ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВСАН “МОНПОЛИМЕНТ” ХХК-ЫГ 2018 ОНД АТГ-ААС ШАЛГАЖ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН БАЙСАН ХЭРГИЙГ ДАХИН ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал ар араасаа ундарч байгаа билээ. Тэгвэл эдгээр зээлдэгч нарын нэг болох Монполимет” ХХК-д холбогдуулан АТГ-аас 2018 онд Хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж улмаар хэрэгсэхгүй болгоод байсан зээлтэй холбоотой хэргийг сэргээн шалгах саналыг прокурорт хүргүүлээд байна. Тухайлбал 2014 онд Хөгжлийн банкнаас “Монполимет” ХХК-д “цементийн үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэх 65 сая ам долларын зээлийг авсан. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 112.8 тэрбум байгаа бөгөөд Монголбанкны хяналт шалгалтаар хэвийн бус, анхаарал хандуулах зээлийн ангилалд ороод байгаа бөгөөд АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж яагаад хэрэгсэхгүй болгосон талаар хэргийг сэргээн шалгах саналыг прокурорт хүргүүлээд байгаа юм байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.