КОВИДЫН ХАЛДВАРААР “ӨРГӨӨ” АМАРЖИХ ГАЗРЫН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН 30-40 ХУВЬ НЬ ӨВЧЛӨӨД БАЙНА

Өдөрт 2000-3000 хүн коронавирусийн шинэ хувилбар болох омикроны халдвараар  өвдөөд байгаа бөгөөд энэ нь   эрүүл мэндийн салбарын ачааллыг нэлээдгүй нэмэгдсэн.

Одоогийн байдлаар ” Өргөө” амаржих газар  Ковидын тасагтаа 300 орчим ор дэлгэж, 250-аад жирэмсэн хэвтэн эмчлүүлж байна.
Эрүүл мэндийн салбарынхан омикроноор  өвчлөх нь өндөр байгаа бөгөөд Нэгдүгээр амаржих газрын эмч, мэргэжилтнүүдийн 30 -40 хувь нь  халдвар авчээ. 
Эмч, мэргэжилтнүүд олноор халдвар авч , дээр нь ковидтой эхчүүдийг ихээр хэвтүүлэн эмчилж буй энэ үед эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээнд доголдол гараад буй. Ковидын энэ удаагийн давалгаанд дан ганц төрөх эмнэлэг биш эрүүл мэндийн салбарынхан олноороо өртөж туйлдаж байгааг шат шатандаа хэлсээр байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.