КАЗАХСТАНЫ ҮЙМЭЭНЭЭС ҮҮДЭН МАНАЙ УЛСААР ДАМЖИН ӨНГӨРӨХ НИСЛЭГИЙН ТОО ЭРС НЭМЭГДЖЭЭ

Бүгд Найрамдах Казахстан улсыг хамарсан онц ноцтой үймээн дэгдэж Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын Засгийн газрыг огцруулах зарлигт гарын үсэг зурсан.

Уг нөхцөл байдлын улмаас Казахстанаар дамжин өнгөрөх нислэгүүд аюулгүй байдлын үүднээс Монголоор дамжин өнгөрөх нь эдгээр өдрүүдэд эрс нэмэгджээ.

Цөмийн зэвсэг, холын болон дундын тусгалт пуужин харвах, галт уул дэлбэрэх, дайны онц байдал, байгалийн гамшиг болсон үед аюулгүй байдлаа хангахын тулд агаарын тээврийн компаниуд замаа сольж өөр улсыг сонгох нь элбэг .

Улс, орнууд агаарын хилээ өөрсдийн болон олон улсын хууль дүрэм, хөрш орнуудтай тохирсны үндсэн дээр олон улсын иргэний нисэхийн байгууллага ICAO (International Civil Aviation Organization)-н хүрээнд зохицуулдаг.

Европ-Азийг холбосон томоохон гүүр болох бүрэн боломжтой тайван орны тоонд манай улс зүй ёсоор ордог

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.