ХХААХҮЯ “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТ (ISO9001:2015)-ЫГ НЭВТРҮҮЛНЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “ЧАНАРЫН БАГ”-ийн хурал 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа.

Хуралд Чанарын багийн гишүүд, “Чанарын менежментийн тогтолцооны стандарт (ISO9001:2015)”-ыг нэвтрүүлэх, хэвшүүлэх, тогтвортой хэрэгжүүлэхэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын зөвлөхүүд оролцов.

Энэ удаагийн хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

  • “Чанарын менежментийн тогтолцооны стандарт (ISO9001:2015)”-ыг нэвтрүүлэх, хэвшүүлэх, тогтвортой хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө,
  • ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд байгууллагын хамт олныг хэрхэн оролцуулах, цаг алдахгүй мэдээлэл солилцох боломж, үр дүнг тухай бүрд танилцуулж, стандартыг үр өгөөжтэй нэвтрүүлэх арга зам, менежментийн талаар танилцуулав.
  • Мөн Чанарын багийн гишүүдэд Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх бэлтгэл үйл явц буюу зөрүүгийн шинжилгээг хэрхэн яаж хийх арга зүйн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
  • Цаашид Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх үйл явц, хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээлэл солилцох “Уулзалт”-ыг долоо хоног тутам зохион байгуулахаар тогтов.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.