ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ОРОЛЦООГ ДЭМЖСЭН ТОХИОЛДОЛД НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТ ОЛГОНО

“Улс төрийн нам ба тэгш гараа” уулзалт, хэлэлцүүлэгээр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Улс төрийн намын тухай хуулийн төслийг танилцууллаа.

Тэрээр улс төрийн намын санхүүжилт, бүх орлого, зарлагыг ил болгох ёстой гэж үзэж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн тохиолдолд нэмэлт санхүүжилтийг олгодог болно. Намын санхүүгийн дэмжлэгийг зөвхөн УИХ-д суудалтай намуудад олгодог байдлыг өргөжүүлсэн.

Нам бүх зардлын тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлэн  хэрхэн санхүүжилт хуваарилах, санхүүгийн тайланд алдаа байна уу гэдэгт  үндэслэж дараагийн санхүүжилтийг олгоно. Намын санхүүгийн үйл ажиллагаанд намын дарга захиран зарцуулах эрхтэйгээр оролцохыг хориглож нам болгон санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтан ажиллана. Тендерт ялахын тулд намд мөнгө хандив өгдөг байдлыг хязгаарлаж байгаа.

Намд өгч буй иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн хандивыг хязгаарлах зохицуулалтыг хуульд оруулсан.Мөн тендерт оролцсон аж ахуйн нэгж дөрвөн жилийн хугацаанд намд хандив өгөх боломжгүй байхаар хуульчилсан. Ингэснээр авлигын асуудал буурна гэж үзэж байна хэмээв. 

Сонгуулийн тогтолцооны тухайд "Манай улсын сонгуулийн хувьд асар богино хугацаанд их мөнгө гаргасан нэр дэвшигч ялах боломжтой байдаг.Цаашид мөнгөний биш гарааны тэгш өрсөлдөөн бий болгохын тулд сонгуулийн зардал болон бусад зүйл дээр анхаарах нэр дэвшигч нарын хамгийн их мөнгө зардаг зүйл бол сэтгүүл хэвлэж тараах. Тухайн тойрогт нэр дэвшиж байгаа намуудад ижил хуудас зааж өгч болно. Нэг намд хоёр нүүр ч гэдэг юм уу. Ингээд адил зардлаар явуулах боломжтой. Сонгуулийн хугацааг тодорхой хэмжээгээр уртасгах боломж байгаа бөгөөд  14 хоног байхад шинэ нэр дэвшигч нар өөрийгөө таниулах боломж байдаггүй. Тиймээс сонгуулийг харьцангуй бага зардлаар, нэг гараанаас гардаг, дөрвөн долоо хоногийн хугацаатай зохион байгуулдаг болох хэрэгтэй. Үүнтэй  МАН-ын өнөөгийн удирдлагууд ижил байр суурьтай байгаа гэлээ. 

 

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.