МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ “УЛААНБААТАР” ХОТЫН ДАРГА М.СУМЯАБАЗАР ТА ТӨВ ТАЛБАЙД ЖАГССАН ХЯТАД ИРГЭДИЙН ТАЛААР ТАЙЛБАР ӨГӨӨЧ ?

Хотын дарга та Монгол улсын тусгаар тогтнолд харш жагсаал цуглааныг Хятад иргэдэд хотын төв талбай дээр хийх зөвшөөрөл олгосон уу ? 

Хэрэв та ийм зөвшөөрөл олгоогүй бол олон улсын хууль дүрэм , Монгол улсын жагсаал цуглааны хууль дүрмийг зөрчин Монгол улсын төв талбай дээр тэд ийнхүү жагсах байсан уу? 

Яагаад Монгол улсын цагдаагийн газар болон төрийн тусгай албаныхан таг дуугүй байна вэ? 

Манай төв талбай дээр хятадууд жагссан явдлыг Цагдаагийн байгууллага тийм юм болоогүй мэтээр ярьж үнэнд гүйцэгдээд ирэх үед эвлүүлэг эсэх талаар шалгаж байна гэх мэт үгийг хэлж байсанд иргэд эгдүүцэх болсон.


Тэгвэл хийсэн хүмүүс нь тийм юм болсон гэдгээ Хятадын сошиал сүлжээнд нийтэлсэн байна. Жагсаж байгаа хүмүүсийн зүүнээс :

5-рт Монголд төрсөн Хятадын иргэн Ван (Wan) овогт эмэгтэй,

6-рт “Хятад энх тайвнаар нэгдэхийг ахиулах нийгэмлэг” ТББ-ын Монгол дахь салбарын дарга, Монголд 30 жил барилга барьж байгаа Хятадын иргэн, бизнесмен, эрэгтэй Шюэ Хуадонг (Xue Huadong), 

7-рт Монголд төрсөн Хятадын иргэн Юань (Yuan) овогт эмэгтэй нар байна. 

Дараагийн зурагт зүүн гараас 2-рт Шюэ, 4-рт Ван, 6-рт Юань нар байна.

“Хятад энх тайвнаар нэгдэхийг ахиулах нийгэмлэг” гээчийг Монгол улсад ажиллах эрхийг хэн гэж сэтэртэн өгснийг ард түмэн асуух эрхтэй. 

Олон улсын хэм хэмжээ, хууль дүрэм зөрчсөн эдгээр иргэдэд чухам яагаад арга хэмжээ авахгүй байгааг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  Д.Сумьяабазар та нийслэлчүүддээ болон нийт Монголчуудад тайлбарлана уу ...

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.