голч дүнгээ баталгаажуулсан бичиг авдаг байсан. Ингээд хоёроос гурван бичиг баримт бүрдүүлэн дүүргийн цэргийн штаб дээр очиж, бүртгэлээ хийлгэдэг байсан болИрэх 03 дугаар сарын 01-ээс эхлэн Оюутан цэрэг сургалтад хамрагдах хүсэлтэй залуус шууд “e-Mongolia”-д хандаж бүртгэлээ хийлгэх боломжтой болоод байна.


“e-Mongolia”-д бүртгүүлсэн хүүхдийн мэдээлэл болох магадлан итгэмжлэгдсэн сургуульд сурч байгаа эсэх, 1-р курсын хүүхэд мөн эсэх, голч оноо нь 2.8 -д хүрч байгаа эсэхийг Боловсролын мэдээллийн технологийн төвийнхөн цахимаар  хянаж, шалгаад  тухайн хүүхдийг “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой эсэхийг 5 минутын дотор цахимаар шийдвэрлэх боломжтойгоороо давуу талтай болжээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.