ХОРВООТОЙ ТАНИЛЦААД ЖИЛ ГАРУЙХАН БОЛСОН ОХИН ҮР ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗОЛИОС БОЛОВ...

Цагдаагийн байгууллага 1 ой 6 сартай Х.Э охиныг зодуулсан байдалтай гудамжнаас олдсон хэргийг шалгаж байна. Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрээс зодуулсан байдалтай эмэгтэй хүүхэд олдлоо гэсэн мэдээлэл 01 дүгээр сарын 24-ны 14.45 цагт цагдаагийн байгууллагад иржээ. 

Шалгалтын явцад хохирогчийн төрөл садангийн хүн болох 44 настай, эрэгтэй, Э гэгч нь согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хойшлуулшгүйгээр саатуулан, тус аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.

Хүүхдийн гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч эмчийг томилон ажиллаж байгаа бөгөөд түүнийг эмнэлэгт эмчилж байна.


Харин тухайн ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ОЙТОЙ ОХИНЫГ АВРАН ХАМГААЛСАН ИРГЭНТЭЙ УУЛЗАЖ дараах байдлаар тодруулга авлаа.

 

                                      БЯЦХАН ОХИНД ТУСАЛСАН ЗАЛУУ БОЛОН ТҮҮНИЙ ГЭР БҮЛД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ….

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.