САЙД АСАН Ё.ОТГОНБАЯР АЛБАН ЁСНЫ ТВИТТЕР ХУУДСААРАА СЭТГҮҮЛЧИЙГ АЛНА ГЭЖ СҮРДҮҮЛЖЭЭ

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн талаар бид цуврал болгон мэдээлж байгаа билээ.Өчигдөр /2022.01.24/ БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй , найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад багтаж байгаааг мэдээлсэн юм. Үүний хариуд тэрбээр “Би хүнтэй суухдаа ах дүү чинь зээлтэй юу гэж асуух ёстой байсан уу?” гэж өөрийн твиттер хуудсандаа бичээд байсан юм.


Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийн албан ёсны твиттер хуудсаараа сэтгүүлчийг ална гэж срдүүлсэн захидал илгээсэн тухай сэтгүүлч У.Оргилмаа дэлгэлээ. Тэрбээр “Та хоёроос болж салж байна, чамайг олж ална.Миний амьдралыг алсан бол хариугаа авна.Заригтай чинь хамт ална.Үнэн хорсож байна. Нэгэнт тануус тэгж байгаан бол алалцана “ гэж бичжээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.