ЛИФТНИЙ ХОНГИЛ РУУ УНАЖ АМЬ ЭРСЭДСЭН ХҮҮГИЙН ҮХЭЛД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЭЗЭН АЛГА ...

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Төмөр зам орчмын нэгэн байрны долоон давхраас гурван настай хүүхэд унаж амиа алдсан тухай бид өмнө мэдээлсэн.

СӨХ-өөс эвдэрхий лифтийг засварлаж, арга хэмжээ аваагүйгээс налж зогссон гурван настай хүү долоон давхраас доош унаж эндсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар лифтний хонгилд унасан хүү амьсгаатай байсан ч, эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгаа хураажээ.Хэргийг одоогоор харьяаллын дагуу шалгаж байна.

Алхам тутамдаа аюул эрсдэл дүүрэн , амьд явах баталгаагүй , амьдрах орчин нөхцөл ядмагхан нийгэмд өсгөж бас эрсдүүлж байгаад өршөөгөөрэй алаг нүдэн үрс минь гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье.


                                   

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.