ХӨВСГӨЛ АЙМАГТ ГУРАВДУГААР САРЫН 3-4 ХООРОНД “ХӨХ СУВД” МӨСНИЙ БАЯР УЛАМЖЛАЛТ ЁСООРОО БОЛНО

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр 20 дахь жилдээ болох гэж байна. Уг баяр нь энэ оны гуравдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд тэмдэглэхээр аймгийн Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэсэн байна.

Энэ жил Хөвсгөл нуурт “Хөх сувд” зохион байгуулагдах болсонтой холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан зохих шийдвэрүүдийг гаргасан бөгөөд 

 Тухайлбал: БОАЖЯ-наас Нуурын мөсөн дээр авто машин, техник зогсоохгүй байх.
 Машин зогсох талбайг тусгайлан өөр газар бэлдэх.
 Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан (био 00) гэх мэт ажиллууд зохион байгуулах шийдвэр гарчээ
. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.