11 ДАВХРААС ҮСРЭХ ГЭЖ БАЙСАН 49 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ ЭСЭН МЭНД БУУЛГАВ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 05-ны 16:24 цагт ОБЕГ-н шуурхай утсанд  Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11 дүгээр давхрын цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км замыг туулан очиход 49 настай эрэгтэй Ч 16 давхар барилгын 11 дүгээр давхраас үсрэх гэж байсныг арваад минут ажиллан эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.