ГУРВАН НАСТАЙ ХҮҮХДЭЭ ГАНЦААРАНГ НЬ ОРХИСОНЫ УЛМААС 8 ДАВХАРААС УНАЖ ОСОЛЛОО

Баянгол дүүргийн наймдугаар хороонд байрлах .... дугаар байрны найман давхрын цонхоор гурван настай охин унасан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал:Гурван настай охиноо ганцааранг нь үлдээж, эгч нарыг нь сургуульд хүргэж өгөхөөр явсан хойгуур охин нь цонхоороо унаж, хүнд бэртжээ. Одоогоор охины биеийн байдал маш хүнд ГССҮТ-д эмчлүүлж байгаа аж.

Иймээс цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг гэрт нь заавал асран хамгаалагчтай үлдээхийг, цонхны хамгаалалт хийж аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.