ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР БАЙРАА ХУРААЛГАХ БОЛСОН 31 НАСТАЙ ИРГЭН АМИА ХОРЛОСОН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ.

Баянзүрх дүүргийн 16-р хороонд амьдардаг /31 настай эрэгтэй/ амиа хорлосон байдалтай нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийн газрын үзлэгээр талийгаач доошоо харан хэвтэж, их хэмжээгээр цус алдсан бөгөөд цогцосны хажууд хутга байжээ. Талийгаачийн хүзүү орчимд хутгаар зүссэн шарх үүссэн байсан бөгөөд.

Эх сурвалжийн мэдээллээр талийгаач орон сууцаа барьцаанд тавьсан байсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас байрыг нь хураах мэдэгдэл ирсэн, их хэмжээний өртэй байсан зэрэг шалтгаантай байжээ.  Хэрэг гардаг өдөр талийгаачийн ээж рүү ШШГЕГ-аас албан ажилтан холбогдож, "байр хураах" асуудлаар мэдэгдсэн бөгөөд ээж нь энэ талаар хүүдээ хэлэхэд ямар нэгэн хариулт өгөхгүй байсан ажээ. 

Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Ийнхүү эрдэнэт хүний алтан амь насаа алдсан харамсалтай хэрэг өр зээлийн асуудлаас болж дахин бүү гараасай.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.