ТЕНДЕРТ ЯЛСАН КОМПАНИ ШАЛГАРАХГҮЙ ЮМ БОЛ НЭЭЛТТЭЙ ЗАРЛАХ ХЭРЭГ БАЙНА УУ? ДАРГАА

2021 оны 12 дугаар сарын 09-нд Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрт шаардлагатай байгаа “Хүчний трансформатор” нээлттэй тендерт МЕСА инженеринг/8,584,514,400/, Эрчим электрик /8,737,999,999/ , Гарнетбрилиант /8,742,600,000/, Ноёнсайхан /8,479,000,000/, Электрикком/6,848,693,996/ гэсэн үнийн санал өгөн өрсөлдсөн байдаг.

Тус үйлдвэрээс ном журмын дагуу нээлттэй тендер зарлан холбогдох хуулийн дагуу материал бүрдүүлэн тендерт ялсан компаний баталгаажуулан гарын үсэг зурах ёстой дарга нар авах нь бөхийж, өгөх нь гэдийдэг гэгчийг үзүүлэв бололтой. Сангийн яаманд Тендерийн хүчинтэй хугацааг сонгон шалгаруулалтын хуулиар 14 хоногоор сунгах хүсэлт гаргадаг. 

Гэтэл энэ хүсэлтийг хүчингүй болгох гарын үсгээ зурахгүй, эрх мэдлийнхээ давуу байдлыг ашиглан  тогтсон хугацааг дуусгавар болгож дахин тендер зарлахаар  Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамханд, Санхүү эрхэлсэн орлогч захирал Үүрийнтуяа, Хөрөнгө оруулалт худалдан авах ажиллагааны дарга Бямбадагва, Худалдан авах ажиллагааны дарга Батхишиг нар санаатайгаар хууль зөрчиж байгаа нь ашиг сонирхлын зөрчил хэр их байгаа нь харагдаж байна.

Найман тэрбумын өртөгтэй энэ ажлыг ялсан компанид биш ханцуйндаа нуусан хамаарал бүхий компанидаа өгөхөөр тохиролцоо хийсэнтэй холбоотой байж болох. Тэд өмнө нь зарласан тендерт ялсан компанид мэдэгдэх хуудас өгөхгүй, гарын үсгийг зурахгүй байсаар хуулийн хугацааг дуусгаж дахин зарлаж байсан туршлагатай. Тиймээс тендерт зарласан нэр зүүж хүмүүсийг хохироож байхаар муу нуухаар сайн илчил гэдэгчилэн Эрдэнэтийн тендерт өөрсдийн холбоо хамааралтай хэдхэн компанидаа ээлж дараалан өгч байхаар зарлачуул амар санагдахсан.  Муу нуухаар сайн илчэл гэдэгдээ Х.Бадамсүрэн дарга аа!!!!

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.