ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД ДУЛААН, УСНЫ ТӨЛБӨРӨӨ ЦАГТ НЬ ТӨЛӨӨГҮЙ ТОХИОЛДОЛД БҮРТГЭЛ ҮҮСЭХ ҮҮ?

Энэ оны эхний өдрөөс өрхүүд ус, дулаан, хогны мөнгөө иргэд төлж эхэлсэн. Төрөөс зөвхөн цахилгааны төлбөрийг хариуцна.

Иймд орон сууцны конторууд өнгөрсөн сарын төлбөрөө нэхэмжилж эхэлжээ. Та эдгээр төлбөрийг цагт нь төлөөгүй бол Монголбанкны Зээлийн мэдээллийн санд таны мэдээллийг бүртгэнэ гэж Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4 иргэдэд анхааруулжээ.

Энэ талаар Төв банкнаас  ус, дулаан, хогны төлбөрөө цагт нь төлөөгүй иргэдийн мэдээллийг энэ санд бүртгэх хууль эрхзүйн орчин бүрдсэн. Гэхдээ Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, орон сууцны конторууд Төв банктай мэдээлэл солилцох гэрээ байгуулаагүй. Иймд одоогоор ус, дулаан, хогны төлбөрөө цагт нь төлөөгүй иргэдийг Зээлийн мэдээллийн санд бүртгэхгүй хэмээжээ.

Тэгэхээр дээрх байгууллагууд гэрээ байгуулан, төлбөрөө цагт нь төлөөгүй иргэдийн мэдээллийг солилцож эхэлбэл иргэдийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд бүртгэх боломжтой болох юм байна.   

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.