НӨАТ-ЫН СУГАЛААНЫ СИСТЕМИЙН МЭДЭЭЛЛИЙГ ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮС 143 САЯЫГ ХАХУУЛЬД АВЧЭЭ

Татварын ерөнхий газрын харьяа Гааль, татвар, санхүүхийн мэдээллийн технологийн төв (ГТСМТТ)-ийн ажилтнуудтай нийлж, татварын байгууллагын нууцлал бүхий мэдээллийг задруулан аж ахуйн нэгжийн татварын өрийн мэдээллийн системд өөрчлөлт хийж устган, тухайн аж ахуйн нэгж, иргэдээс хахууль авч байж болзошгүй хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд 2021 оны 11-р сарын сүүлчээр илрүүлэн шалгаж эхэлсэн билээ.


Цагдаагийн байгууллагынхан тус төвийнхан болон татварын байгууллагынхныг шалгаад НӨАТ-ын хуурамч бичилт хийж, иргэн аж ахуйн нэгжийг залилж, төсөвт төвлөрүүлэх иж хэмжээний татвар төлөхөөс зайлсхийдэг бүлэг хүмүүс байж болзошгүйг тогтоосон юм.

 

Мөрдөн шалгаж ажиллагааны явцад Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын улсын байцаагч Н.Ж (ГТСМТТ)-ийн мэргэжилтэн Х.Т, М.У нартай хуйвалдан дээрх гэмт хэргийг үйлдэж, тухайн аж ахуйн нэгж, иргэд болон НӨАТ-ын хуурамч бичилт хийж татвар төлөхөөс зайлсхийсэн хүмүүсээс 143 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон.

 

Улмаар дээрх гурван хүнтэй хамт хэд хэдэн аж ахуйн нэгжийн албан тушаалтан иргэдийг яллагдагчаар татаж, АТГ-ын Мөрдөн шалгаж хэлтсийнхнээр үргэлжлүүлэн шалгуулахаар шилжүүлсэн гэнэ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.