ДЭМБ-ЫН ГИШҮҮН ОРНУУД ЦАХИЛГААН ТАМХИНД ЯНЖУУРААС 80 ХУВИАР БАГА ТАТВАР НОГДУУЛЖ БАЙНА

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) гишүүн орнуудын хувьд цахилгаан тамхины татварын бодлого нь янжуур тамхины татвартай харьцуулахад харьцангуй доогуур байгаа нь анхаарал татаж байна. Euromonitor байгууллагын судалгаагаар, ихэнх гишүүн орнууд цахилгаан тамхины татварыг уламжлалт янжуур тамхины татвараас дунджаар 80 хувиар доогуур тогтоож байгаа ажээ.

Энэ байдал нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байна гэж үзэж байна. Үүнд, цахилгаан тамхийг хорт бодисын агууламж бага, янжуур тамхинаас эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө багатай гэж үздэг тул татварын ачааллыг хөнгөлж байгаа явдал хэмээн ажиглагддаг. Үүнээс гадна, олон оронд цахилгаан тамхи нь харьцангуй шинэ зах зээл бөгөөд улс орнууд энэ бүтээгдэхүүний хэрэглээг хумихын оронд хянах бодлого баримталж байгаа учир татварын хувь хэмжээ бага байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Их Британи, Швед, Шинэ Зеланд гэх мэт улс цахилгаан тамхинд огт татвар ногдуулдаггүй.  Учир нь цахилгаан тамхинд хөнгөн татвар тогтоосноор тамхинаас гарахыг хүссэн хүмүүс болон ердийн тамхи хэрэглэдэг иргэдэд санхүүгийн дарамт учруулж, эргээд утат тамхиа татах сэдлийг өгөхгүй байх зорилготой ажээ. Тухайлбал, янжуур тамхины өртөг үнэ дунджаар 0,40 цент байдаг бол цахилгаан тамхи 2,40-2,80 ам.доллар байдаг ажээ. Үйлдвэрийн өртөг үнэ 6-7 дахин үнэтэй байдаг тул цахилгаан тамхин дээр өндөр татвар ногдуулбал уламжлалт тамхинаасаа илүү хэт өндөр үнэтэй болж тамхичид эргээд утаат тамхиа татах болно, иймээс онцгой албан татварыг бага ногдуулж, нийт авч буй татвар, худалдаалах үнийг бага байлгахыг эрмэлздэг ажээ.    Энэ нь урт хугацаандаа янжуур тамхины хэрэглээг бүрмөсөн халах, янжуур тамхитай холбоотой өвчлөл, нас баралт буурснаар эрүүл мэндийн зардал, ачаалал багасах том алхам болно гэж үзэж байгаа юм.

Цахилгаан тамхи нь шинэ тутам үүссэн бүтээгдэхүүн учир эрдэмтэн, судлаач нар урт хугацааны нөлөөг судалсан хэвээр байна. АНУ-ын Хүнс ба Эмийн зохицуулалтын агентлаг цахилгаан тамхи нь янжуур тамхинаас 90% хор багатай гэж мэдэгдсэн бол Их Британийн Эрүүл мэндийн яам Цахилгаан тамхи нь 95% хор багатай гэдгийг судалгааг нотолсноо танилцуулсан юм. Улмаар улс орнуудын Засгийн газрууд тамхидалтыг бууруулах зорилгод тааруулж олон төрлийн хуулийн хувилбарууд туршсаар байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.