ДОХ-ЫН ХАЛДВАРТАЙ 18 ЭМЭГТЭЙГЭЭС 29 ХҮҮХЭД ТӨРӨӨД БАЙНА

Улсын хэмжээнд өнгөрөгч онд нийт халдварт өвчний 1.6 хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлжээ.Бэлгийн замаар дамжих халдварт өвчний:

  1. 38.7 хувийг тэмбүү
  2. 32.5 хувийг заг хүйтэн
  3. 28.6 хувийг трихомониаз
  4. 0.2 хувийг ХДХВ эзэлж байна.

Тэмбүүгийн халдвар өнгөрсөн оныхоос 2938 тохиолдлоор буюу 1.8 дахин буурчээ. 10 мянган хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөлөөр:

  1. Баянхонгор- 14.5
  2. Сүхбаатар- 12.7
  3. Хөвсгөл- 11.8
  4. Дорнод- 11.1
  5. Улаанбаатар хот- 13.8 байгаа нь улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна.

Өнгөрөгч онд төрөлхийн тэмбүүгийн тохиолдол 100 мянган амьд төрөлтөд 26.5 байгаа нь өмнөх оныхоос 18-аар буурсан үзүүлэлт болжээ.

2021 онд ХДХВ-ийн 16 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 327 болж 274 нь эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд 53 хүн нас бараад байна.

ДОХ-ын халдварын 99.7 хувь нь бэлгийн замаар дамжсан ба халдвар авсан нийт иргэдийн 269 нь эрэгтэй, 58 нь эмэгтэй. ХДХВ-ийн халдвартай 18 ээжээс 29 хүүхэд төрсөн бөгөөд халдвар эхээс урагт дамжаагүй. Есөн ээж давтан төрсөн . ХДХВ-ийн халдвар авсан иргэдийн 45 хувь нь орон нутгийн харьяалалтай.

Монгол Улсын хувьд ХДХВ-ийн халдвартай иргэдийн 40 хувийг л одоогоор илрүүлсэн.Уг хүмүүсээ эмчилгээнд бүрэн хамруулаад байна. Харин үлдсэн 60 хувь нь халдвар авснаа мэдсэн ч эмнэлэгт хандаагүй, эсвэл  халдвар тээж байгаагаа мэдэхгүй явж байх эрсдэлтэй. Бэлгийн замаар дамжих халдварын эмч мэргэжилтэн дутагдалтай. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.