НЭМГ-ЫН ДАРГА Б.БЯМБАДОРЖ АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР АТГ-Д ШАЛГАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаа ажиллаж байгаа Б.Бямбадоржийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн сарын сүүлээс эхлэн шалгасан байна. Энэ талаар хууль хяналтын байгууллагынхнаас лавлахад Түүнд хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн нь үнэн. Одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд удаагүй байна. Шалгалтын явцад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах уу, эсвэл хэрэг бүртгэлийн хэргийг хаах уу гэдэг нь тодорхой болно гэх тайлбар өглөө.


Эх сурвалжийн мэдээллээр НЭМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржийг тус газраас зарлаж байгаа тендер, худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд өөрийн хамаарал бүхий хүмүүсийг оруулж, сонгон шалгаруулалтад нөлөөлж, хамаарал бүхий компаниа шалгаруулах чиглэл өгсөн гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.