САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН : 30 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АГЕНТЛАГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Тэрээр "Эдийн засаг хөгжлийн яам үндсэн чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар боллоо. Тус агентлаг нь 30 хүний орон тоотой. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтын бодлого тодорхой болж, тэднийг бүтээн байгуулалт болон бусад эдийн засгийн салбаруудтай холбох, бизнесийн салбарыг тус агентлагаар дамжуулж олон нийтэд сурталчлах юм.

Удахгүй Монголын эдийн засгийн форм, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ" хэмээв

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.