БНХАУ ХИЛЭЭ ЭНЭ ОНЫГ ДУУСТАЛ НЭЭХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ

Энэ онд БНХАУ өвлийн Олимпын наадмаас гадна хэд хэдэн томоохон улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.  

“Sinovac” компаниас COVID-19-ийн халдварын эсрэг вакцин “Omicron” хувилбарын эсрэг үр нөлөө багатай байгаа нь батлагдсан. Иймд тус улсын Засгийн газар цар тахлын эсрэг хатуу арга хэмжээгээ үргэлжлүүлж магадгүй. Гуравдугаар сард хууль тогтоох байгууллагын чуулган, Коммунист намын XX их хурал IV улиралд зохиогдоно. Иймд бодлого боловсруулагчид хориг, хязгаарлалтуудаа цуцлах нь эргэлзээтэй байгаа юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.