ӨНӨӨДӨР "ХӨГЖЛИЙН БАНК"-ЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

"Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдахаар боллоо. 

Ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж нар багтсан. Тэд "Хөгжлийн банк"-нд хийсэн хяналт, шалгалтын дүнгээ ирэх гуравдугаар сарын 5-нд нээлтээ хийх хаврын ээлжит чуулганаас өмнө гаргаж, парламентад тайлагнах үүрэгтэй бөгөөд энэ долоо хоногийн сүүлчээр нээлттэй сонсгол зохион байгуулна. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.