ӨНӨӨДРӨӨС ЦЭРГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдрөөс цэрэг бүртгэл эхлэж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 5-21-ний хооронд үргэлжилнэ.

Өмнө нь харьяа дүүрэг хороондоо биечлэн очиж бүртгүүлдэг байсан. Харин энэ жилээс эхлэн e-mongolia аппликэйшнийг ашиглан хаанаас ч цахимаар бүртгүүлэх боломжтой боллоо. 18-55 насны иргэн бүртгэлийн дараах гурван хувилбараас сонгоно.

  1. гар утасны аппликэйшн
  2. вэб портал
  3. 21 аймаг, нийслэлийн төрийн үйлчилгээний оператораар дамжуулж бүртгүүлэх боломжтой.

Интернетгүй бол нийслэлийн үйлчилгээний зургаан цэгт болон баг, хороон дээрээ иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очно. НЗДТГ-ын Цэргийн штабаас Бүртгэлийг нэгдүгээр сарын 5-21-нийг хүртэл явуулана хэмээж байгаа ч хугацааг сунгаж иргэдэд боломжийг бүрдүүлэх аж

 


 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.