НЭГ ИРГЭНД 15 ХЭРЭГ ТОХСОН АЛБА ХААГЧДАД ТОРГОХ ЯЛ ОНОГДУУЛЛАА

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй эрүүгийн хэргүүд дээр нотлох баримт хуурамчаар үйлдэж, бусдад хилсээр хэрэг үүрүүлсэн цагдаагийн алба хаагч нарыг шүүх хурал болж өнгөрлөө.

Тодруулбал : Иргэн Д гэгчид эрүүгийн 15 хэргийг хилсээр тохож, эрүүдэн шүүсэн байж болзошгүй  гомдлын дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгч Ч, Б, Г нарыг шалгах шалгалтын ажиллагаа явагдсан.

Шалгалтын явцад дээрх алба хаагчид нь бусдад хилсээр хэрэг тохсон нь нотлогдож, прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.1 буюу нотлох баримт хуурамчаар үйлдсэн, 21.12 дугаар зүйл бусдад эрүү шүүлт тулгах гэх заалтаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан. Дээрх алба хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөн , торгох шийтгэл оногдуулжээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.