Хятадад “Langya” нэртэй шинэ вирус илэрчээ
Хятадын зүүн хэсгийн Хэнань, Шаньдун мужид 35 хүнээс "Langya" нэртэй шинэ вирус илэрчээ. Энэхүү вирус нь хүнд хэлбэрийнхээ үед хүний амь насанд хүрэх аюултай юм. Тус улсад бүртгэгдсэн тохиолдлууд нь ихэвчлэн хөнгөн, томуу төст шинж тэмдэгтэй байна. Уг вирусийг зараа, сохор номин гэсэн жижиг хөхтөн амьтдаас гаралтай гэж үздэг. Хамгийн сүүлд энэхүү вирус нь 2019 онд хүнээс илэрч байсан төдийгүй шинжээчид вирус хүнээс хүнд халдаж буй эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Түүнчлэн халдвар авсан өвчтөнд түгээмэл илрэх шинж тэмдэг нь халуурах, ядрах, ханиалгах, хоолны дуршил буурах, булчин өвдөх, дотор муухайрах бөгөөд "Langya" вирусээр өвчилсөн хүмүүсийн 35 хувь нь элэгний асуудалтай болж, 8 хувь нь бөөрний үйл ажиллагаа буурсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "Langya" вирусийг тахал өвчин үүсгэх хамгийн өндөр магадлалтай вирусийн жагсаалтад оруулсан байна. Мөн нас баралтын түвшин 40-75 хувьтай, био аюулгүй байдлын 4 дүгээр түвшний вирус гэж ангилж байна. Энэ нь Covid-19-ийн нас баралтын түвшингээс хамаагүй өндөр хувь аж. Одоогоор хүмүүст зориулсан вакцин гараагүй бөгөөд амьтад дээр вакцин туршиж байна.