ШӨНИЙН ТҮГШҮҮР : ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ГААРСААР ...

2022 оны 01 сарын 07-08 нд шилжих шөнө НЭГҮҮН.МН сайт БЗД-Ц3-р хэлтэстэй хамтран шөнийн сурвалжлагдан гарсан юм. Уг өдөр дуудлагын ихэнх хувийг гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эзэлж байлаа. Мөн хуурамч дуудлага өгч цагдаагийн алба хаагчийн ажилд хүндрэл учруулах явдал нэлээдгүй байсан юм. Гэр бүлийн хүчирхийлэл нь архидан согтуурах, ажилгүйдлээс үүдэлтэй үйлдэгдэж байна гэж цагдаагийн алба хаагчид анхааруулж байлаа.




                        ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ДУУДЛАГА ӨДӨРТ 100-150 БҮРТГЭГДСЭЭР БАЙНА

Хэдэн жилийн өмнө Хүчирхийллийн эсрэг төв ганцаараа шахуу энэ асуудалтай тэмцдэг байсан. Харин одоо Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар гээд төрийн олон байгууллага энэ асуудалд анхаарч, өөр хоорондоо уялдаатай ажилладаг болсон. Гэвч хүчирхийллийн дуудлага мэдээлэл улам л нэмэгдсээр байгаа бөгөөд далд хэлбэрт шилжээд байгаа нь анхаарал зүйл боллоо. 

Хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийллийг цаг алдалгүй мэдээлж, арга хэмжээ авахад иргэн бүрийн үүрэг оролцоо чухал байгааг анхааруулъя. Магадгүй таны таних, танихгүй хэн нэгэн гэр бүлийн хүчирхийлэлд өртвөл ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж, 102 дугаарт мэдээлэл өгөх боломжтой. Таны мэдээллийн нууцыг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хамгаалдаг болсон учир санаа зовох ямар асуудалгүй...

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.