БАРИЛГЫН ЦАХИЛГААН ШАТНЫ ХОНГИЛООС /52 НАСТАЙ ЭРЭГТЭЙ/ ХҮНИЙ ЦОГЦОС ОЛДЖЭЭ

Өчигдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын цахилгаан шатны хонгилоос 19:20 минутанд  хүний цогцос олдсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус барилгын захиалагч компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гипсэн хавтангийн бригадын ажилтан, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн /52 настай, эрэгтэй/ Ц-ын цогцос цахилгаан шат хийхээр бэлдсэн 4.2 метр гүнтэй нүхэнд нас барсан байдалтай олджээ. Цогцсыг гарган авч тус дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.  

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.