БАЙР БЭЛЭГЛЭХ БЭЛТЭЙ ХОТЫН ДАРГАД ЯДАРСАН ИРГЭДИЙГ ДЭЭРЭМДДЭГ ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ БЯР БИЙ ЮУ

 Төрийн ордны хажууд 80 гаруй хоног суулт хийж, нөхрийнхөө нэр төрийг сэргээлгэх хүсэлтийг Засгийн газарт тавьсан ахмад настан С.Цэвээнд Хотын дарга хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өгсөн.Гэсэн хэдий ч өндөр настны хүсэл зорилго ханийнхаа нэр төрийг сэргээх , ханиа алдсан эмэгтэйд очих ёстой байсан тэтгэмжийг олж авах байсан гэдгийг сануулья.

С.Цэвээн гуайн нөхөр Б.Сононпил 1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд албан үүргээ гүйцэтгэж яваад АН-24 цэргийн онгоцны ослоор нас барсан юм. Тухайн үед тус ослоор өөд болсон 30 хүний ар гэрт тэр үеийн ханшаар 702 мянган төгрөгийн буцалтгүй тусламж улсаас олгосон байдаг.Гэвч дэмжлэг үзүүлснийг нь аваагүй байхад авсан гэсэн баримт архив шүүлгэхэд гарч ирсэн бөгөөд талийгаачийн ар гэрийнхэн нэр төрөө сэргээлгэхээр хүсэлт гарган, суулт зарлаад байсан юм.Түүнийг Хотын дарга Д.Сумъяабазар  хоёр өрөө байрны түлхүүр, батламж гардуулсанаа бахархан мэдээлсэнээр бид мартаж орхих ёсгүй асуудал юм.

Учир нь амбиц хөөж сенсаацлах дуртай дарга нарт ахмад настанд байр бэлэглэх юу ч биш шигээ асуудлыг нэхэн сөхөж ар гэрт олгогдох ёстой байсан төрийн тэр хишиг хэн гэгч замаас нь зувчуулан ашигласаныг олж тогтоон , ахмадад энэ зэргийн мөнгөн дүнг нь төрөөс төлөөд өгчихсөнсөн бол түүнийг нь бодит гавья гэж үнэлэж болохуйц бөгөөд энэ мэт ядарсан иргэдийг дээрэмддэг задарсан албан тушаалтнуудын увайгүй үйлдэл ч хэрэг хуучирдаггүйн нотолгоо болж хэсэгтээ хамжааргатай болох байсансан.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.