ТАТВАР ТӨЛӨЛГЧДИЙН 150 САЯ ТӨГРӨГӨӨР ХООЛОНД ОРСОН ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН “ИТХ БОЛОН ЗДТГ”-ЫН ТАНСАГЛАЛ

Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын баг хамт олон 2020 оны орон нутгийн сонгуулийн дараа “Иргэдийн төлөөлөгчдийн хоёрдугаар хуралдаан” ажлаа танилцуулсан үйл ажиллагаанд ТӨСВИЙН мөнгөнөөс 150 саяыг зарцуулсан баримт ил болоод байгаа юм.

Тодруулбал Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын Шилэн дансны мэдээлэлд дурдсанаар “ИТХ-ын хоёрдугаар хуралдааны үйл ажиллагаанд ороцлсон ЗДТГ-ын алба хаагч болон, хурлын төлөөлөгчдийн хоол” гэсэн агуулгатайгаар 150 сая төгрөгийн зарлагыг бичсэн байгаа юм. Мөн дээрх агуулга бүхий утгаар тус тус 222 мянга 312 төгрөгийг олон удаагийн давтамжтай гүйлгээгээр гаргажээ. Ингэснээр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилчид 150 сая 222 мянган төгрөгийг нэг өдрийн хоолны зардалд хэрэглэсэн энэхүү мөнгө нь татвар төлөгч бидний халааснаас гарсан байж таарах нь. 

Мөн төсвийн мөнгийг дан ганц хоолонд ороход хэрэглээд зогсоогүй байна. Тухайлбал зэргэлдээх Дундговь аймгийн Засаг дарга болон албаны дарга нарыг хүлээж авахад 276 мянган төгрөг, 00-04ГСА гэх аймгийн Засаг даргын тамгын газрын даргынхаа авто машины засварт нэг сая 429 мянга, 40тн контейнер 14 сая 500 мянган төгрөгөөр худалдан авсан, Ерөнхийлөгчийн шагнал гардуулахад үйл ажиллагаанд 181 мянга 900 төгрөг, аяга, уутны үнэнд 4 сая 765 мянган төгрөг, Хүний эрхийн комиссын гишүүдийг хүлээн авахад 250 мянга, Дорноговь аймгийн алба, хэлтсийн дарга нарын уулзалтын зардалд 180 гаруй мянга, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, албаны хүмүүсийг хүлээн авах зардалд 495 мянга 100 төгрөг гэх мэтээр зарцуулалт хийж татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий зүйлд үрэн таран хийсэн  нь илт байна. Энэ мэтчилэн хичнээн дарга нар татвар төлөгч иргэдийн мөнгөөр тансаглаж байгаа нь тодорхой.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.