ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭС ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХУРАНДАА НАРЫН ОРОГНОХ ГАЗАР ЭТТ БОЛОВ УУ?

Цагдаагийн асуудалтай хурган дарга нар  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд “ямар нэг” дарга болдог. Харин зарим нь Дотоод хэргийн их сургуульд багшилж, хурган төлгөн дарга болж байгааг та бид өнөөдөр харж байна. Тэгвэл энэ төрлийн будлиантай буухиаг Шүүхийн шийдвэрт ажиллаж байсан хурандаа нар тэтгэврээ авахаас гадна төрийн байгууллагад удирдах албан тушаалд сууснаар үргэлжлүүлж  байна. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тэтгэвэрт гарсан хүмүүс Эрдэнэс таван толгойд ажилладаг жишиг тогтож байна. Өнөөдөр Эрдэнэс таван толгойд тэтгэвэр авдаг, давхар тус байгууллагаас цалинждаг 60 гаруй хүн байна гэх мэдээлэл байна. Тэдгээрээс дөрөв нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тэтгэвэрт гарсан хурандаа нар байгаа аж. ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байсан  хурандаа Ч.ОЮУНЦЭЦЭГ өдгөө тэтгэвэр авдаг. Тэрбээр өдгөө тэтгэврээ ч авч давхар Эрдэнэс таван толгойд шийдвэр гүйцэтгэх албаны даргын үүрэгт ажлыг хийж байгаа аж. Ч.Оюунцэцэгийн хувьд эмэгтэйчүүдийн хорих ангийн даргаар ажиллаж байхдаа хоригдлуудыг эрүүдэн шүүж, тамлан зовоосон гэх таагүй ярианд орооцолдож явсан нэгэн. Шүүгч эртэй дэр нэгтгэж байсан, албаныхаа хүнтэй ч хамтран амьдарч байсан гэх мэтээр баялаг түүхтэй нэгэн гэдгийг хамт ажиллаж байсан хүмүүс нь хэлдэг ярьдаг юм билээ. Тэтгэврээ авч, ЭТТ-оос цалин авдаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тэтгэвэрт гарсан дараагийн эрхэм бол Бямбадорж хурандаа. Хүн л юм чинь ажил  хөдөлмөр эрхэлж бололгүй л яахав. Гэхдээ Монгол улсын Ерөнхий сайд нь 5Ш ажиллагаа гэгчийг сүр дуулиантайгаа эхлүүлсэн билээ. 5Ш ажиллагааны шүүрийнх нь хүрээнд  тэтгэвэр авч байгаа хэрнээ төрд ажиллаж байгаа хүмүүсийг шүүрдэх болно гэж байв. Учир нь улс орны эдийн засаг хүнд байгаагаас үүдээд хэмнэлтийн хуулиа баримтлах хэрэг байгаагаас ийнхүү цалин  бас тэтгэвэр авдаг хүмүүсийг төрөөс шүүрдэх болсон билээ. Гэтэл Эрдэнэс таван толгой ХК-ийн захирал хэмнэлтийн хуулиа умартсан уу, 5Ш ажиллагааны шүүрийг нь мартсан уу? Шүүхийн шийдвэрт өр төлөөстэй байж таараад тэтгэвэрт гарсан хүмүүсийг аваад байна уу гэдэг нь өнөөдөр эргэлзээ төрүүлж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.