21.5 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ЛАМ НАРЫН ГРУППЭЭС НИЙСЛЭЛИЙН ЭМНЭЛГҮҮДЭД ХАНДИВЛАЛАА

Өнөөдөр Монгол лам нарын чуулган фэйсбүүк группээс  АСРАЛЫН АЯН-3 хүмүүнлэгийн аяныг  зохион байгууллаа.

Уг аян жил бүр Үндэсний тусгаар тогтнолын баяраар  хөдөө орон нутаг , нийслэл болон гадаадад шавилан суугаа  лам хуваргууд уламжлал болгон зохиодог байна.

АСРАЛЫН АЯН 1 аянаар 2019 онд Монголд коронавирус халдвар тархаж эхлэхэд 20’000’000 төгрөгний бээлий, маск болон бусад хэрэгцээт зүйлсийг УОК-т хандивласан.

АСРАЛЫН АЯН 2 аяны хүрээнд өнгөрсөн жил  Нийслэлд  хөл хорионд орон хоол хүнсний хомсдолд орсон 300-аад айл өрхүүдээр хүнс тарааж УОК-т бэлэн мөнгө, маск, бээлий зэрэг нэн хэрэгцээт  зүйлсийн хандив өргөсөн.

Энэ удаагийн АСРАЛЫН АЯН-3 аяны хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад нэн чухал байгаа 21.5 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжүүдийг Улаанбаатар хотын дүүргүүдийн 11 эмнэлэг буюу Эх нялхас, БГД-ийн хүүхдийн эмнэлэг, СХД хүүхдийн эмнэлэг, Түлэнхийн төв, Улсын 3 дугаар төв эмнэлэг , улсын 1-р төв эмнэлэг, ЧД эмнэлэг, 1-р төрөх ӨРГӨӨ АМАРЖИХ, БЗД АМГАЛАН АМАРЖИХ, ХҮРЭЭ АМАРЖИХ, БАГАНУУР дүүргийн эмнэлгүүдэд хандивлалаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.