ЗАМЫН ҮҮДЭД ТЭЭВЭР ЭРХЛЭГЧИД ТӨР ЗАСАГТ ҮГЭЭ ДАЙЖ БАЙНА

Замын үүдэд улс хоорондын зорчигч , ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж амьжиргаагаа залгуулдаг 7000 орчим жолооч бий бөгөөд ачаа тээврийн үйл ажиллагааг төрөөс хясан боогдуулж , бусдаар гүйцэтгүүлж эхэлж байгааг жолооч нар эсэргүүцэн дуу хоолойгоо хүргэж эхэллээ.

Тэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэж , ажлын байраа хадгалж үлдэхийн төлөө ийнхүү үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх болов.

Ковидын нөлөөгөөр жолооч нар эрүүл мэндийн байгууллага , онцгой байдлаас хүргүүлсэн дэглэм зааврыг чанд мөрдөж байсан ч төр засгийн шийдвэр тогтоол тусгаарлалт , эрээнд ажиллах дундын жолооч зэрэг арга хэмжээнүүд нь танил талдаа илтэд давуу байдал бий болгосон үйлдлүүд олон гарсан тул энэ мэт шударга бус үйлдлүүдийг таслан зогсоохыг уриалав.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.